Түүхэн хөшөөгөөр “гангарсан” Улаанбаатар

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА, Д.БАТБААТАР Гадаа урин дулаан цаг ирж, жуулчны улирал айсуй. Манай орныг зорьдог жуулчдын хувьд ихэнх нь үзэсгэлэнт байгальд аялж, амрах зорилготой ирдэг. Харин нийслэлд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартнуудын хөшөө олон байдгийг тэд мэддэг болов уу. Улаанбаатар хотод байгаа зарим түүхэн хүмүүсийн хөшөөг танилцуулъя.    ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН Их эзэн Чингис хааны хөшөө Улаанбаатар хотын төв талбайд сүндэрлэж байна. Чингис хаан бол тусгаар Монгол Улсыг байгуулсан түүхт хаан билээ. Тэрээр 1162 онд Онон голын хөвөөн Дэлүүн болдогт Есүхэй баатрын ууган хөвүүн болж Өүлэн эхээс мэндэлжээ. Тухайн үед Хиад Боржигины удирдагч Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй олзолж авсан үед хүү төрсөн тул Тэмүүжин хэмээн нэрлэсэн түүхтэй. Хожим нь Алтан, Хучар, Жүрхиний Сача Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” цол олгожээ.   ТУСГААР ТОГТНОЛЫГ ТУНХАГЛАГЧ Х.ЧОЙБАЛСАН МУИС-ийн төв байрны өмнө маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөө сүндэрлэж байна. Тус хөшөөг 1946 онд С.Чоймболын загвараар Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулан босгожээ. Х.Чойбалсан нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд Ардын хувьсгалын тэргүүлэгчдийн нэг юм. Тэрээр 1939-1952 онд БНМАУ-ыг удирдаж байжээ. “ХХ зууны Монголын эхний 50 жилийн түүхийн эгзэгтэй үе буюу монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүхэн үе нь Чойбалсан хэмээх бие хүнгүйгээр хоосон орон зай болно” гэж түүх судлаачид онцолжээ.   ХУВЬСГАЛЫГ  МАНЛАЙЛАГЧ Д.СҮХБААТАР Улаанбаатар хотын төв талбайд их жанжин Д.Сүхбаатарын хөшөө 92 жил сүндэрлэж байна. 1921 онд Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар хотод шинэ талбай байгуулж, модон индэр засч, түүний дээрээс Ардын хувьсгалыг олон нийтэд тунхагласан байдаг. Энэ хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг нь Д.Сүхбаатар байв. Нийслэл хүрээнд Бодоо, Данзан нарын анх байгуулсан Хүрээний ба Консулын гэсэн эх оронч хоёр нууц бүлэг үүссэн байв. Д.Сүхбаатар эх оронч нууц бүлгийг санаачлан байгуулагчийн нэг байв. 1920 оны зургадугаар сарын 25-нд бүлгийн хамтарсан хурал болж, бүлгүүдийг нэгтгэж “Монгол ардын нам” гэж нэрлэхээр тогтжээ.   ОРЧИН ЦАГИЙН УТГА ЗОХИОЛЫГ ҮНДЭСЛЭГЧ Д.НАЦАГДОРЖ Монголын орчин цагийн утга зохиолын үндсийг тавьсан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг 1963 онд босгосон. Долоон метр, есөн тонн жинтэй хөшөө “Улаанбаатар” зочид буудлын урд талбайд бий. Д.Нацагдорж нь шинэ цагийн утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний бүтээл эх орон, газар шороо, хүн хүнээ хайрлах сэтгэлийг эрэлхийлсэн байдаг. 1930-аад он хүртэл төдийлөн хөгжөөгүй байсан үргэлжилсэн үгийн зохиолыг Д.Нацагдорж шинэчилж чадсан юм. Одоо ч түүний бүтээлүүд үнэ цэнээ алдалгүй, уншигч түмний дунд амьдарсаар байна.   ЭХ ОРОНЧ ХҮҮ ЧИНГҮНЖАВ Хотгойдын шадар ван Чингүнжавын 10 метр өндөртэй, таван тонн жинтэй хүрэл хөшөө хорооллоос уруудах замд бий. 2012 онд нээлтээ хийсэн тус хөшөөг зураач, барималч Ш.Тэнгисболд урласан юм. Эх орон, элгэн түмнээ гэсэн халуун сэтгэлээр ядарсан түмнээ хамгаалж, зүдэрсэн олноо өмгөөлж Манжийн луут тугны өмнө бөхөлзөлгүй зориглон боссон чин зоригт баатруудын нэг нь Хотгойдын шадар ван Чингүнжав байлаа. Түүний  ард олноо Манжийн дарлалаас ангижруулах гэсэн  мөрөөдөл нь 1911 онд биелж Монгол Улс харийн боолчлолоос чөлөөлөгдөж тусгаар улс болох эхлэлээ тавьсан юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин