Ажлын хэсгийнхэн ойлголцсонгүй

2013-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн хэд хэдэн удаа хуралджээ. Мөн өчигдөр зургаан цагийн турш хуралдсан байна. Ажлын хэсэгт УИХ дахь МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгээс төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй юм. Ажлын хэсгийнхэн саналаа бэлтгэж Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцуулахаар байсан ч хойшлов. Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт дүгнэлтээ байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Дүгнэлт гаргахаасаа өмнө Ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийнхэнтэй уулзаж саналыг нь авсан байна. Мөн энэ төсөлд шүүмжлэлтэй хандаж буй МАН-ын бүлгийн санал дүгнэлтээс нэлээд оруулсан гэнэ. Ингээд нэлээд хэдэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэж байнгын хороонд танилцуулахаар болжээ. Гэвч ажлын хэсэг дээр ярилцсан зүйл танилцуулгаас зөрж буйг гишүүн А.Тлейхан шүүмжлэв. Тухайлбал, тодорхой хэдэн салбарт хөрөнгө оруулж буй хуулийн этгээдийг гаалийн болон НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх заалт тусгаагүйг МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригтын тайлбарласнаар татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Татварын тухай хуулийн шинэчлэлээр шийднэ гэж Ерөнхий сайдтай тохирчээ. Гэхдээ  татвараас чөлөөлөх, хөнгөлөх агуулга Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгааг дурдлаа.

Энэ мэтчилэн аж­лын хэсэг дээр ярилцсан зүйл цаасан дээр өөр болж буусан гэж МАН-ын бүлгийн гишүүд хэлж ажлын хэсгийн гишүүд өдөржин ху­ралд­сан ч бүрэн ойлголцоогүй, дахин хуралдах шаардлагатай гэж үзэв. Иймд Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойш­луулав. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг өнөөдөр дахин хуралдахаар боллоо.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авав. Тэд энэ хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг дэмжихгүй байгаа юм. Ирэх намрын чуулганаар Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэн баталсны дараа энэ хуулийг хэлэлцэх ёстой гэж сөрөг хүчин үзэж байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин