М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулна

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Туул голыг тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс тодрууллаа.    -Засгийн газар Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг дэмжлээ. Туул голыг хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ? -Өргөдлийн байнгын хороонд Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч байгаатай холбоотойгоор иргэдээс 3000 гаруй өргөдөл ирсэн. Үүний дотор хайрга, дайрга олборлож, ундарга усыг бохирдуулж байгааг төрийн зүгээс цэгцлэхийг хүссэн өргөдөл олон ирсэн. Иргэдийн төлөөл­лөөс гадна төрийн бус байгууллагууд ч бидэнд хандсан. Үүний дагуу Туул голын эрэг дагуу хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг зогсоох Өргөд­лийн байнгын хорооны шийдвэр жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжсэнээр хууль бус үйл ажиллагаа зогссон гэж хэлж болно. Мөн Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиг­лэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад барилга барьж буй 28 аж ахуйн нэгж байгаа. Энэ байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг манай байнгын хороо Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гар­гуул­лаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал гарч, аж ахуйн нэгжүүдэд ал­бан тоотуудыг хүр­гүүл­сэн байгаа. Үүнтэй холбоотойгоор Өргөд­лийн байнгын хорооноос А.Сүхбат гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуу­лагдаж, Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн юм.Туул голыг хамгаалах тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, Туул голыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр УИХ, Засгийн газрын төвшинд нэгдсэн ойлголттойгоор Туул гол хамгаалах чиглэлээр санал санаачилга өр­нүүлж, нэгдсэн ойлголт­той­гоор ажиллах болсонд баярлаж байна. -Туул голыг тусгай хамгаалалтад авснаар тэнд ямар үйл ажиллагаа явуулах вэ? -Ажлын хэсгийн гишүүд Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл аялал, зугаалгын бүс байх, тэр нь тусгай хамгаалалттай байх асуудлыг тавьж байгаа. Туул голыг тусгай хамгаалалтад авсан гол санаа зорилго нь  бусад улс орны жишгээр гол дагуу амралт, зугаалгын үйлчилгээ үзүүлдэг гэр бүлээрээ амарч, хүүхдээ салхилуулах боломжоор хангасан үндэсний паркийг байгуулах юм. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амарч, зугаалах таатай орчинг бүрдүүлэхийн тулд Туул голын байцаагч, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцсан нэгжийг ажил­луулах асуудлыг оруу­лахаар бэлтгэж байна. -Голын эрэг дагуу хууль зөрчиж барьсан барилга байгууламжуудыг буулгана гэж ойлгож болох уу? -Туул голын эрэг дагуу хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэлээр ажиллах ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өчигдөр /уржигдар/ байгуулагдлаа. Хууль зөрчсөн байгууллагуудын барилга байгууламжийг буулгахаас өөр аргагүй. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хууль дүрмийг баримталж ажиллах ёстой. Зөвшөөрөлтэй ч гэсэн тэр нь Усны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм. Тиймээс тэдний зөвшөөрлийг цуц­лахаас өөр аргагүй. Албан тоот хоёр сарын хугацаанд хэрэгжинэ. -Аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан ч байцаагч нарын хүч хүрэхгүй байгааг яамнаас хэлж байсан? -Туул голыг тусгай хамгаалалтад авах талаарх тогтоолын төслийн хүрээнд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран усны агентлагийг сэргээж байгаль орчны байцаагчийн орон тоог нэмж, хүчирхэгжүүлье гэсэн  саналыг гаргаж байгаа. Төсөв мөнгө, орон тоог нэмэх саналыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад саналаа хэлж, танилцуулсан. -Хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу? -Туул голын дагуу барилга барих, хууль зөрчин үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон албан тушаалтнуудад  хариуцлага тооцох асуудлыг холбогдох газруудад нь тавина.  -УИХ-аар хэлэлцэх гэж буй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлд ус бохирдуулсан төлбөрийг 50 хувь бууруулна гэж тусгасныг олон нийт эсэргүүцэж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? -Ус бохирдуулсны төлбөрийг бууруулах нь буруу гэж үзэж байгаа. Ус бохирдуулснаас болж ямар хор уршиг гарч байгааг бүх нийтээрээ харж байна. Байгаль экологид сөргөөр нөлөөлж цөлжилт, хөрс, агаарын бохирдол зэрэг иргэдийн эрүүл мэндэд хор уршигтай бүхэн усны асуудалтай холбоотой. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг бууруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байна. Мөн бохирдсон усыг буцааж цэвэршүүлэх аргыг нэвтрүүлэх хэрэг­тэй. Харин байгаль экологи, хүний эрүүл мэндэд муугаар нөлөө­лөхгүй болсон үед ус бохирдуулсны төлбөрийг нэмж болно. Ус бохир­дуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг зургаан хүний саналын зөрүүгээр УИХ-ын чуул­ганаар хэлэлцэхээр болсон. Цаашид ажлын хэсгүүд байгуулж, сайн судалж ажиллах байх гэж бодож байгаа. Усны хамгаалалтын асуудлаа шийдсэний дараа төлбөр бууруулах асуудлыг ярих нь зүйтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Банкны өмчлөлд авах 207 тэрбум төгрөгийн 17 объект байна

Банкны өмчлөлд авах 207 тэрбум төгрөгийн 17 объект байна

7 цаг 43 мин
Шүүхээс Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

8 цаг 7 мин
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа

8 цаг 18 мин
Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

14 цаг 43 мин
Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?

Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?

14 цаг 59 мин
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

Өчигдөр 11 цаг 26 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

Өчигдөр 11 цаг 17 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 11 цаг 08 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

Өчигдөр 06 цаг 00 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Уржигдар 16 цаг 33 мин