Вакциныг хүүхдэд турших ёстой юу?

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Сүрьеэ өвчинг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” эм, эмнэлзүйн туршилт, судалгааны төсөлд 8214 хүүхэд хамрагджээ. Өнгөрсөн онд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн биед сөрөг үр дагавар гарсан талаар эцэг эхчүүд Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлд хандсан байна. Гэвч энэ нь төрийн яамд дэмжин хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бөгөөд эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлөөс Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлдэг газруудад асуулга, албан тоот явуулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсан ч өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй байна. Тиймээс энэ төслийг монгол хүүхэд, монгол хүний удмын санг устгах, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. БСШУ-ы сайд, ЭМСЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас хамгаалах Д аминдэмийн нөлөө” судалгааг 2015-2019 онд багтаан хэрэгжүүлэхийг Д.Ганмаад зөвшөөрсөн №1 тоот тогтоол гарсан байна. Энэ тогтоолыг үндэслэн 2015-2016 оны хичээлийн жилд, 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 8214 сурагчийг төсөлд хамруулсан. Гэвч судалгаа хийж байгаа нэрийн дор туршилт хийж байгааг яаралтай таслан зогсоохыг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, салбар яамд, агент­лаг, хууль хүчний байгууллагууд анхаа­ралдаа авах хэрэгтэй гэв.   ТУРШИЛТ БАЙХ ЁСТОЙ ЮУ?   Энэ эмийг заавал хүүхдүүдэд турших ёстой юм уу. Туршилт байх ёстой юу, стандартынх юм уу, хууль эрх зүйн хүрээнд явагдсан юм уу. Хэрэв стандарт байдаг бол стандартын шалгаруулалт гэж байх ёстой. Тэр нь хаана байна гээд энэ олон зүйлийг тухайн компаниас нэхэж ард түмэнд ойлгуулах гэж хичээж өөрсдөө судалгаа хийж төрийн өмнөөс бид явж байна. Яагаад гэвэл манай төр, засаг олон зүйл дээр анхаарч байгаа учраас магадгүй Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд зар­цуулах юмаа зарцуулж ча­дахгүй байна уу даа гэ­сэн өнцгөөс харж сайн дурын үүднээс Монголын ирээдүйн төлөө явж байна. Хоёр­дугаарт, сайн дурын үндсэн дээр эцэг эхчүүд, хүүхдүүд зөвшилцсөний үндсэн дээр вакцин хийдэг. Монгол цөөхөн хүн амтай, цөөхөн хүү­хэдтэй байж заавал тур­­шилтыг хийгээд үр дүнг нь харах гээд сууж байгаа нь эмгэнэл хэмээн Монголын эцэг эх­чүүдийн үндэсний зөв­лө­лийн УЗ-ийн гишүүн Г.Алтанцэцэг хэлж байлаа. Тэрээр Монгол Улсад мэргэжлийн хяналтын байгууллага хил, гаалиар орж ирсэн хүнсний бүтээгдэхүүн, эм тан ч бай хортой, хоргүй, хугацаа нь дууссан уу, үгүй юү гэдгийг шинжлээд гаргах чадвартай лаборатори байхгүй байгаа. Бид энэ витамины зардлыг төр, засгаас гар­гаад хөндлөнгийн гадаа­дын орнууд руу явуулж шинжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Төр, засаг бидэнтэй хамтарч ажил­лан үүн дээр анхаарал тавиач. Хил, гаалиар хараа хяналт­гүйгээр ямар ч баталгаагүй стан­дартын бус эм, эмийн бэлдмэлүүдийг оруулж ирэхгүй болтол нь хийх ёстой гэж үзэж байна. Энд үндэсний, монгол хүн, монгол хүүхдийн асуудал яригдаж байгааг орхиж болохгүй гэсэн юм.   ЭМЯ-НЫ ЁС ЗҮЙН ХОРООГООР ЗӨВШӨӨРӨГДСӨН АМИНДЭМ   Д аминдэмийн талаар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын төлөөлөгч Ц.Энхжаргал хэлэхдээ “Манайд маш чанартай  Д витамины бизнес эрхэлж байгаа байгууллагууд бий. Зарим нь чанаргүй Д оруулж ирж байгаа нь үнэн байх. Түүнд нь хяналт тавьж байгаа үгүйг мэдэхгүй. Нийслэлийн сургуулиудын сурагчдыг сүрьеэгийн далд халдвараас хамгаална. Витамин Д-гийн нөлөө судалгааны арга зүй нь АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлөөр батлагдаж, ЭМЯ-ны Ёс зүйн хороогоор зөвшөөрөгдсөн. Судалгаанд хэрэглэж буй бэлдмэл нь АНУ-ын GMP стандартыг хангаж АНУ-д зөвшөөрлийн хуудастай. Манайх сүрьеэгүй Улаан­баатар хөтөлбөрийг эхлүүл­чихсэн байгаа” гэсэн юм. Мөн энэ талаар ЭМЯ-наас тодруулахад манай Ёс зүйн хорооноос зөвшөөрсөн юм билээ гэсэн хариултыг өглөө.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

15 цаг 9 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

15 цаг 18 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

15 цаг 23 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

15 цаг 29 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

15 цаг 34 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

21 цаг 44 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

21 цаг 44 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03