Н.Алтанхуяг: Би сэтгүүлчийг шүүхэд өгдөггүй, өгөх ч үгүй

2013-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй 30 минут уулздаг уламжлалтай. Энэ долоо хоногийн уулзалт өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд болов. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байгаа. Сайд нарын танхим ажлаа жил, сараар нь төлөвлөж хийдэг байна. Энэ онд хийх ажил, мөн энэ сард хийх ажлыг өнгөрсөн жил  төлөвлөжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоногт юу амжуулснаа товчхон танилцуулдаг байсан бол өчигдөр Засгийн газрын ажил хэрхэн өрнөдөг тухай танилцуулав.

Засгийн газар ажлын гарааны эхний жилд 400 гаруй ажил хийснээс 115-ыг нь түүвэрлэн ном болгож аймаг, сум, багуудад тараахаар хэвлэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Цагаан сарын монгол бэлэгний үзэсгэлэн хийсэн, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог гуравдугаар сард хийхээр төлөвлөж байсан тухайгаа Ерөнхий сайд цаасан дээр буулгасан төлөвлөгөөнөөсөө харж хэлэв. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажлууд 100 хувь биелдэггүй. Нэг сард 28-29 ажил биччихээр биелэхгүй дараагийн сар руу шилжих асуудал байдаг гэнэ. Тухайлбал, Хөрөнгийн биржийн шинэчлэлийг наймдугаар сард хийх байсан ч биелүүлээгүй есдүгээр сард хийж чадсан гэнэ. Энэ сард Нийтийн албаны тухай хуулийн төслийг УИХ-д  өргөн барих байсан ч чадаагүй гэнэ. Мөн гэр хорооллыг утаагүй зуухаар бүрэн хангах ажлыг энэ сард төлөвлөсөн ч ирэх сард гүйцээхээр болжээ.

Энэ сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг батлуулахаар төлөвлөсөн. Энэ хуулийн төслийг УИХ өнөөдөр батлах төлөвтэй байгаа юм.

Түүнчлэн гадаадад суугаа Монголын Элчин сайдуудын яамтай видео хурал хийх юм байна.  Манай улсын эдийн засгийн байдал ямар байгааг танилцуулж, ажиллаж байгаа тухайн улсдаа ямар сурталчилгаа хийх вэ гэсэн чиглэл өгөх гэнэ.

Мөн Орон сууцын барьцаа борлуулдаг хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэжээ. Арилжааны банкны зээлийн барьцаанд байраа тавьчихаад зээлээ төлж чадахгүйд хүрвэл тухайн банк шүүхэд маргаан гаргахгүйгээр шууд борлуулдаг хуулийн төсөл юм байна. Энэ нь банкинд эрсдэлгүй болно. Тэр хэмжээгээр зээлийн хүүгээ бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Залуучуудад зориулсан архигүй бүжиглэдэг клубыг ирэх сард байгуулах гэнэ. Мөн ирэх сард төсвөө батлуулна, улс тунхагласны баяраа тэмдэглэнэ, монгол хэлний зөв бичгийн толь гаргахаар төлөвлөсөн тухайгаа Ерөнхий сайд хэллээ.

Арваннэгдүгээр сарын 1-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулна. Яам, тамгын газрын нээлттэй өдөрлөг арваннэгдүгээр сард болно. Харин арванхоёрдугаар сард цөөхөн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 2014 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж эхэлжээ. Н.Алтанхуяг иймэрхүү мэдээлэл өгөөд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та гурван сэтгүүлчийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн гэсэн. Ямар асуудлаар гомдол гаргасан юм бэ?

-Би улс төрд 23 жил явж байгаа. Энэ хугацаанд сэтгүүлчдийг шүүхэд өгсөн түүх байхгүй. Цаашид ч байхгүй. Харин “Тэргүүн” сониныг шүүхэд өгсөн асуудал бий. Сэтгүүлчдийг урдаа барьж, хүүхдүүдээр янз бүрийн юм хийлгүүлчихээд хариуцлагаа хүлээдэггүй хүн ард нь байдаг. Эзэн нь хэн бэ л гэдэг асуудал тавина. Сэтгүүлч буруугүй, редакц, эзэн нь хэн бэ гэдгээ бичээд өгчихсөн. Та нар тэр цаасыг нь үзэж болно. 

-“Чингис” бондын зарцуулалтын сүүлийн үеийн мэдээллийг өгөөч. Одоо хэдэн төгрөг үлдсэн байгаа вэ. “Самурай” бондын талаар мэдээлэл өгөөч. Хятадад хийх айлчлалын үр дүн юу байх вэ?

-Одоогоор 700 орчим сая ам.доллар зарцуулсан гэж Хөгжлийн банкны захирал  ярьсан байна лээ. Цаана нь 800 сая орчим үлдсэн байгаа биз. Шийдвэр нь гарсан 500 орчим ам.долларын ажил бий. Цаана нь 300 орчим ам.доллар бий. Энэ мөнгийг үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. “Самурай” бондын талаар Японд санал л ярьсан болохоос биш иений бонд гаргана гэж яриагүй. Одоо Хөгжлийн банкныхан явж иений бонд гаргах гэж байгаа тухай ярилцана. Итгэл үнэмшилтэй нь худалдан авна. Хятадын айлчлалаар хөрш хоёр орны хувьд арилжаа наймааныхаа талаар ярина. Саяхан би “Чалко” компанийнхантай уулзсан. Өр шир дууссан. Цаашид хамтарч ажиллая гэж байна лээ. Тэгье л гэсэн. Бид татгалзахгүй.

-Энэ оны төсөвт тодотгол хийх үү. Хэзээ яаж хийх вэ?

-Хийж таарна. Оюутолгойгоос өсөн нэмэгдэх роялти авч чадахгүй байна. Нийт 450 тэрбум төгрөг. Орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй. Тэгэхээр зарлагыг тэр хэмжээнд танахаас өөр аргагүй. Ийм байдлаар тодотгол хийнэ.

-Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар нэлээд маргаан байна. Хас банк мэдэгдэл гаргажээ. Ер нь Монголбанк арилжааны банкуудад ямар журмаар санхүүжилт өгдөг юм бэ?

-“Хас” банк чинь “Бид тэгээгүй” гээд твиттерт биччихсэн байсан шүү. Хэрэв үнэн бол хөтөлбөрөөс гар гэдгээ би өмнө нь та бүхэндээ уулзахдаа хэлсэн. Банкуудад хэдийд хэдэн төгрөг өгдөгийг Засгийн газар мэдэхгүй.

-Түлээ нүүрсээ бэлдэх цаг болжээ. Налайхын нүүрсний үнэ нэмэгдчихсэн байна лээ. Цаашид зохицуулах уу?

-Налайхын нүүрс хэрэглээний өндөр хувийг эзэлдэггүй. Түүнээс болоод үнийн өөрчлөлт орохгүй.

-Танай нам сүүлийн гурван жил ҮЗХ-гоо хуралдуулсангүй. Яагаад тэр вэ. Дотоод ардчилалгүй учраас ротациа хийхгүй байна уу?

-Гурван жил хуралдаагүй гэдэг худал. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуралдсан.

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Өчигдөр 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Өчигдөр 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин