Б.Замилан: Морь унаад салхи татуулан давхих их сайхан

2018-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Утасны анд” энэ удаад “Говийн домог” киноны гол дүрийн жүжигчин Б.Замилантай холбогдлоо.   -Сайн байна уу. “Утас­ны анд” холбогдож байна. Өдрийн мэнд хүргэе? -Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. -Хэсэгхэн хугацаанд ярилцах завтай байна уу? -Одоо­гоор завтай байна. -“Говийн домог” хэмээх нэгэн том уран бүтээлийн ард амжилттай гарлаа шүү? -Анхны уран бүтээлээ дом­гийн сэдэвтэй кино­гоор эхэлсэндээ баяртай байна. Кино гэдэг олон хүний хөлс, хөдөлмөрөөр бүтдэг гэдгийг ойлголоо. Зураг авалтын үеэр бэрхшээлтэй, зүрхшээм асуудал гарч байсан ч манай багийнхан надад их урам өгсөн. Бид жилийн дөрвөн улирал дамнаж, хоёр жилийн хугацаанд зураг авалт хийсэн. Хасах 40 хэмийн хүйтнээс нэмэх 40 хэмийн халуунд хүртэл ажлаа зогсоогоогүй. -Энэ хоёр жилийн хугацаанд их хатуужилтай болсон байх даа? -Эхлээд гэрээсээ хол жаахан хэцүү байсан. Сүүлдээ дасдаг юм билээ. Үүнээс гадна говьд халуун, бидний хувцас зузааныг хэлэх үү. Ялангуяа, тэр халуунд тулаантай хэсгүүдийг авахад жүжигчнээс жинхэнэ тэсвэр шаардаж байсан. -Дөнгөж I дамжааны оюутанд ийм том бүтээлд гол дүр бүтээнэ гэж бодоход ямар санагдсан бэ? -Би киноныхоо тухай ямар ч мэдээлэлгүй сонгон шалгаруулалтад оролцсон. Өөрийгөө гол дүр бүтээнэ гэж итгээгүй. Мэдээж дөнгөж сургуулийн босго алхсан шинэхэн оюутны хувьд үнэхээр том аз, их хариуцлага байлаа. -Тувагийн алдарт жү­жиг­чин Эдуард Ондартой хам­тарч тоглосон. Ойлгол­цоход бэрх байсан уу? -Монголоор ярь­даг­­гүй учир эхлээд ойлгол­цоход бэрх бай­сан. Сүүлдээ дасаад зураг авалтын талбайд харцаараа ойлголцдог бол­сон. Тэр мундаг жү­жигч­нээс их зүйл сурсан шүү. -Манай үзэсгэлэнт гүнж нум сум их сайн харваж байсан? -Би хотод өссөн. Тиймээс нум сум харвах тухай ямар ч мэдлэггүй байсан. Зураг авалтын турш орлон тоглогчийн багийнхан надад зааж зөвлөсний хүчинд жаахан дөртэй боллоо. -Бас морь их сайн унаж харагдсан? -Морь унаж сурс­ныхаа дараа буумааргүй санагдаж байсан. Морь унаад салхи татуулан дав­хих их сайхан юм билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин