“Хууль зөрчиж  сэтгүүлчдийг  тагнаж, чагнасан хэргийг  шалгаж байна”

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Цагдаа нар нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний гэр бүл, ойр дотны 30 хүнийг тагнаж чагнажээ” гэсэн мэдээлэл өчигдөр сошиал орчинд тарсан. Тэгвэл өдөр тутмын зарим сонины өнөөдрийн дугаарт  “Ц.Нямдорж  Хууль зүйн сайд болмогцоо ЦЕГ болон ЭЦА-ны удирдлагад  үүрэг өгч  сэтгүүлчид болон тэдний ар гэрийн 30 хүнийг  тагнуулж чагнуулсан. Нэг сэтгүүлчийн машин руу буудаж айлган сүрдүүлсэн”  гэсэн мэдээлэл гарсан юм. Дээрх мэдээллийн мөрөөр  09.30 цагт холбогдох эх сурвалжуудаас  тодруулахад “Тагнах, чагнах ажиллагааг явуулсан цагдаагийн албан хаагчдыг шалгаж байгаа. ЭЦА-ны  албан хаагчдаас  ч тайлбар мэдүүлэг авсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Нийслэлийн прокуророос албан ёсоор мэдээлэл хийх байх”  гэсэн юм. 10.00 цагийн үед  үйл явдлын эргэн тойронд үүсээд буй мэдээллийн мөрөөр  Нийслэлийн прокурор  11.00 цагт  сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн мэдээ дуулдсан. Харин хэвлэл, мэдээллийнхнийг хүрч  очиход  үүдний жижүүр “Мэдээлэл хийнэ гэж надад  хэлээгүй. Тийм болохоор хэвлэл хурал, мэдээлэл хийх зүйл байхгүй” гэв. 11.00 цагт Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах  асуудал  хариуцсан хяналтын прокурор Г.Бясмангаас  тодруулахад “Мэдээлэл хийхгүй. Та нар хаанаас, ямар эх сурвалжаас  ийм мэдээ авсан бэ” гэснээ “Гэхдээ манай дарга намайг 10 минутын дараа ороод ир гэсэн. Бодвол та нарын асуугаад байгаа мэдээлэл юм болов уу” гээд явсан.  Үүний дараа гарч ирээд  “Мэдээллийг 12.00 цагт хийнэ шүү” гэж зарласнаар  сэтгүүлчид цаг гаруй хүлээсэн. Энэ үеэр  сэтгүүлчид нэр бүхий прокроруудын утас  руу залгаж тодруулсан. Прокурор Амарсанаа “Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан  хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа” гэсэн хариу өглөө. 12.00 цагт  Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах асуудал  хариуцсан  хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл өгөв. Тэрээр  “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокурор хэргийг хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Уг хэргийн захиалагч  нь Ц.Нямдорж сайд  гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Мөн 1990-ээд онд ч  зарим сэтгүүлчдийг  тагнаж, чагнаж байсан хэрэг гарч байсан. Тэр үед ч тэрээр Хууль зүйн сайд байсан талаар сэтгүүлчид энэ үеэр  хэлж байлаа. Иймээс  “Захиалагч нь Ц.Нямдорж сайд юм биш үү”  гэж асуухад  хяналтын прокурор Г.Бясман  “Одоогоор хэлэх боломжгүй” гэлээ. Яллагдагчаар татсан, эсэхийг лавлахад “Эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татах саналтай хэргийг шалгаж байна” гэсэн бол “Цагдаагийн хэчнээн албан хаагч холбогдоод байгааг мөн хэлэх боломжгүй гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин