Э.Төрмандах: Маргаанаас болж үзэгчид  хохирч байна

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болох ёстой байсан дуучин О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” анхны бие даасан тоглолт Бөхийн холбооны маргааны улсаас ирэх сарын 2-нд “UB Palace”-ийн концертын их танхимд болохоор өөрчлөгдлөө. Мөн тоглолт хийх хуваарьтай байсан ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Г.Тэгчинжавын тоглолт ч ирэх сарын 7-нд “UB Palace”-д болохоор хойшлогджээ. Энэ тухай уран бүтээлчид нь хэвлийн хурал зарласан юм. Одоогоор Бөхийн холбоо хөл толгойгоо олохгүй хоёр даргатай болчихоод байгаа. Энэ асуудлын улсаас Бөхийн өргөөг түр хаасан бөгөөд төлөвлөсөн тоглолтууд цуцлагдахад хүрсэн. Маргааны улмаас дуучин П.Идэржавхлан тоглолтоо  МҮЭСТО-д хийсэн. Гэвч үзэгчдийн зүгээс тав тухгүй байсан тухай нэлээд гомдол ирсэн аж. Энэ мэт олон уран бүтээлчид болон үзэгчид хохирч байгаа тухай хэвлэлийн хурлын үеэр ярьж байв. -Дуучин Э.Төрмөндөх: Бидэнд 30 минутын өмнө л хэлсэн -Бөхийн өргөөний удирдлагууд бидэнд тоглолт товлосон өдрөө болно. Ямар ч асуудал гарахгүй гэж мэдэгдэж байсан ч тоглолтын өдөр буюу өнөөдөр 30 минутын өмнө тоглолт хийх боломжгүй боллоо гэж хэлсэн. Хэрэв бид өмнө нь мэдсэн бол өөр арга хэмжээ авах байсан. Бид тоглолт хийхийн тулд ямар их хүч хөдөлмөр, хөрөнгө гаргадаг билээ. Цаг заваа зохицуулаад манай тоглолтыг үзэхээр хөдөө орон нутгаас  ирсэн хүмүү яах вэ. Өнөөдөр миний утас тасралтгүй дуугарч байна. Бид 2400 тасалбар хэвлүүлснээр 2200 нь зарагдчихсан. Энэ хүмүүс өнөөдөр тоглолтоо үзэхээр төлөвлөчихсөн байдаг. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ. Бөхийн холбооны маргаанаас болж үзэгчид хохирч байна. Дуучин О.Гансувд: Өмнөх тасалбараараа тоглолтоо үзээрэй -Миний хувьд анхны бие даасан тоглолт минь байсан. Өнөөдөр гээд бүх зүйлээ төлөвлөөд бэлтгэл хангагдчихсан байхад ийм зүйл тохиолдсонд харамсалтай байна. Ямар ч байсан үзэгчиддээ амласан ёсоороо ирэх сарын 2-нд тоглолтоо толилуулна. Өнөөдрийн тасалбар авсан бүх үзэгч тэр тасалбараараа тоглолтоо үзээрэй. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин