Д.Ганхуяг: Гурван сая тонныг олборлоод “Чалко”-д өргүй болно

2013-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

 Э.СОЛОНГО

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр Оюутолгойг тойрсон далд уурхайн ажил хөрөнгө оруулалтаас шалтгаалан зогсож, 1700 ажилчнаа нэг зэрэг халсан, ТУЗ-ийн гишүүд Лондонд ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар яриа өрнүүлсэн юм.

-Гадны хөрөнгө оруулалт, Оюутолгойд орж ирэх мөнгөний урсгал зогссон нь танай яамтай холбоотой гэж үзэх хүн олон бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Миний хувьд Оюутол­гойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байсан. Шинэчлэлийн Зас­гийн газар хөрөнгө оруу­лагчдын тогтворгүй орчинтой холбоотой алхам хийгээгүй. Харин өмнөх парламентын үед баталсан хуулиудыг сайжруулахаар өөрчилж, шинэчлээд явж байна. Гадны хөрөнгө оруулалт зогссон шалтгааныг муу хууль эрх зүйн орчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өмнөх Засгийн газрын баталсан хууль, тэр үед санаачилсан зарим хуулиас болж хөрөнгө оруулагчид зайгаа барьж эхэлсэн. Харин одоо тэдгээр хуулийг сайжруулахаар хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Оюутолгойн хувьд шүүмжилснээр үр дүнд хүрсэн. 2008-2012 оны хооронд хэдэн гишүүн Оюутолгойн гэрээг шүүмжилж байлаа. Үр дүнд нь зээлийн хүүг нь 13 хувиар бууруулснаар Монгол Улсад нэг тэрбум ам.долларын орлого орж ир­сэн. Өнөөдрийн хувьд аж­лаа явуулъя, олборлолтоо үргэлжлүүлье гэдэгт санал нийлж, хамтарч ажиллаж бай­на. Шийддэг газар нь “Оюу­толгой” компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурал байдаг.

-“Оюутолгой” компанийн баяжмал экспортод гаралгүй Хятадын хилийн агуулахад хадгалагдаж байна гэсэн мэдээлэл байна?

-Монголын баялгийг, Оюутолгойн зэсийг гадаад зах зээлд борлогдохгүй байгаасай гэсэн хүсэл зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна. Тэднээс ийм мэдээлэл эхтэй болов уу. Түүнээс биш Оюутолгойн баяжмал хил дээр хуримтлагдаад, саатаад байгаа зүйл байхгүй. Оюутолгойн баяжмалын экспорт гэрээний дагуу борлуулагдаж байгаа.

-Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсгийн шалгалт дууссан гэсэн?

-Шадар сайд, Сангийн, Уул уурхайн сайдын хам­тарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Шалгалтыг хөрөнгө оруулагчидтайгаа ярилцаж байж оруулсан. Эцсийн үр дүн нь арай гараагүй байна.

-Лондонд болж байгаа хэлэлцээрээс шинэ мэдээлэл байна уу?

-Лондонд өнөөдрөөс уул­залт эхэлж байгаа байх. Асуудлаа хэлэлцэж, ямар нэг шийдэлд хүрэхээр явсан. Түүнийхээ хүрээнд ажиллах байх. Одоогоор өөр мэдээлэл алга.

-Валютын ханшийн өсөлт шатахууны нөөц үнэд нөлөөлж байна уу?

-Валютын ханшийн өөрчлөлтөөс болж шатахууны үнэ өсөхгүй. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа. А-80 30 гаруй хоног, А-92 40 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байна. Мөн цаана нь улсын нөөц бий. 2010 оны өвөл валютын ханш өсөхөд шатахууны үнэ литр тутамд 260 төгрөгөөр нэмэгдэж байсан. Ийм байдлыг зохицуулах дэлхийн орнуудын туршлага бий. Түүнийг бид нэвтрүүлж чадсан. Монголбанктай хэлэлцээр хийсэн. Мөн Төвбанк арилжааны банкуудтай гэрээ хэлэлцээр хийсэн. 3-6 сарын хугацаанд валютын ханш тогтвортой байлгах тухай хэлэлцсэн. Үүнийгээ бүр боловсронгуй болгохын тулд валютын ханш хямд үед нь компаниуд нь ашигтай ажиллаж, үнэд ороход нь Монголбанк ашигтай ажиллах зэрэг юм. Үүнийг хийж чадсан учраас сар гаруй хугацаанд  валютын ханш чангарахад компани, арилжааны банкууд хамтарч ажиллаад шатахууны үнийг барьж чадлаа. 

-Та уул уурхайн олборлол­тоос байгаль, орчноо хам­гаа­лахаар ажиллаж бай­гаа иргэний нийгмийн байгуул­лагуудтай хэр хамтарч ажил­ладаг вэ?

-Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзсан. Тухайлбал, Гал үндэстэн, Гол нуруудын холбооныхонтой уулзаж холбоотой хуулийн төслүүдийг харуулж ярилцсан. Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаярын хувьд ордны гадна асуудал үүссэн өдрийн өглөө нь надад бичгээр санал ирүүлсэн байсан. Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хоёр удаа уулзсан. Эхний уулзалтад тэд ирээгүй. Сүүлийнхэд нь ирсэн. Урт нэртэй хуулийн хувьд нэг ч цэг, үг хасагдаж, нэмэгдээгүй. Харин Дагаж мөрдөх журмын тухай хуулийн хувьд хэрэгжүүлнэ гэсэн таван сарын хугацаандаа хэрэгжээгүй. Тиймээс үүнийг өөрчилж сайжруулахаас өөр аргагүй.

-УИХ-аар хэлэлцэж байгаа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг шүүмжилж байгаа хүн олон бий?

-Манай улс 2005 онд 24 тонн алт олборлож байжээ. Тэр үед 68 хувийн татвар гарсан. Үүнээс болж алтны худалдаа далд байдалд шилжсэн. Оюутолгой орд алтны нөөц ихтэй. Тиймээс бид алтаа Монголдоо авч үлдье гэсэн бодлого баримталж байгаа. Алтыг шууд мөнгө, хөрөнгө болгож болдог гадаад валютын нөөц гэж үздэг. Энэ хуульд ямар ч эрсдэл байхгүй. Хэрэв алтаа баяжмалтай цуг гаргачихна гэж байгаа бол авдаг байсан таван хувиа авна. Харин наанаа үлдээвэл 2.5 хувиар явна гэсэн саналыг Засгийн газарт өргөн барьсан. Ингэснээр жилд 50-100 сая ам.долларыг улсын төсөвт оруулах уу эсвэл жил бүр 40 тонн алтаар гадаад валютын нөөцөө хоёр тэрбум ам.доллараар нэмэх үү гэсэн сонголттой болж байна. Одоо Монголбанкны гадаад валютын нөөц 2.7 тэрбум байна. Энэ хууль батлагдсанаар Монголын гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгаа тэлэх боломж бүрдэнэ.

-“Чалко”-гийн ерөнхий­лөгчтэй хийсэн уулзалтаар ямар үр дүнд хүрсэн бэ?

-Энэ жил гурван сая тонн нүүрс нийлүүлээд “Чалко”-д өргүй болно. “Чалко”-гийн ерөнхийлөгч ирсэн. Түүнд гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай өөрчлөлт оруулсан талаар талархал илэрхийлсэн. Мөн бид аль болох олон улсын төвшинд хүрсэн болзлуудыг тавина. Аль болох нүүрсийг дэлхийн зах зээлийн ханшаар авахыг хүссэн. Хүлээж авсан. 

-Уулзалтаар Тавантолгойн нүүрсний үнийн талаар юу ярилцсан бэ? 

-Зүүн Цанхиас 4.5 сая тонн нүүрс экспортолно. Баруун Цанхиас шурван сая тонныг борлуулна. Ингэснээр экспорт өнгөрсөн оныхоос гурав дахин нэмэгдэж байгаа. “Чалко”-д өгч байгаа Тавантолгойн нүүр уурхайн аман дээр тонн нь 40 ам.доллар. Боомт, уурхайн аман дээрээс гэж тооцоолох тул үнэ хэлбэлзэнэ. Гэхдээ зах зээлийн ханшаар нүүрсээ өгнө гэдэгт тохиролцсон.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

3 цаг 18 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

22 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

22 цаг 44 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18