“Зөвшөөрөгдөөгүй вакцинаар туршилт хийж байна”

2018-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Г.Ундрам Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй эмнэлзүй, биологийн туршилтыг ЕБС-ийн сурагчдад хийсэн байж болзошгүй талаар “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тус зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо, дэд тэргүүн Ц.Эрдэнэбаатар болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр 2015-2016 оны хичээлийн жилээс “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг Сүрьеэгийн халдвараас хамгаалах Д амин дэмийн нөлөө” төслийг хэрэгжүүлэн нийслэлийн 15 сургуулийн бага, дунд ангийн 8214 хүүхдэд хоёр удаагийн тунгаар албадан уулгажээ. Гэвч өнгөрсөн жилээс эхлэн эдгээр хүүхдийн биед өөрчлөлт орж, сөрөг үр дагавар гарч эхэлсэн тухай тэргүүн Б.Алтанжолоо ярив. Уг төслийг ЭМЯ зөвшөөрлийг нь олгож, БСШУЯ хамтран зохион байгуулсан нь баримтаар нотлогдсон. Энэ баримтыг үндэслэн ЭМЯ, БСШУЯ, ХНХЯ-нд хүсэлт тавьсан хэдий ч зөвхөн ХНХЯ хариу өгсөн гэдгийг тэрээр онцоллоо. Мөн “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн дэд тэргүүн Ц.Эрдэнэбаатар “Манай дүү ч бас дээрх туршилтад хамрагдсан. Эрүүл байсан дүү минь одоо бие нь тааруу байгаа. Зүүн уушгиар нь хатгаж өвддөг,  нүд нь ойр ойрхон анивчдаг, ямарч дархлаагүй болсон. Энэ вакциныг долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг. Эрүүл байгаа хүүхдүүдийг сонгон вакцинд хамруулдаг юм бана. Тэгээд ядарч байна уу, сульдаж байна уу гээд байнга асуудаг тухай дүү минь ярьсан” гэлээ. Тэд хэвлэлийн бага хурлын төсгөлд энэ төслийг нэн даруй зогсоох, хүүхдүүдэд гарсан хохирлын хэмжээг тогтоох, гэм буруутай этгээдийг олж хариуцлага тооцохыг хүсч Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлэх болсоноо дуулгалаа. Хэрэв тэд хариу өгөхгүй удвал тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм. Эх сурвалж: polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин