Нисэхийн зам дахь бартаат аялал

2013-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.СОЛОНГО

Хан-Уулынхан зуны улирлыг хэцүүхэн үдсэн шигээ намрын оволзсон өдрүүдийг ч машиндаа өнгөрөөж байна. Үйлдвэр, яармаг, нисэх, биокомбинатад гэртэй иргэд машиндаа хонох шахаж байж гэрийн бараа хардаг болсоор удлаа. Нийслэлийн хамгийн их түгжрэлтэй авто замаар Хан-Уулын зам тодроод ч удаж буй. Энэ чиглэлд зорчсон иргэд хэдэн цагаар ч хамаагүй түгжирч зогсоод бүр дасчихаж. Бүтээн байгуулалтыг сайшааж болох ч хэдий хүртэл тэвчээр гаргах вэ гэдэгт хариулт хэрэгтэй болчихоод байгаа юм. Тиймээс тэрхүү хариултыг хайхаар энэ удаагийн сурвалжлагыг бэлтгэлээ. Хотын төвөөс Нисэх хүрэх замд хэд хэдэн засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зарим нь өнгөрсөн хавар эхэлсэн. Зарим нь өнгөрсөн сард эхэлсэн. Хотын төвөөс Нисэх орохын тулд ямархуу адал явдал туулснаа эхлээд өгүүлье. Цаг хомс тул хувийн унаа хөлслөх хэрэгтэй болов. Гар өргөхөд зогссон хэд хэдэн машин “Нисэх рүү явахгүй, тийшээ зүглэвэл өнөөдөр эргэж ирэхгүй” гэж цааргаллаа. Такси олдохгүй болохоор нь дуудлагын такси сураглав. Тэр хүртэл талдаа 20 мянган төгрөгөөр явна гэв. Арай л үнэтэй санагдсан учир тохирчих санаатай хувийн унааны эрэлд дахин гарав. Ингээд талдаа 15 мянга, нийлээд 30 мянган төгрөгөөр ирж очихоор тохирч такси хөлөглөлөө. Жолооч ах “Түгжрэл харьцангуй гайгүй үе болохоор л явж байна. Түүнээс тэр хүртэл явах машин бараг олдохгүй дээ” гэж замын турш үглэсэнийг тэмдэглэхгүй өнгөрч боломгүй. Жолооч ахын шийдвэрээр гурвалжингийн гүүрээр урагш нэвтрэхээр болов. Учир нь “Эрэл” компанийн цаахна талд байдаг цагдаагийн постоос Яармагийн гүүр хүртэлх замын нэг урсгалыг хааж, тээврийн хэрэгслүүдийг нэг эгнээгээр явуулж байгаа учир мөддөө нэвтэрч чадахгүй байх гэсэн юм. Ингээд гурвалжингийн гүүрээр давж ТЭЦ-3-ын баруун талаар шороон дундуур манаргасаар байгаад Яармагийн замд нийллээ. Алсаас харахад Богд уулын араар тэр чигтээ шороон манан хөшиглөн татсан байсан. Тэр орчмын айл иргэд хэцүүхэн нөхцөлд амьдарч байгаа нь илт. Түр нээсэн Яармагийн шинэ замаар ядах юмгүй давхив. Замын хойд талын урсгалын ажил үргэлжилж байлаа. Явсаар байгаад Нисэхийн цагаан хаалга харагдахад машиныхаа цонхыг хаахаас аргагүйд хүрэв. Цагаан хаалганы наахна байх Сонсголонгийн замын уулзварыг өөрчилж, давхар зам гаргасан байна. Учир нь олдохгүй салаа зам, овоолсон шороо, боссон тоосоор тэр орчмыг дүрсэлж болно. Ингээд цаашаа явлаа. ОССК-ийн барьж буй шинэ орон сууцны хорооллын урдуурх замыг мөн л засч байлаа. Тиймээс машинууд түр гаргасан шороон замаар зорчиж харагдана. Энэ зуур “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан гадаадын жуулчид манай нийслэлийг ямархуу дүр төрхтэйгээр угтаж авч байгааг нь харахад санаа зовох шиг. Саяхан нэг найз минь гадаадаас ирээд өөрийнхөө хотод төөрсөн гэсэн. Онгоцны буудлаас аравдугаар хороололд байх гэр хүртлээ хоёр цаг 30 минутыг зарцуулсан гэсэн шүү. Машинтай би Нисэх хүртэл түгжрээ багатай үеэр буюу үдийн цайнаас өмнө явахад цаг 30 минут болов. Эргэн ирэхтэйгээ нийлээд гурван цагийг энэ аялалд зарцуулав. Тэгвэл өглөө бүр, орой болгон автобусаар ажил гэрийн хооронд зорчиж байгаа энэ дүүргийн иргэд ямархуу тэвчээр гаргаж байгаа нь ойлгомжтой хэрэг.

 

ОНГОЦНЫ БУУДЛААС ТАЛБАЙ ОРОХОД 35 МЯНГАН ТӨГРӨГ

Автобус зогсдог бололтой хэсэг шорооны хажууд хэдэн хүн унаа хүлээж харагдав. Замын ажил эхэлснээс хойш буудал, зогсоол нь эмх замбараагаа алджээ. Энэ орчим амьдардаг иргэд хэдийнэ шороотойгоо эвлэрсэн гэнэ. Хижээлдүү насны Цэндмаа хэмээх эгч ингэж ярилаа. “Энэ хавь өнгөрсөн зунжингаа  иймэрхүү байдалтай байсан. Хотын төв ортол бараг гурван цаг явж байгаа шүү. Зам засч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ арай дэндүү удаад байх шиг. Хүйтрэхээс өмнө амжуулах гэсэн үү, яасан хамаг ажлаа нэг дор бөөгнөрүүлчихээр ийм байдал үүссэн байх. Шороо тоосыг тоохоо болиод удаж байна. Ядаж байхад үйлдвэрийн замыг бас хаачихсан. Түгжрэл үнэхээр залхмаар байгаа. Гэсэн ч одоо яахав дээ. Зам сайхан болно гээд хүлээж байхаас” гэв. Нисэхээс хотын төв рүү, хотын төвөөс нисэх рүү автобусны үнээс арай илүү үнээр явдаг хувийн машинууд зам засвартай холбоотойгоор олдохоо больжээ. Тиймээс иргэд автобус эсвэл такси хөлөглөхөөс аргагүй байгаа гэнэ. Гэвч таксины үнэ энэ хооронд өмнөхөөс нэлээд нэмэгдсэн бололтой. Бид “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хотын төв рүү хүн зөөдөг такси үйлчилгээнийхний тарифыг сонирхлоо. Талдаа л 30-35 мянган төгрөгөөр үйлчилж байгаа гэнэ. Онгоцоос шууд буусан хүмүүс өөр сонголтгүй тул энэ мөнгийг төлөөд хөл залгуулахаас аргагүй биз. Харин дуудлагын такси үйлчилгээнийхэн талдаа 20 мянган төгрөгөөр үйлчилж байгааг дээр дурдсан билээ.

 

ХАН-УУЛЫНХНЫ ЗОВЛОН ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

Сурвалжлагын гол зорилго болох энэхүү асуултын хариуг Нийслэлийн авто тээврийн газар болон Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийнхнөөс авсан юм. Энэ чиглэлд хэд хэдэн гэрээт ажлууд хийгдэж байгаа бөгөөд ажлын явц графикийн дагуу үргэлжилж байгааг хэн хэн нь онцоллоо. “Атар-Өргөө” компанийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 2.2 км авто замын өргөтгөлийн ажил өнгөрсөн сарын 9-нд эхэл­жээ. Өнөөдрийн байдлаар хөлдөлтөөс хамгаалах үе болон цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт борооны ус зайлуулах зэрэг зарим ажил нь эхэлжээ. Энэ хэсгийн зам нь одоогийнхоос хоёр дахин өргөн болох бөгөөд ирэх сард бүрэн нээнэ гэж “Гудамж” төслөөс мэдээллээ. Харин ТЭЦ-3-ын урд уулзварыг мөн энэ төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгон өргөтгөж буй. Өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн энэ ажил энэ сарын 25-нд дуусах учиртай юм байна. Харин нийслэлийн төсвөөс санхүүжиж буй Яармаг, Нисэхийн замын ажил графикийн дагуу үргэлжилж байгаа гэж Нийслэлийн автозамын газраас мэдээллээ. Яармагийн шинэ замыг түр нээж хойд урсгалынх нь газар шорооны ажлыг гүйцэтгэж байгаа. Нисэхийн цагаан хаалганаас баруун тийш замын ажил эхэлсэн бөгөөд далангийн ажлууд үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ. Зөвхөн зам тавих биш замтай холбоотой гүүр, далан,  ус зайлуулах хоолой гээд суурь ажлууд олон байдгийг тэд онцолсон юм. Нисэхийн замын ажлыг түргэвчлэх үүднээс машин, механизим болон ажиллах хүчний тоог нэмэх шаардлагатай байгааг гүйцэтгэгч компанид уламжилж харилцан тохирсон гэлээ. Түүнчлэн Нисэхийн дэнжид баригдаж буй орон сууцны хорооллуудад татах дэд бүтцийн ажлууд зам засвартай давхцсан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Энэ удаагийн сурвалжлагаар бүтээн байгуулалтын ажлыг шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү бүтээн байгуулалтын олон ажил энэ орчимд ийнхүү давхцсан нь иргэдийн амьдралд ямархуу төвөг учруулж буйг харуулахыг зорилоо.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

5 цаг 11 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18