С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгтэй уулзах хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн

2018-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /04.24/ Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөл нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, мөнгө хүүлэхтэй тэмцэх зорилготой юм байна. Тэрээр “Монгол Улсад банк санхүүгийн байгууллага, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн зээлийн дарамтаас гарах бодит үндэслэл болно. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж, мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх боломжтой. Мөнгө хүүлэлтийн талаар өмнө нь тодорхой хууль эрх зүйн ойлголт байхгүй байсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэх, зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт хийж байгаа. Өнөөдөр арилжааны банкны дундаж хүү 20-30 хувь байдаг. Банк болон банк бус санхүүгийн байгууллага 40-60 хувьтай байдаг. Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд амжилттай бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулахад хэцүү. Тиймээс хуулийн төслийг санаачилж байна” гэлээ. -Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэд байхаар хуульд тусгасан юм бол? -Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байхаар хуульчилсан. Түүний дотор цалин болон тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь байхаар хуульд тусгасан. Сарын 1-1,5 хувь байна гэсэн үг. -Хууль банк бус санхүүгийн байгууллага, ломбард, арилжааны банкууд бүгдэд хамаарна гэсэн үг үү? -Ер нь бол хадгаламж зээлийн хоршоо, иргэд хоорондын өдрийн зээлийн зохицуулалтыг хуульд оруулаагүй. Банк, банк бус санхүүгийн байгууллагад хамаарна. -Ардчилсан намын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг цагдан хорьсон байгаа. Намын зүгээс очиж эргэнэ, уулзана гэж байсан юу болсон бэ? -АТГ болон холбогдох газруудад асуудлаа тавьсан. Албан ёсоор уулзах хүсэлтээ өгсөн. Өнөөдрөөс хариу өгөх болов уу. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин