Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

2018-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Судалгаа хийгээд үзвэл манай монголчуудын тархины мэдээлэл хүлээн авах системд лавтай өөрчлөлт орсон. Өдөр болгон өөдгүй мэдээ сонсоно. Улстөрчдийн увайгүй үйлдэл, урвалт шарвалт, хов живд хоёр чих бүр дөжирсөн. Тархи ч гөлийх шинжтэй болж байна. Байсаар байгаад хо­шин шогийнхон ч сэтгэж чадахааргүй хошин шог юм сэдээд, тэрийгээ ажил хэрэг болгоно гээд хээв нэг зогсдог боллоо. Өчигдөр /2018.4.24./ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна. Цагтаа УИХ-ын дарга хүртэл хийж явсан, цаадах наадахыг мэдэх л ёстой хүн юм, уг нь. Гэтэл тэрээр АТГ-ын даргыг ард түмний санал асуулгаар тодруулна гэж мэдэгдлээ. Тэгээд ямар шалгуур хангасан, хэн гээч энэ албан тушаалд нэр дэвшиж болох вэ гэдгийг хүртэл зарлав. Ард түмэн АТГ-ын даргаар тавих хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу явуулах юм гэнэ. Арай ч дээ. Боль л доо. Энэ чинь Монголын төр шүү дээ. Гадныхан сонсвол яана. Тэд шоолно. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн баг ав­ли­гатай тэмцэх тусгай чиг үүргийн албаны даргаа ингэж сонгодог боллоо л гэнэ шүү дээ. Тэрнээс биш Ерөн­хийлөгч Х.Баттулгад шадарлан суугаа нэгэн хүн Төрийн ордны цонхоор ширтэж байгаад олчихсон “мэргэн PR” гэж  мэдэхгүй. Тиймээс эртхэн хэл­чихье. Ерөнхийлөгч минь энэ тэнэглэлийг л зогсоож үз. Мах уу шөл үү, өдөр үү шөнө үү гэдэг шиг ийм санал асуулга гээчийг манайхаас өөр ярих улс энэ дэлхийд байхгүй гэдэгт итгэ. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны ха­вар Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга байхдаа яаж баларч байлаа даа. Хогны ногоон уутанд жил бүр олон тэрбум төсөвлөж зарцуулаад иргэд түүнийг нь эсэргүүцсэн юм. Аргаа барахдаа “Хогны уут тараах уу, болих уу” гэсэн санал асуулга явуулсан. Нийслэлийн иргэд “Үгүй” л гэсэн. Харин өнөөдөр хогны уут биш АТГ-ын даргын асуудлыг ярьж байна. Хогны уут, АТГ-ын дарга гэхээр хоорондоо мөн ч хол сонсогдож байгаа биз. Ер нь яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, шүүгч нар зэргийг санал болгох эрхтэй байхаар хуульчилсан юм бэ. Тусгаар улсын хуулийг мөрдүүлэх албан тушаалтнуудыг сонгох эрхийг яагаад Ерөнхийлөгчид даатгасан юм бэ. Энэ талаар бод л доо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гу­рав­хан гишүүнтэй. Энэ зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөн­хий­лөгч Х.Баттулга, ги­шүүн нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар юм. Монгол төрийн “хар хайрцаг”-ийг нээх, тэнд юу байгааг харах эрх зөв­хөн энэ гуравхан хүнд байдаг. Чухамдаа, ийм эрх хуваалцдаг учраас шүүгч, проку­рор, АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөн­хийлөгч санал болго гээд хуульд заасан гэсэн үг. Дээрх албан тушаа­луудтай холбоотой өчнөөн нарийн ширийн асуудал бий. Жирийн бид ойлгох ч үгүй. Тэгээд бас, дараа нь Улсын ерөнхий прокурорыг, бүх шатны шүүгч нарыг санал асуулгаар тодруулах уу. Өнөөдөр АТГ-ын даргыг санал асуулгаар тод­руулна гэлээ. Ерөн­хий­лөгчийн Тамгын газ­рынх нь даргын амнаас “...Г.Баасан болно, бо­лохгүй гэсэн мэдээлэл яваад байна” гэсэн үг унаж байна. Ийм яриа яваад байгаа учраас санал асууна гээд байгаа юм уу, энэ хүнийг дэмжээрэй гээд байгаа юм уу, ойлгоогүй. Гэхдээ, энэ чинь Монголын төр шүү дээ, дахиад хэлье. АТГ-ын дарга гэдэг албан тушаал чинь Г.Баасан гэдэг хүнд дарагдаад бүр доошоо живчихлээ. Одоо тэгээд юу болох вэ. Тэгэхээр Г.Баасан тэргүүтэй хүмүүс анкетаа өгөөд АТГ-ын даргад нэр дэвших үү. Жилд төдөн хүн барьж хорино гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлэх үү. Ер нь тэгээд ийм санал асуулга болдог юм гэхэд ард түмэн хэнийг дэмжих вэ. Зурагтаар байнга гарч, таньдаг болс­ноор нь Х.Бат-Ялалт, Г.Баасан хоёрын нэрийг явуулах уу. Ийм маягаар энэ санал асуулга эхлээ ч үгүй байхдаа хошин шогийн “зууны манлай” үзүүлбэр болж мэдэхээр болчихоод байгаа юм. Ард түмэн ч шоолж байна. Нэртэйгээр нь хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруул­даг шиг, өмчлөх газрыг сугалаагаар олго­дог шиг АТГ-ын даргыг сугалаагаар сонгочих гэж байна. Эцэст нь, нэг юм л тов тодорхой байна. АТГ-ын дарга болчих жинхэнэ хүн ийм санал асуулгад хэзээ ч нэр дэвшихгүй. Жинхэнэ чекист хэзээ ч улстөрчид шиг сонгуульд ордоггүй. Тэд сонгогддог юм. Тэр сонголтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тэргүүн хийдэг юм. Тиймээс дэлхийд байхгүй энэ тэнэглэлийг больж үз! Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

4 цаг 10 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

4 цаг 37 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

10 цаг 33 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

10 цаг 33 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

10 цаг 33 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

20 цаг 49 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин