Генералуудын өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн “бэлэг”

2018-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЧИР Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр. Монголын төр алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлж, тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байгаа. Монгол Улсын генерал цол 74 жилийн түүхтэй. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн анхны дээд цолыг олгож байжээ. Тодруулбал, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн хоёрт дэслэгч генерал, нэр бүхий есөн офицерт хошууч генерал цол олгож байсан гэдэг. Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг Генералуудын өдөр болгон тэмдэглэдэг юм. Тэгвэл генерал цолны 74 жилийн ойн өдөр болохоос гуравхан хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудад нэгэн “бэлэг” барьж байгаагаа өчигдөр задаллаа. Тэрээр зарлиг гаргаж, гурван генералын цолыг хураажээ.Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэж, www.president.mn сайтад энэ талаар ганцхан өгүүлбэртэй мэдээ “шидсэн” байна. Түүнд нь “...Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хураах тухай зарлиг гаргаж, Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хураасан байна” гэжээ. Хошууч генерал Ч.Амарболд бол 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр ЦЕГ-ын дарга байсан. Тэр үймээний асуудлаар ял шийтгүүлсэн байдаг. Мөн хошууч генерал П.Даш нь ОБЕГ-ын дарга байхдаа улсын нөөцийн хөрөнгөөс завшсан хэргээр түүнд шүүхээс хорих ял оноосон. Харин бригадын генерал Т.Дашдэлэг байлдааны онгоцны моторыг Хойд Солонгос руу наймаалах гэсэн асуудлаар ял шийтгүүлсэн гэдэг юм. Хошууч генерал Ч.Амарболд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль, ЗХУ-ын Нам, улстөрийн ажилтны дээд сургуулийг тус тус төгссөн. 1977 оноос Хэнтий аймгийн Галшар суманд хэсгийн төлөөлөгч, аймгийн цагдан сэргийлэх ангид өмчийн төлөөлөгч, 1984 оноос УЦСЕГ-ын Тасгийн дарга, 1990 оны хавар нийслэлийн Найрамдлын районы Цагдаагийн хэлтсийн дарга,  1990 оны аравдугаар сараас ЦЕГ-ын дэд даргаар ажилласан. Улмаар 1992 оны арванхоёрдугаар сараас ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, 1996-1998 он, 1999-2001 онуудад ЦЕГ-ын дарга, 2006 оны есдүгээр сараас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэрээр 1996 онд Монгол Улсын 112 дахь генерал болж байжээ. Хошууч генерал П.Даш 1973-1976 онд ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургууль, 1986-1989 онд ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит цэргийн академи, 1990 онд Удирдлагын хөгжлийн институтэд удирдах ажилтны дамжаа, 2000 онд ОХУ-ын Холбооны хилийн албаны академийн дээд курст суралцаж төгсжээ. 1972-1989 онд хилийн 0131 дүгээр ангид хилчин, заставын дарга, штабын I тасгийн дарга, штабын дарга, 1989-1993 онд хилийн 0130 дугаар ангийн захирагч, 1993 онд УАБХЕГ-ын хэлтсийн дарга, 1993-1997 онд ХЦУГ-ын дэд дарга, 1997-2000 онд ЦИС-ийн  Команд штабын институтын сургалт хариуцсан дэд захирал, ХЦДС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан дэд захирал, 2000-2002 онд ХЦУГ-ын дэд дарга, 2002-2004 онд ХХЕГ-ын дэд дарга, 2004-2007 онд ГХЕГ-ын даргаар ажиллаж байв. Түүнд 1995 оны гуравдугаар сард хошууч генерал цол олгож байжээ. Харин ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Т.Дашдэлэг 2010 онд бригадын генерал цолтой болж байсан байна. Ийн энэ өдрөөс хойш Ч.Амарболд, П.Даш хоёрын цол буурч бригадын генерал болж байгаа юм. Ингэхээр энэ хоёр эрхэм гурав хоногийн дараа болох Генералуудын өдөрт бригадын генерал цолтой оролцоно гэсэн үг. Харин Т.Дашдэлэг нь генералуудын эгнээнээс хасагдаж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

15 цаг 9 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

15 цаг 18 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

15 цаг 23 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

15 цаг 29 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

15 цаг 34 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

21 цаг 44 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

21 цаг 44 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03