МСҮТ, политехникийн коллежид элсэгчдийн тоо 20 гаруй хувиар буурсан гэв

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.Ундрам Мэргэжлийн боловсролын сургуулиудын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Хорооны тэргүүн Д.Бямбаа “Монгол улсад эрх зүйт төрийн үнэт зүйлс үгүй болж, хууль дээдлэх ёс алдагдан, улс төрч гэгдэх цөөнхийн дураар авирлах болсон үйлдэл хэрээс хэтэрч нийгэм, эдийн засгийн чухал тогтолцоо үндсээрээ сүйрлийн ирмэгт туллаа.  Сайд С.Чинзоригийн увайгүй үйлдэл, хувийн ашиг сонирхол давамгайлсан хандлага нь  Монгол улсад хөдөлмөрийн зах зээлийн системийг устгаад зогсохгүй Монголын ажиллах хүчний ирээдүйг бэлтгэдэг МСҮТ, политехникийн коллежуудын чадавхийг урьд хожид байгаагүйгээр доройтууллаа” гэв. МСҮТ, политехникийн коллежид элсэгчдийн тоо 20 гаруй хувиар буурч, төгсөөд ажилд орох үзүүлэлт буурсаар 40 гаруй хувьд  хүрсэн гэх мэдээллийг мөн өгч байв.  Мөн тэрээр үргэлжлүүлэн “Захирал, багш нарыг нэг удаагийн бээлий адил сольж 2012 оноос хойш таван хичээлийн жилд Монгол Солонгосын политехникийн коллежид  10 захирал сольсон. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас МСҮТ-ийн суралцагч нарт олгодог байсан 70 мянган төгрөгийн тэтгэмжийг зогсоож, дээрх санд жил бүр төвлөрдөг  80 гаруй тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна. Ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн ослын эсрэг хуримтлал ихтэй чөлөөт сангуудыг төрийн санд төвлөрүүлэхгүй байж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Эдгэрийг зохих газарт нь шалгуулахын зэрэгцээ сайдын хууль бус шийдвэрээр ажлаасаа халагдсан хүмүүсийн гурван шатны шүүхийн шийдвэр гараад байхад Төрийн албаны хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, Зөрчлийн хууль, Захиргааны ерөнхий хуулийн заалтуудаа удаа дараа ноцтой зөрчсөн ийм хүн салбар хариуцсан сайд байх ёс зүйн  эрхгүй” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин