Д.ЦЭРЭННАДМИД
1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад генерал хэмээх цэргийн дээд цолыг бий болгон хэрэглэж эхлэснээс хойш өдгөө 74 жил болов. Энэ хугацаанд нийт 189 генерал цолтон төрсөн бөгөөд одоо 90-ээд нь амьд сэрүүн байгаа юм. Тэдний 30-аад нь Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайласан чиг үүрэг бүхий байгууллагад албан тушаал хашиж байгаа бол 60 гаруй генерал цолтон бэлтгэл болон чөлөөнд байна. Өнөөдөр генералуудын төлөөлөл цугларч Их жанжин Д.Сүхбаатарын болон Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв. Уг ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд нар оролцсон юм.

