Киноны хууль хаана гацав

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монголын кино ур­лаг 1936 оноос эхтэй. “Норжмаагийн зам”-аар эх­лэлээ тавьсан урла­гийнхан энэ хугацаанд унаж босч, алдаж онож, тэмцсээр өдийг хүрлээ. 1936-2000 он хүртэл буюу 56 жилийн хугацаанд нийт 292 бүрэн хэмжээний уран сайхны кино, 900 гаруй баримтат кино бүтээсэн бол үүнээс хойш 17 жилийн хугацаанд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт байна. Бид Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Манай уран бүтээлчид дэлхийд үнэлэгдэхүйц авьяастай байна, монгол киног дэлхийн брэнд болгох гарц энүүхэнд байна гэж бичсээр багагүй хугацааг үдлээ. Энэ салбар хөгжиж байгаа нь үнэн. Гэхдээ “бор зүрхээрээ” гэж онцлох нь зүйтэй. Кино урлаг нийгмийн бүх давхаргыг хамарч, тэдний үзэл бодлыг өөрчилж чадах хүчтэй зэвсэг. Даанч хөгжлийн бодлогыг нь нэг шугамаар барих, дүгнэх, дэмжих, ташуурдах хууль, хяналт байхгүй цаг хугацааг тэд туулж байна. Өнөөдөр жилд 30-40 шинэ бүтээл тогтмол нээлтээ хийдэг. Хэдэн сар, жилээр ур ухаан, авьяас билэг, хөрөнгө мөнгөө шавхан хийсэн бүтээлийг нь дэлгэцэнд гарахаас нь өмнө цахим ертөнцөд цацчихдаг, хувилаад 2000 төгрөгөөр зарчихдаг ийм л нөхцөлд уран бүтээлчид маань урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн хөдөлмөрлөж яваа нь нууц биш. Үүний улмаас жинхэнэ бүтээл биш, арилжааны кино цэцэглэн хөгжиж буй талаар ахмад уран бүтээлчид ч ярьж сууна.   ТӨРИЙН ОРДОНД ТӨӨРСӨН НЬ Киноны салбарынх­ныг нэгэн дээвэр дор хумих хууль хэрэгтэй байна. Манай уран бүтээлчид ч үүнийг дэм­жиж хууль боловс­руулсан байдаг. Төслийг БСШУЯ-наас санаачлан боловсруулсан аж. Тухайн үеийн БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Ган­төмөр “Кино­ны үйл ажил­лагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, кино үйлдвэрлэлийн санхүүжилт, кино үзвэ­рийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эр­­хийг хангах­тай хол­богд­­сон харилцааг зохицуу­лахаар хуулийн төсөл боловсруулсан. Киноны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, соё­лын үйлдвэрлэлийг хөг­жүү­лэх эрх зүйн орчин бүрдүү­лэхээрээ онцлог. Мөн энэ салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдсэнээр улсаа сурталчилах гол суваг бий болно гэж үзэж буй. Нөгөө талаар киноны уран бүтээлчдийн эрхийг хамгаалах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлаж байсан нь зарим хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энэ хууль хаачив. Тус хуулийн төслийн II бүлгийн V зүйлд кино төсөл сонгон шалгаруулах, түүхэн сэдэвт киноны төсөлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, VI зүйлд Монгол Улсын дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар, байгалийн нөөц газар, дурсгалт газарт кино бүтээх, кино зураг авах иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгоно. XII зүйлд кино театр, киног нэмэлтээр үзүүлэгч байгууллага дэлгэцийн оргил цагийн жилийн хуваарилалтад монгол киноны цагийг 30 хувиас доошгүй байлгана гээд олон заалтыг тусгажээ. Энэ хууль төрийн ордонд төөрөв үү. Сураг ажиг тавихсан.   “КИНО УРЛАГ ХЭТ ЗАДГАЙ, ХЯНАЛТГҮЙ ХЭЛБЭРЭЭР ХӨГЖИЖ БАЙНА” Энэ хуулийг сануулах цаг болжээ. Хэрэв хуультай болчихвол Монголын кино урлаг арай өндөр төвшинд хурдацтайгаар өсөхөөс гадна уран бүтээлчдийн эрх ашиг, киноны агуулга, даац хүртэл өөрчлөгдөнө гэж энэ салбарынхан харж бас найдаж байгаа юм. Найруулагч Ж.Сэнгэдорж “Киноны салбарт цагаахан өрсөлдөөн их. Авьяаслаг уран бүтээлч олноор гарч байна. Эдгээр залуусын уран бүтээлийг төрөөс жаахан дэмжээд өгвөл дэлхийн зах зээл бидэнд ойрхон байна” гэв. Зургийн найруулагч Д.Ангараг “Бид Холливудын бүтээл шиг нисдэг баатартай кино хийгээд яах юм. Түүний оронд нүүдэлчин соёл, монгол ахуйгаа дэлхийд сурталчилмаар байна. Энэ бол биднийг таниулах хамгийн том брэнд. Би Америкийн кино компаниудтай хамтарч ажилладаг. Тэнд уран бүтээл хийх нөхцөл боломж тэс өөр. Хэдийгээр өөрийн орны кино урлагаа дэлхийн хөгжилтэй оронтой харьцуулахад хэцүү ч бид ч ялгаагүй киногоо бизнес талаас нь харж, хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс энэ чиглэлийн киног төрөөс дэмжээсэй, тодорхой хяналт, хуультай болгож өгөөсэй” гэсэн юм. Кино зохиолч Д.Даваацэрэн “Монголын кино урлаг хэт задгай, хяналтгүй хэлбэрээр хөгжиж байна. Үүнийг цэгцлэх цаг болсон. Тиймээс хууль заавал хэрэгтэй. Манай киночид нэг уран бүтээл хийдэг. Тэр нь удаа ч үгүй хулгайлагдаад захуудад зарагдаж байна. Энэ байдал хэзээ арилах вэ. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг хэзээ үнэлдэг болох вэ” гэсэн юм. Энэ мэт уран бүтээлчид үзэл бодлоо илэрхийлж, хуулиа нэхэж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин