Тулгуур төмрийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчгүйгээр шийдэв

2013-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.ЦЭРЭНДЭЖИД

Найзуудтайгаа кино үзэхээр “Тэнгис” кинотеатр руу орох гэж байсан 25 настай залуугийн дээрээс барилгын тулгуур төмөр унаж амь насыг нь авч одсон харамсалт хэргээс хойш нэг жил өнгөрчээ. Энэ хэрэгт бүтэн нэг жилийн хугацаанд мөрдөн байцаалт хийсний эцэст өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцлээ. Үүнээс гадна хохирогчийн өмгөөлөгчийг байхгүйд хэлэлцэж, шүүхийн шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхээс тус барилгын гүйцэтгэгч болох  “Модун стикал” компанийн захирал Т.Батбилэгт  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлэх хэмжээгээр торгох, мөн барилгын хөдөлмөр хамгааллын инженер М.Цогтгэрэлд хоёр жилийн хорих ял, жил зургаан сарын тэнсэн харгалзах ял ногдууллаа. Ийнхүү 25 настай залуугийн амь 13 сая төгрөгөөр үнэлэгдэж, барилгын инженер хоёр жил шоронд суугаад асуудал шийдэгдэхээр боллоо. Хохирогчийн гэр бүлийнхэн өнгөрсөн хугацаанд хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ч авч хэлэлцээгүй гэнэ. Тиймээс иргэний нэхэмжлэл гаргаж давж заалдахаар болсноо хэллээ.

“Бид хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргасан юм. Гэтэл манай талаас хэнийг ч оролцуулалгүйгээр дээрх шийдвэрийг гаргасанд үнэхээр гомдолтой байна. Манай өмгөөлөгчийг очиход шүүх хурал нь аль хэдийнэ болоод дуусчихсан байсан гэсэн. Бид иргэний нэхэмжлэл гаргаж давж заалдана. Өнөөдөр хүний аминд хүрчихээд эрх мэдэл, мөнгөөр бүхнийг далайлгаж хуулийн өмнө ямар ч гэм буруу үүрэхгүй байгаад нь амь үрэгдсэн хүүгийнхээ өмнөөс харамсаж байна” гэж хохирогчийн ээж Х.Наранчимэг хэллээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин