“Саруул” хороололд гарсан осолд хэн буруутай вэ?

2018-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Барилга бүтээн бай­гуулалтын улирал эхэлж буй энэ үед долоо хоногийн дотор гурван ч осол гарав. “Алтай констракшн” ком­­панийн Баянзүрх дүүр­гийн XХVI хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Саруул” хорооллын В7 блокийн барилгаас өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 22-ны 12:00 цагийн орчим осол гарсан байна. Энэ үеэр барилгын есөн давхраас хүн унаж нас баржээ. Түүнчлэн энэ сарын 16-нд тус барил­гын ажлыг гүйцэтгэж бай­­­сан кран унаж “Приус” маркийн гурван автомашиныг дарахын сацуу гадаадын нэг иргэн гэмтсэн тухай мэдээлэл бий. Мөн тус хорооллын 112 дугаар байранд гал гарч түймрийн улмаас 27 настай эмэгтэй нас барсан. Ийнхүү “Саруул” хорооллыг тойрсон хэл ам тасраагүй байна. Анх осол гарсны дараа тус барилгын ажлыг бүрэн зогсоосон гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөл­мөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс  хэлэхдээ “Эрүүгийн болон Зөрч­лийн тухай хуулиар ту­хайн осол гарсан барил­гын ажлыг зогсоох арга хэмжээг авсан байх учир­тай. Гэтэл өнгөрсөн ням гаригт дахин осол гарлаа. Ингэхдээ тухайн осолдогч барилгын зүүн урд талын тагтаар ууталсан хогийг тагтны хашлага давуулан шидэх үедээ өөрийн хүчинд дийлдэн унахад бэх­­жээгүй тагтны хашлага хийц цөмрөн доош уна­сан байдалтай байсан. Тиймээс тагтыг барихдаа технологийн алдаа гар­гасан байх магадлалтай. Учир нь тагтыг ямар ч бэхэлгээгүй, дүүргэлтийн тоосгоор өрж хийсэн байна лээ. Одоо­гоор энэ хэргийг шалгаж байгаа болохоор өөр мэ­дээ­лэл өгөх боломж­гүй” гэв. Барилгын ажил эх­лэхээс өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ком­па­ниудад мэдэгдэл хүр­гүүлжээ. Мэдэгдэлд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын стандарт болон холбогдох хууль дүрмийг мөрдөж ажиллахыг анхааруулжээ. Түүнчлэн барилгын сал­барт гарсан зөрчил ду­таг­д­лыг мэргэжлийн хянал­тын улсын байцаагч дүгнэлт гарган хаах хүртэл арга хэмжээ авч болох бөгөөд зөрчлийг арил­гаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй байсан гэдэг. Харин шинээр батлагд­сан Зөрчлийн тухай хуулиар зөрчил гар­гасан тохиолдолд хуулийн байгууллагаар асуудлыг шийддэг болсон нь нэг талдаа хяналтын байгууллагын хүчийг сул­руулж буй хэрэг гэд­гийг зарим судлаачид тайл­барлаж байв. Өмнө нь Мэр­гэжлийн хяналтын байгууллага зөрчил гар­гасан даруйд нь үйл ажил­лагааг нь зогсоож мэдэгдэл, шаардлагын биелэлтийг хянадаг байсан ажээ. “Алтай констракшн” компанийн “Саруул” хо­­роол­лын В7 блокийн барилга дээр энэ сарын 16-ны гарсан ослыг БЗД-ийн нэгдүгээр хэсэгт эрүү үүсгэн шалгаж буй аж. Тус компанийн ерөн­хий инженер Т.Болор-Эрдэнэ “Нийслэлийн мэр­­­­­гэжлийн хяналтаас мэ­дэгдэл хүргүүлснийг би гарын үсэг зурж авсан нь үнэн. Гэхдээ манай ком­пани хөдөлмөр аюулгүй байдлыг хангахгүйгээр аж­­­лаа эхлүүлдэггүй. Тухайн мэдэгдлийн дагуу аюулгүй байдал, чанар стандарт гээд шаардлагыг биелүүлсэн. Энэ удаагийн осол шаардлагыг биелүү­лээгүйгээс эсвэл хөдөл­мөрийн аюулгүй байд­лыг хангаагүй байдлаас болоогүй. Осолтой хол­бог­дуулан мэргэжлийн байгууллагууд дүгнэлт, мэдээллийг гаргаж байгаа учраас тайлбар өгөх боломж­гүй” гэсэн юм. Тухайн барилгын захиа­лагч нь “Алтай конс­таркшн” компани боловч ерөнхий гүй­цэт­гэгчээр “Гранд констракшн” ком­пани ажил­лажээ. Тус ком­панийн захирал Н.Ариун­санаа “Манай компани тус хороолол дээр гүйцэтгэгчээр ажилласан. Ерөнхийдөө ажил дууссан ч бага зэрэг цэвэрлэгээний ажил үлдсэн байсан юм. Гэхдээ тэр өдөр ажиллах ёсгүй байсан. Тухайн үед надад хэлэлгүйгээр ажлаа гүйцээх санаатай 3-4 хүн очсон юм билээ. Тэгээд л ийм гэнэтийн юм болчихлоо. Тэр үед нь ямар процесс болсныг хэлж мэдэхгүй байна. Одоо­гоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас юунаас, ямар осол болсныг тогтоох байх гэж найдаж байна” гэлээ. Сүүлийн жилүүдэд барил­­гажилт өрнөж буйтай холбоотойгоор энэ салбарт гарах ослын тоо төдийлөн буураагүй гэдгийг статис­тик тоо харуулж буй. Ту­хайл­­бал, 2015 онд барилгын салбарт 34 осол гарсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 болж буурсан байгаа юм. Гэхдээ аль ч салбарт осол огт гарахгүй байх учиртай тул ослын тоо буурч байгаа талаар мэдээлэх нь зохистой зүйл биш гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

16 цаг 33 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

16 цаг 42 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

16 цаг 48 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

16 цаг 54 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

16 цаг 59 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

23 цаг 8 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

23 цаг 8 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03