Дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х. Оюунболд

“Аз хур”, “Интерном” номын дэлгүүрт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр дэлхийн номын баярт зориулсан  арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, “Аз хур” номын дэлгүүр “Болор судар хэвлэлийн газартай хамтран  “Номын өдөрлөг”  хийв.

750Номын дэлгүүрийг өдөрлөгт оролцох зохиолч, орчуулагчид болон үйлчлүүлэгч нарт зориулж засч тохижуулжээ. Мөн дэлгүүрийн доод давхарт зохиолч,орчуулагч нарт зориулсан улаан буйдан гэсэн бичигтэй тусгай индэр зассан байв. Энэ үеэр “Болор судар” хэвлэлийн газрын редактор Н.Цэрэнбат “Аз хур номын дэлгүүр, “Болор судар” хэвлэлийн газар хамтран дэлхийн номын өдөрт зориулж амралтын өдрүүдээр өдөрлөг зохион байгуулж байна. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар Оросын зохиолч Ф.М.Достоевскийн таван агуу зохиолын нээлтийг хийж байна. Өдөрлөгийн нэг онцлох үйл явдал нь орос зохиолчийн  номыг орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулснаар багц ном болгон гаргаж байгаа явдал юм. Энэ номнуудыг 30 хувь хямдруулан худалдаж авах боломжтойгоос гадна орчуулагчийн гарын үсгийг зуруулж авч болно гэв. Мөн зохиолч, судлаач Д.Батхуягийн “Хүйтэн хотын романс” номын нээлт болно. Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ болон залуу орчуулагчид оролцсон дэлхийн шилдэг номнуудын тухай хэлэлцүүлгийг энэ өдөрлөгийн эхний өдөрт зохион явуулж байна. Энэ арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийг хөгжөөх зорилгоор  олон сонирхолтой уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулах болно. Тэрээр “Өдөрлөгт зөвхөн “Болор судар” хэвлэлийн газарт хэвлэж гаргасан номнуудыг хямдруулан худалдаалж байгаа. Шинэ номнуудыг 30, өмнө нь хэвлэж гаргасан номнууд 20 хувиар хямдруулан худалдаалж байна” гэв. Мөн дэлхийн номын өдөрт зориулж энэ өдөрлөгөөр  50 шинэ номны нээлтийг хийж байна. Тухайн ном болгондоо таарсан орчин бүрдүүлж, хөгжөөнт уралдаан тэмцээн зохион явуулж байна.  Үүгээрээ гадаадад болдог номын үзэсгэлэнг Монголдоо нутагшуулах зорилгоор бид энэ номын дэлгүүртэй хамтран анх удаа ажиллаж байна. Үүнд бид их баяртай байна” гэж ярилаа. Мөн цаашид улиралд нэг удаа шинэ ном танилцуулах арга хэмжээ зохиож, хямдралтай худалдаална гэв. Түүнчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан талбай засч, ном будах, үзэх боломжийг бүрдүүлж өгчээ. Энэ талаар  редактор Н.Цэрэнбат хэлэхдээ “Болор судраас шинээр хэвлэн гаргасан 50 номны ихэнх нь хүүхдэд зориулсан ном байдаг. Тиймээс хүүхдүүдэд зориулж нэг өрөө тохижуулаад, хүүхэлдэйн кино үзүүлэхээр төлөвлөсөн байгаа.Тухайлбал, ”Шидэт модон байшин” хүүхэлдэйн кино үзүүлэх, ням гариг болгон зохиодог “Үлгэрийн цаг”-аа хүүхэд багачууддаа зориулж явуулна” гэлээ. Харин өдөрлөгт “Оюунлаг” сургуулийн 1б ангийнхан багштайгаа иржээ. Багш Ч.Дарьзав “Оюунлаг сургуулийн бүх нэгдүгээр ангийн хүүхдүүд өмнө нь “Номтой аян” хөтөлбөрт хамрагдаж “Аз хур”-аас ном худалдаж авсан. Тэд уншсан номныхоо талаар тэмдэглэл хөтөлж,  зураг зурснаа харуулах гэж ирээд байна гэв. Өдөрлөгт Ардын жүжигчин Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, нэрт гүүш, орчуулагч Го.Аким болон  ҮНТС-ийн захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нар хүрэлцэн ирсэн байв. “Аз хур” болон “Болор судар” хэвлэлийн газраас зохион байгуулж байгаа энэ өдөрлөг өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин “Интерном” номын дэлгүүр  номоо 10-80 хувиар хямдруулан худалдаалж байв. “Интерном”-оос зарласан хямдралтай номын  худалдаа маргааш дуусах юм байна.

IMG_0096

IMG_0118

Эх сурвалж: zms.mn

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

5 цаг 11 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

5 цаг 38 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

11 цаг 35 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

11 цаг 35 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

11 цаг 35 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

21 цаг 51 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин