Монгол Улсын 108 дахь генерал Ч.Магсар

2018-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Монголын генералуудын өдөр удахгүй  тохионо.  Энэ өдрийг угтан хошууч генерал Чанцалын Магсарыг  “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьж ярилцлаа.  Генерал хэмээх эрхэм цолыг хүссэн бүхэн хүртэж чаддаггүй. Зэвсэгт хүчинд зүтгэж байгаа цэрэг эрсийн  мөрөөдөл, ноён оргил нь энэ эрхэм хүндэтгэл байдаг. Ч.Магсар генерал амьдралынхаа 39 жилийг Монголын армид зориулсан, хэлэх үг, хийсэн бүтээсэн зүйл арвинтай нэгэн юм.  Ийнхүү түүний энгийн атлаа эгэлгүй амьдралыг өгүүлье.   “ӨСГӨСӨН ААВЫНХАА АЧААР СУРГУУЛЬД СУРЧ, АМЬДРАЛ МИНЬ ДЭЭШЭЭ ЯВСАН БАЙДАГ”   Тэрээр Архангай аймгийн Хашаат сумын хүн. Өвөрхангай, Булган, Төв, Архангай  аймгийн залгаа нутаг  Дов толгойн шуу хэмээх газар төрж, тэндээ есөн нас хүртлээ амьдарсан гэдэг.   Төрсөн аав нь Хашаат  сумын хоршооны дарга хийж байгаад Ч.Магсарыг нэг нас гарантай байхад нь хэлмэгдэж шоронд яваад тэндээ өнгөрчээ.  Сүүлд архиваас аавынхаа талаар шүүлгэхэд Шар хадны хорих ангид байж байгаад өвчний улмаас өнгөрсөн гэсэн мэдээлэл олжээ.  Харин өсгөсөн аав Дашцэдэн нь лам хүн байсан гэдэг. Бас л хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жил шоронд суужээ.  Тийм л сонин агаад хүнд бэрх хувь тавилан дунд түүний бага нас  өнгөрчээ.   Ч.Магсар гуай энэ талаараа “Би төрсөн аавыгаа сайн мэдэхгүй.  Харин өсгөсөн аав минь надад өөрийн хүүхэд шиг л ханддаг байлаа. Тэр хүний ач гавьяа буянаар сургуульд сурч, амьдрал минь өөдөө дээшээ явсан байдаг. Би эхээс долуулаа. Ах дүү нар маань сургуулиар явж сүүд болсон юмгүй.  Арай дөнгүүр нь би байсан даа” гэлээ. Ийнхүү тэр есөн настайдаа Улаанбаатарт ирж, арван жилийн VI дунд сургуулийг төгссөн.  Улмаар  МУИС-ийн Барилга, машины инженерийн ангид сурч байгаад цэрэгт татагдсан байдаг.  Ийнхүү Ч.Магсар амьдрал хэмээх их айлын хаалгыг татан орж, хийж бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөглөгдөн, бага насандаа үзэж туулсан амьдралаасаа  сургамж авч цааш “хөдөлсөн”.   “1967 ОНД МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН НЭЛЭЭД ӨРГӨЖСӨН” Уг нь тухайн үед оюутнуудыг цэргийн зарлангаас чөлөөл­дөг байжээ.  Гэсэн ч Ч.Магсарыг чөлөөл­сөнгүй.  1967 онд улс төрийн хүрээн дэх цагийн байдал нэлээд тогтворгүй байсан гэдэг. Орос, Хятад хоёрын харилцаа муудаж, тэр нь ч манай оронд тодорхой төвшинд нөлөөлж байсан.  Тэр л үед Ч.Магсар  цэрэгт мордсон юм.  Цэрэгт мордсон нь түүний одоогийн энэ амжилтын эхлэл байлаа. Тэрээр “1967 онд Монголын Зэвсэгт хүчин их өргөжсөн юм шүү дээ.  Ж.Лхагвасүрэн генерал Батлан хамгаалахын сайдаас бууж, Б.Дорж генерал сайд болсон.  Яг тэр цаг үед би цэрэг болсон хүн.  Улаанхуаранд байрлах химийн тусгай батальонд цэргийн гурван жил өнгөрсөн.   Одоогийнхоор бол Төв аймаг дахь химийн батальон юм шүү дээ” гэлээ.  Түүнийг халагдах жил мөн л цэргийн салбарт үлдэх боломж гарчээ.  Халагдсан цэргүүдээс шалгалт авч, нэлээдийг нь ЗХУ-д сургуульд явуулахаар болсон байна.  Ч.Магсар эргээд МУИС-даа орох гэтэл гурван жил завсардсан учраас нэг л болж өгөхгүй байсан гэдэг.  Ийнхүү тухайн үед армидаа үлдэхийг сонгож, шалгалт  өгч, Т.Алтангэрэл генералын заавраар  Льювов хотын Цэрэг улс төрийн дээд сургуульд явсан байна.  Тэрээр “Би Льювовийн сургуулийг алтан медальтай төгссөн хоёр дахь монгол хүн.  Нөгөөх нь Базаррагчаа гээд цагдаагийн хүн бий.  Тэнд таван жил сураад цэргийн улс төрийн мэргэжилтэн болж эргээд армидаа ирсэн дээ” гэв.   “БИД ОРОСЫН АРД ТҮМНЭЭС ИХ ЗҮЙЛ СУРСАН” [caption id="attachment_36863" align="aligncenter" width="645"] Тэрээр Льювовийн сургуулийг алтан медальтай төгссөн хоёр дахь монгол хүн юм.[/caption] Ирээд Цэргийн их сургуульд улс төрийн орлогчоор хоёр жил гаруй ажилласан байдаг.  Тэгээд мөн л мэргэжлээ дээшлүүлэн Москвагийн цэрэг улс төрийн академид сурчээ. 1981 онд төгсч,  ирээд Холбооны тусгай хороонд улс төрийн орлогчоор ажилласан.   Ингэж түүний их хөдөлмөрийн гараа эхэлсэн гэхэд болно.  Тэрээр “Ер нь армид улс төрийн байгууллага гэж байдаг. Бид л тэр байгууллагадаа намыг холбочихоор  энэ нь утгагүй болоод  байна. Миний үзэж мэдсэн онолоор бол улс төрийн байгууллага гэдэг хагас захиргааны байгууллага.  Тухайн үед ЗХУ яг л тийм тогтолцоотой байлаа.  1990 оноос өмнө хорооноос дээшх байгууллагууд хажуудаа орос зөвлөхтэй байлаа.  Бид энэ ард түмнээс их зүйл сурсан даа” гэлээ. Түүний амьдрал энэ цаг үеэс хойш яг л нүүдлийн шувуу шиг өнгөрсөн гэхэд болно. Нэг албан тушаал дээр зургаан сараас хоёр жилийн хугацаанд ажиллаж байв.  Эрдэнэтийн дивизэд  улс төрийн хэлтсийн дарга, Улиастайн сургуулийн дивизэд мөн л улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.  Тухайн үед улс төрийн хэлтсийн даргыг  комиссар хэмээн дууддаг байжээ. Эрхэм комиссар Ч.Магсарын нэгэн үеийн амьдрал ингэж өрнөсөн.  Улиастайн дивизэд ажиллаж байхад нь Улиастай мото буудлагыг Төв аймаг руу нүүлгэсэн байдаг.  Ингэж анх удаа мото буудлагын дивизийг нүүлгэж байсан түүхийн гэрч нь мөн л тэр билээ.   АРМИЙН БҮХ НАМЫН БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙВ 1990 оны цагаан морин жилийн хувьсгал Монголын зэвсэгт хүчинд яаж нөлөөлснийг нүдээрээ үзэж, өөрчлөлтөд гар бие оролцож байсан хүн нь Ч.Магсар байв.  Армийн улс төрийн хэлтэс өөрчлөгдөж, намын байгууллагууд татан буугдаж эхэлсэн гэдэг.   Намыг гишүүнчлэлгүй болгох ажлыг армиас эхлэхгүй  бол зэвсэг барьсан хүмүүс юү ч хийж мэдэхээр байв. Армийн бүх намын байгууллагыг татан буулгах ажлыг генерал Ч.Магсар гүйцэтгэж байсан гэдэг.  Тэрээр  “Энэ асуудлыг олон түмэн их сайн хүлээж авсан. Бид төрөө төвшин байлгаж, улс орноо батлан хамгаалах үүрэгтэй хүмүүс.  Түүнээс нам дагах ёсгүй гэдэг сэтгэхүйг тухайн үед богино хугацаанд суулгаж чадсан.  Тиймдээ ч ямар нэгэн асуудалгүйгээр энэ ажлыг гүйцэтгэж байлаа. Ер нь 1990-2000 онд нийгэм нэлээд задралтай байлаа шүү дээ.  Энд тэндгүй би л эрх чөлөөтэй гэж цээжээ дэлдсэн хүмүүс байлаа.  Жаахан шаардлага тавихаар энэ муу чинь яадаг хуучин коммунист вэ гэж хардаг байв.  Ийм л үзэл баримтлал нийгэмд ноёлсон. Энэ цаг үед армийг армиар нь авч үлдэх гэж нэлээд хичээсэн” гэв.  Намын байгууллагууд татан буугдсаны дараа   Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд Сургалт, соёл хүмүүжлийн газар байгуулагдаж байжээ.  Анхны даргаар  нь Ч.Пүрэвдорж генерал ажиллаж харин Ч.Магсар орлогчоор нь томилогдсон байна. Энэ нь Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, түүхийн шинэ хуудас нээгдэж байсан бол тус газрын орлогчоор ажиллах болсон нь Ч.Магсарын хувьд мөн л шинэ үе байсан гэхэд болно.  Удалгүй Пүрэвдорж генерал  тэтгэвэртээ гарч тэрээр  ажлыг нь авсан байдаг.  Тухайн үед армийн боловсон хүчний бүтэц, зохион байгуулалт дээр нэлээд ажиллажээ.  Мөн соёл урлаг, спорт, байлдааны бэлэн байдлын материал­лаг баазыг бэх­жүү­лэхийн төлөө амьдралаа зориулсан юм.   МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙГ “БОСГОЖ”, 75 ЖИЛИЙН ОЙГООР ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН [caption id="attachment_36862" align="aligncenter" width="645"] “Таван толгойн сургалтын төвийг анх эмхэлж цэгцлэхэд би нэлээд хувь нэмэр оруулсан хүн дээ. Хийж байсан ажлууд маань одоо улам сайжирч байгааг харахад их сайхан байдаг”.[/caption] Ер нь цэрэг хүний амьдрал нүүдлийн шувуу  шиг байдаг. Түүнийг Ч.Магсар генералын амьдралаас харж болно. Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх  Сургалт, соёл хүмүүжлийн газарт нэг хэсэгтээ ажиллаж байгаад  Тавантолгойн сургалтын төвийг эмхлэх, Алдар нийгэмлэгийн үйл ажиллагааг цэгцлэх даалгаврыг авч Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчаар томигдож байжээ.  Тэгэхэд генерал 50 гаруй настай байсан гэдэг. 311 дүгээр анги тэдний гэрээс 50 орчим км зайтай. Энэ замыг туулан ажилдаа өдөр бүр ирж очно гэдэг жаахан бэрх байсан ч тэр ажилласаар одоогийн Тавантолгойн сургалтын  баазын үйл ажиллагааг унтаа байдлаас нь нэлээд сэрээжээ. Мөн  “Алдар” нийгэмлэг,  308 дугаар ангийг хариуцан тэнд яг хоёр жил болсон байдаг. Удалгүй Цэргийн нэгдсэн дээд сургуулийн захирлаар томилогджээ.  Тэндээ нэг их удалгүй дахин Төв аймгийн цэргийн ангид ирж, тэндээс тэтгэвэрт гарчээ.  Тэрээр “Би армид ажиллах хугацаандаа хоёр зүйлээр бахархаж явдаг. Армийн музей /одоогийн Монгол цэргийн музей/ дөнгөж баригдаж байх үедээ зах зээлд шилжээд үйл ажиллагаа нь зогссон байлаа.   Энэ үед Батлан хамгаалахын сайд Жадамбаа “Музейн асуудлыг шийдмээр байна. Чи нэг тооцоо судалгаа хийгээч” гэсэн.  Тэгээд би 1994 оноос хоёр жилийн дотор хандив цуглуулан музейг босгож байлаа.  Тэр үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй байсан ч    музейн асуудлыг шийдэж чадсан. Армийн 75 жилийн ойгоор хүлээлгэн өгсөн дөө.  Мөн Таван толгойн сургалтын төв одоо их сайхан болсон байна лээ.  Сургалтын төвийг анх эмхэлж цэгцлэхэд би нэлээд хувь нэмэр оруул­сан хүн дээ.  Хийж байсан ажлууд маань одоо улам сайжирч байгааг харахад их сайхан байлаа” гэв.   “ЦЭРГИЙН АМЬДРАЛ ХҮНИЙГ ШУНАЛЫН СЭТГЭЛГҮЙ БОЛГОДОГ” [caption id="attachment_36861" align="aligncenter" width="645"] Тэднийх хоёр охин, нэг хүүтэй. Прокурорын байгууллага болон “Шихихутаг” дээд сургууль, аяллын компанид тус тус ажиллаж байна.[/caption] Тэрээр 1996 онд хошууч генерал цол хүртсэн.  Монгол Улсын 108 дахь генерал юм.   Монголын армид 20 настай  орж ирж, 59 настай гавьяаныхаа амралтад суусан байдаг. “Би энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн.  Арми миний амьдралд үр өгөөжөө хайрласан.  Цэргийн дарга хүний сурдаг сургууль болгоныг дүүргэсэн.  Ахлах дэслэгч цолыг гурван жил, ахмадыг зургаан сар, хошуучийг зургаан сар, дэд хурандаа цолтой таван жил ажилласан.  Залуу насандаа, ажлын төлөө уйгагүй зүтгэдэг байж. Түүнийг ч шударгаар үнэлдэг тийм л цаг үе байжээ.  Ер нь цэргийн амьдрал хүнийг шуналын сэтгэлгүй болгодог.  Яагаад гэхээр цэргийн хоол, цэргийн хувцас, зэвсэг техник дунд үйл ажиллагаа нь явж байдаг. Өөр илүү дутуу харах юм байдаггүй.  Тэгээд нэгэн удирдлага дор тушаалаар ажилладаг учраас нэг чигт, шулуун эмх цэгцтэй амьдарч иржээ” гэлээ. Тэрээр гурван хүүхэдтэй.  Охин М.Долгоржав нь Улсын ерөнхий  прокурорт хяналтын прокурор хийдэг. Дараагийнх нь М.Рэгзэдмаа “Шихихутаг” хууль зүйн дээд сургуульд багшилж байна. Хүү М.Дашдолгор нь эдийн засагч мэргэжилтэй. Одоо нэгэн аяллын компанид ажиллаж байгаа юм байна.   Ийнхүү энгийн атлаа эгэлгүй амьдралын эзэн,  цэрэг эрсийн мөрөөдлийг түүчээлэгч Монгол Улсын 108 дахь генералтай ярилцахад ийм байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

5 цаг 16 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

5 цаг 16 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 16 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

16 цаг 28 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

21 цаг 18 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06