АТГ: Л.Гансүх, Д.Зоригт нараас гэрчийн мэдүүлэг авсан

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр  мөрдөн шалгах ажиллагаа хийж буй эрүүгийн хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас зарим зүйлийг тодрууллаа.    -Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нартай холбоотой хэрэгт ахиц гарч байна уу. С.Баяр, Б.Ариунсан нарын биеийн байдал ямар байгаа вэ? -Хэргийн бодит байдлыг тогтоохоор прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. С.Баяр, Б.Ариунсан нарын хувьд хоригдоод эмнэлэгт хэвтсэн. Одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хоригдож байгаа. -Оюутолгойн гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг нэмж холбогдуулан шалгах уу? -Мөрдөн  шалгах ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд тусгасан байгаль орчны болон эрчим хүчний асуудал нь хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх асуудлыг шалгаж байгаа. Шалгалтаар дээрх нөх­цөл тогтоогдвол чиг­лэл хариуцсан албан тушаалтнуудыг холбог­дуу­лан шалгаж болно. Гэрчийн мэдүүлэг авсан. -Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваа­гүй гэсэн мэдээлэл бий? -Б.Бямбасайханаас бай­­­цаалт авсан. Мөн ял­лаг­дагч нь өмгөөлөгч Цогтыг байлцуулж мэдүү­лэг өгнө гэдэг. Өмгөөлөгч нь гадаадаас ирсэн, байцаалт явагдаж байна. -Ш.Батхүү, Төрийн банк, Эдуард Сүрэн на­рын хоорондын авлага, өглөгийн асуудлаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон уу? -Жаст ХХК, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэний зээл, хө­рөнгө, өр, авлагын асууд­лыг нэг бүрчлэн шалгаж байна. Энэ асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан. -ДЦС-4-ийн захирал С.Анхбаярт холбогдох хэр­гийн талаар мэдээлэл өгөөч. Хан хуур, Хаан хуур компанийн захирал Анхбаяр гэдэг хүний гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий? -ДЦС-4-ийн захи­рал С.Анхбаярын гэр, албан тасалгаа болон хамаарал бүхий обьек­туудад прокурорын зөв­шөө­рөлтэй нэгжлэгийн ажиллагааг явуулсан. Одоо хэргийн мөрдөн шал­гах ажиллагаа үргэлж­лэн явагдаж байгаа. -Сангийн сайд Ч.Хүрэл­баатарын хол­богд­сон Хотгор шана­гын уурхайн тусгай зөв­шөө­рөлтэй холбоотой асуудалд эрүү­гийн хэрэг үүсгэсэн үү? -Нийслэлийн про­ку­ро­рын газраас “Хотгор шанага” ХХК-ийн 51 ху­вийн хувьцааг худалдан бор­луулсан асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.  Одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй. -Монголбанкны Н.Зол­жаргал, Монгол­росцветметийн До.Ганболд на­рын хэрэг ямар шатандаа байна вэ? -Монголбанкны Зол­жаргал, Монгол­росцвет­метийн До.Ганболд нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. -УИХ-ын гишүүн Д.Ган­тулгын хэрэг мухардалд орсон уу? -Мөрдөн шалгах ажил­лагааны хувьд мухардалд орсон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх сана­лыг УИХ-д хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байна. -Фортуна Батбаярын хэргийг прокурор хэ­рэг­сэхгүй болгон шийд­вэрлэсэн? -УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шал­гах ажиллагааг дуус­гаж Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шил­жүүлсэн. Яллагдагчийн хүсэлтээр дээд шатны прокуророос хянаж хүсэлтийн дагуу зохих ажиллагааг хийл­гэхээр даалгавартай буц­сан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. -“Эрдэнэт”-ийн Мөнх­жаргалын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ цагаатгах нот­лох баримт өгсөн. Тэр нь хэрэгт хэр ач холбог­долтой вэ? -Хэрэгт өмнө нь авагд­сан нотлох баримтуудыг өм­гөөлөгч нар гаргаж өгсөн. -Элчин сайд М.Энх­сайханд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ? -Элчин сайд М.Энх­сайханд холбогдуулан үүсгэ­сэн эрүүгийн хэрэг байхгүй. Харин Таван­толгойн ордын  гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бус­дад давуу байдал бий болгож төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл бай­гаа эсэхийг шалгаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин