“Шинэ бүтээл-хүмүүс 7” гэрэл зургийн үзэсгэлэнд саатаарай

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Гэрэл зургийн “Гамма” агентлаг, Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ бүтээл-хүмүүс 7” гэрэл зургийн долоо дахь үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо. Ийм үзэсгэлэн гаргадаг нь нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, баримтат гэрэл зургийг хөгжүүлэх, гэрэл зургийн үнэлгээ, үнэлэмжийг дээшлүүлэн залуу зурагчдыг дэмжих зорилготой юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулсан нь Ц.Батзориг агсны 1998 онд “Хүмүүс” нэртэй үзэсгэлэнгийн үргэлжлэл гэж болно. Энэ удаагийн үзэсгэлэнд 82 гэрэл зурагчин 800 гаруй бүтээл ирүүлснээс 58 зурагчны 81 гэрэл зургийг шалгаруулж олон түмэнд толилуулж байна. Тэдгээр зургийг жинхэнэ мэргэжлийн комисс байгуулан шалгаруулсан бөгөөд “Айсуй бороо”, “Адууны бэлчээрт”, “Бөх бүхний нүдийг татдаг”, “Шаралхсан нам” зэрэг бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ авч байлаа. “Шинэ бүтээл-хүмүүс 7” үзэсгэлэн нээсэн өдөр нь Ц.Батзориг агсны төрсөн өдөр нь байсан юм. [caption id="attachment_37200" align="alignleft" width="645"] Б.Жамъяндорж “Шаралхсан нам”[/caption] [caption id="attachment_37201" align="alignleft" width="645"] “Бөх бүхний нүдийг татдаг”. Ш.Хаш-Эрдэнэ[/caption] [caption id="attachment_37202" align="alignleft" width="645"] “Адууны бэлчээрт”. Б.Ганхүү[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин