Д.Батмэнд: Тендерт оролцогчийн гомдлыг 3-5 хоногт шийдвэрлэх боломжтой

2018-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэндтэй ярилцлаа.   -Танай газар өнгөрсөн жил хэрхэн ажиллав. Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? -Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны ажлаа дүгнэхэд манай газар II байрт шалгарсан. Энэ бол манай газрын хамт олны ажлын үр дүн байсан юм шүү дээ. Бид амжилтдаа урамшин энэ жил нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, цахим худалдан авалтыг сум руугаа чиглүүлэхээр төлөвлөж байна. Мөн сумын худалдан авалтад анхаарлаа хандуулан сумыг эзэнтэй болгохыг зорьж байна. Үүний тулд тухайн ажлыг гүйцэтгүүлэх ажилтныг сургалтад хамруулсан. -Орон нутгийн өмчит хуулийн этгээдэд тухайн аймгийн харъяа байгууллагаас хариуцлага тооцох механизм байдаггүй гэж сонссон. Ер нь тулгамдсан ямар асуудал байдаг вэ? -Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас чиг үүрэг, эрхийнхээ дагуу төрийн өмчийн этгээдүүдтэй гэрээ байгуулж ажилладаг. Бидний хувьд орон нутгийн өмчийн хуулийн этгээдтэй харилцдаг. Манай аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит 220 гаруй байгууллага бий. Тэдний санхүүгийн тайланг авч, хөрөнгийг бүртгэлжүүлэх, захиран зарцуулахад хяналт тавьж ажилладаг. Бүртгэлээр хяналт тавихад жилийн эцсийн тайлангийн үеэр илэрдэг. Тухайлбал, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодогчид цаг хугацаандаа тайлангаа өгөхгүй байх нь бий. Гэтэл хуульд зааснаар тухайн орон нутгийн өмчийн газрын алба хаагчдад арга хэмжээ авахаар заасан учраас хүний өмнөөс хариуцлага үүрэх асуудал тулгардаг. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Өмчийн улсын байцаагч”-ийн эрхтэй болгох хэрэгтэй байгаа юм. Хэрэв орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүд улсын байцаагчийн эрхтэй болбол тухайн тайлан хоцроосон байгууллагад хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Эцсийн дүндээ орон нутгийн өмчийн хөрөнгийн бүртгэлийн тайланг хугацаанд нь авах хөшүүрэг болох учиртай. Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд хяналт, шалгалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх боломжийг хуулиар бүрдүүлбэл дэвшил гарна гэж хардаг. -Худалдан авах ажиллагааны хуулийг хэрэгжүүлэхэд орон нутагт тулгамдсан асуудал бий юү? -Худалдан авах ажиллагааны тухай хуульд амьдралд нийцэхгүй, зөрчилтэй зүйлс бий. Жишээлбэл, бидний зүгээс тавьсан шалгуур үзүүлэлтийг биелүүлж чадахгүй эсвэл шалгуурт нийцэхгүй оролцогч тендерийн үнэлгээг буруу хийсэн гэдэг гомдлыг Сангийн яаманд гаргадаг. Гэтэл энэ гомдлыг шалгах хугацаа нь 14 хоног. Тэгэхээр цаг хугацааны хувьд хоног алдах, тэр хэрээр ажил хойшлох асуудал тулгардаг. Аливаа ажлыг цаг тухайд нь гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд 3-5 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх боломжтой юм шүү дээ. Ер нь тендерт оролцогч яагаад гомдол гаргах болсныг шалгахад төдийлөн урт хугацаа шаардахгүй. Учир нь тухайн компанийн тендерт оролцохоор өгсөн материалын бүрдэлт бэлэн байдаг. Нөгөө талаас тухайн оролцогч бүрдүүлэх материалдаа нухацтай хандах дадалд суралцах хэрэгтэй юм. Тухайлбал, тендерт оролцсон компанийн материалаас сүүлийн жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй атал манай компани чадамжтай, ажлын туршлагатай байтал өөр газарт өгчихлөө гэх гомдол гарах нь бий. Өөрөөр хэлбэл, тендерийг зарлахдаа тодорхой хугацаа заадаг. Гэтэл цагийг нь тулгаж материалаа бүрдүүлж өгөх нь элбэг тохиолддог бэрхшээл. Түүнчлэн Тендерийн тухай хуульд төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт тавих тухай заасан хэдий ч хяналт тавих чиг үүрэг нь тухайн орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжид байдаггүй. Тендерт оролцож шалгарсан компанийн гүйцэтгэлд хяналт тавьж, хүлээн авах үйл явцад орон нутгийн өмчийн газраас төлөөлөл оруулдаггүй юм. Энэ нь бүх ажил дууссаны дараа хөрөнгөө бүртгэж, олж авах асуудал үүсдэг. -Улсын байцаагчийн эрхтэй болбол гарах үр дүнг хэрхэн харж байна? -Мэдээж тухайн байгууллагад гарсан зөрчил дутагдлыг цаг тухайд нь арилгуулахаас гадна хяналт тавих бүрэн эрхтэй болох юм. Тэр ч бүү хэл хар дансанд оруулах эрхийг нь ч хүртэл улсын байцаагчид өгөх хэрэгтэй. Одоогоор бид тухайн ашиглагч байгууллагад албан бичиг хүргүүлэхээс хэтрэхгүй байгаа учраас зөрчил, дутагдлыг арилгуулахад цаг хугацаа алдах тохиолдол гардаг. Тухайлбал, Тендерийн тухай хуульд зөрчил гаргасан этгээдийг шүүх болон эрх бүхий байцаагч хариуцлага тооцно гэж заасан байдаг. Гэтэл эрх бүхий байцаагч нь Сангийн яаманд бий. -Аливаа бүтээн байгуулалтыг хянах, хүлээж авах ажилд оролцохын тулд юу хийх ёстой вэ. Энэ асуудлыг хаана тавьж болох вэ? -Бидний хувьд Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст бүтээн байгуулалт хийсний дараа хяналт тавих, хүлээж авах ажлын хэсэг манай газраас төлөөлөл оролцуулж өгөөч гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл ажлын хэсэгт орох газрын жагсаалт байдаг ч түүнд нь Орон нутгийн өмчийн газрын төлөөллийг багтаагаагүй байдаг тухай тайлбарладаг. Тэгэхээр анх хүлээж авах явцад нь оролцон бүртгэлээ хийх боломжийг хааснаар зардал өсч байгаа юм гэдгийг л ойлгох хэрэгтэй. -Төрийн өмчит хуулийн этгээд байнга л алдагдалтай ажилладаг. Шахаа хийх объект мэтээр тайлбарладаг. Тэгвэл орон нутгийн өмчит газруудын тухайд? -Орон нутгийн өмчит хуулийн этгээд гэдэг нь төсвөөс санхүүждэг байгууллагуудыг нэрлэдэг. Манай айм­гийн тухайд 29 сургууль, 39 цэцэрлэг, 24 сумын Тамгын газар, 22 агентлаг, эмнэлэг орно. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон компани гэж бий. -Танай аймгийн тухайд орон нутгийн өмчит үйлдвэр газар хэд байна вэ. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа юу? -“Амь ус” трейд,  “Очир элч”, “Тосон”, “Очирт хайрхан” зэрэг үйлдвэрийн газар бий. Эдгээр компанийг ашигтай ажиллаж байгаа эсэхийг манайх мэдэхгүй. Учир нь бид өмчийн бүртгэл хийдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин