"ЗМ"-ний онцлох нийтлэл, ярилцлага

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонины дөрөвдүгээр сарын 23-27-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.
“Амьдралын тойрог”

Монгол Улсын 108 дахь генерал Ч.Магсар

...“Би армид ажиллах хугацаандаа хоёр зүйлээр бахархаж явдаг. Армийн музей дөнгөж баригдаж байх үедээ зах зээлд шилжээд үйл ажиллагаа нь зогссон байлаа. Энэ үед Батлан хамгаалахын сайд Жадамбаа “Музейн асуудлыг шийдмээр байна. Чи нэг тооцоо судалгаа хийгээч” гэсэн юм. Ингээд 1994 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд хандив цуглуулан одоогийн Монгол цэргийн музейг босгож байлаа.
 
 
Leaderships forum

Ч.Ганхуяг: Зөв хандлагатай манлайлагчийн орон зай эзэнгүй байна

...Улсаа хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийх хүмүүсийн хандлага өөрчлөгдөх хэрэгтэй. Хүмүүсийнхээ боловсролыг дээшлүүлэх учиртай. Үүний дараагаар нэгдэж, баг болж ажиллах дадалд суралцах шаардлагатай. Залуус амбицтай байж болно. Гэхдээ түүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Хамгийн гол нь ярьсан зүйлээ хийдэг хэрэгжүүлдэг байх ёстой. Хэрэв бусдад хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч байя гэвэл, хийснээ хэрэгжүүлдэг байх учиртай. Мэдээж аливааг хийхэд гарц, гаргалгаа байж л байдаг.
 
 
Нүцгэн баримт

Оюутолгойн гэрээний гол гарын үсгийн эзэн бол С.Баярын хүн Д.Зоригт

...Эрдэс баялаг, эрчим хүчний сайд д.Зоригт тэр өдөр гарын үсэг зурсан гурван гэрээний хамгийн том нь буюу Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан хүн
 
 
Монгол соёлоо мөхлөөс аваръя

Соёлын тухай хууль хүлээлт үүсгэж байна

...Манай улсын соёл урлагийн салбарынханд хууль нь хүрэхгүй байгаа, эрх ашиг нь зөрчигдөж буй олон асуудал бий. Тэгэхээр зөвхөн телевизийн салбараа тордох учиргүй. Урлагийнхан бие даасан яамгүй ч гэлээ шаардлагаа тавьж, салбарынхаа хөгжлийн төлөө уран бүтээлчид үгээ хэлэх хэрэгтэй. Монголын соёл, урлаг дэлхийд танигдах ёстой.
 
 
Азийн сайд нарын II бага хурал

Монгол Улс гамшгийн аюулыг бууруулах манлайллаа Азид харуулна

...Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас аюулгүй гамшигт тэсвэртэй хот коомпанит ажилд улсынхаа гурван хот, 19 аймгийг нэгтгэж чадсан анхны улс болсон. Дэлхий нийт Ази номхон далайд бүс нутгийн олон нийтийн өмнө амласан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааныхаа талаарх манлайллыг бусад улс орны өмнө харуулна.
 
 
Бизнес, хөгжил

Г.Туул: Эко хэрэглээг санхүүжүүлнэ

...Энэ оны сүүлчээр өрхүүдэд зориулсан хэрэглээний зээлийг гаргахаар төлөвлөж байна. Одоогоор эко автомашины зээлийг олгож эхэлсэн. Эко бизнесийн зээл авахад эрчим хүчний хэмнэлт болон хүлэмжийн хийг 20 ба түүнээс дээш хувиар хэмнэх буюу бууруулсан байх ёстой. Эцсийн хэрэглэгчийн тухайд хэмнэлт 15 хувь байхад хангалттай.
 
 
Онцлох улс төр

Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах талаар С.Баяр 2009 онд С.Минтонд хэлж байжээ

...С.Минтон захидалдаа “...Саяхан С.Баяр надтай уулзахдаа нэгэн санаа хэлсэн. Тэр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах бодолтой байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг, ёс төдий эрх мэдэлтэй болгох хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн...” гэжээ.
 
Хөндөх сэдэв

Шоовдорлогдсон дунд шатныхан

...Эдийн засгаа чадавхжуулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх учиртайг тэд онцолдог юм. ...Элгээрээ хэвтсэн дунд шатны аж ахуйн нэгж хэрхэн “өөд” нь татах вэ гэдэг асуудал бий. Түүнийг шийдвэрлэх арга збайх л ёстой. ...Хэдийгээр бизнесийн орчин тааруухан ч ажлынб айраа хадгалж, улсын төсөвт хувь нэмрээ оруулж яваа хэдэн “муусайн” жижиг, дундынхнаа дэмжээд өгөхсөн...
 
 
Монгол киног дэлхийн брэнд болгоё

Киноны хууль хаана гацав

...Киноны салбарынхныг нэгэн дээвэр дор хумих хууль хэрэгтэй байна. ... Хэрэв хуультай болчихвол Монголын кино урлаг арай өндөр төвшинд хурдацтайгаар өсөхөөс гадна уран бүтээлчдийн эрх ашиг, киноны агуулга, даац хүртэл өөрчлөгдөнө гэж энэ салбарынхан харж бас найдаж байгаа юм.
 
 
Ярилцах цаг

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно

... Уг нь Монгол шиг аюулгүй газар байхгүй шүү дээ. Терроризм байхгүй. Хоёр том хөршийн дунд оршдог. Тэднийг даваад аюул ирнэ гэдэг юу л бол. Тиймээс Монголд уулзах бүрэн боломжтой. ...Монгол хүн бүр анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл Монголыг үнэгүй сурталчлах маш том боломж...
 
Өөр зочин

М.Батболд: “Фауст”-д би шунан дурласан

...Холограм гэдгийг гэрлийн фокус гэж ойлгож болно. Хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл харуулна гэсэн үг. Үүнийг гадны өндөр хөгжилтэй орнууд ихэвчлэн шоу тоглолтын үед ашигладаг. Харин бид энэ аргыг Монголд анх удаа “Фауст” жүжгээр турших гэж байна.
 
 
Аялал жуулчлал

Түүхэн хөшөөгөөр “гангарсан” Улаанбаатар

...МУИС-ийн төв байрны өмнө маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөө сүндэрлэж бйна. Туш хөшөөг 1946 онд С.Чоймболын загвараар Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулан босгожээ...
 
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

15 цаг 11 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

15 цаг 20 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

15 цаг 25 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

15 цаг 31 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

15 цаг 36 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

21 цаг 46 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

21 цаг 46 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03