Танилц:Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хөх хот нь ӨМӨЗО-ны төв томоохон хот бөгөөд ногоон байгууламж, гудамж талбайн тохижилтыг иргэдийнхээ амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан хийдэг байна. Энд Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжид ихээхэн анхаардаг.Хөх хотын ногоон байгууламжийн газар нь арчилгаа, барилга, хортон, арчилгаа төлөвлөлт зэрэг 14 хэсгээс бүрдэх бөгөөд нийт 1000 гаруй орон тооны болон гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хөх хотын ногоон байгууламжийн газар ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч, жил бүр 1000 га талбайг цэцэрлэгжүүлэх, иргэдээс газрын чөлөөлөн авч, орон сууцжуулах, тэдэнд ажлын байр бий болгох зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөжээ. Тус хот нь цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн стандартад хүрсэн ногоон хот болох зорилтоо биелүүлэхийн тулд шинээр орон сууцны хороолол, хотхон байгуулахдаа 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байхаар хуульчилсан байна. Түүнчлэн хуучин хогийн цэг байсан газрыг сэргээн засварлан Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан аж. Уг хүрээлэнд 44 төрлийн мод бут, сөөг, бутлаг ургамал ургадаг бөгөөд иргэдийн ирэх дуртай газруудын нэг гэнэ. Мөн тус хотын томоохон бүтээн байгуулалт болох Хөх хотын 70 жилийн ойд зориулан босгосон бүх ард түмний үндэстний соёл спортын цогцолбор ирэх сараас бүрэн ашиглалтад орж иргэдийг хүлээн авч эхлэх юм байна. Уг төв шгурван  давхраас бүрдэх бөгөөд морин спортын олон улсын болон дотоодын тэмцээн уралдааныг зохион явуулах боломжтой. Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нийт 1.2 сая ам.доллараар бүтжээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин