11 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

2018-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас жил бүр уламжилал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг Санхүү эдийн засгийн их сургууль, Глобал Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, “Legal policy” хуулийн фирм хамтран зохион байгууллаа. 11 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал нь “Глобал эдийн засгийн шинэ эрин үеийн эхлэл ба монгол орон” сэдвийн дор 7 салбар хуралдаантай болсон юм. Энэ удаагийн хуралд 130 орчим илтгэгчийн 80 гаруй илтгэл хэлэлцүүлэгдсэн. “Эрдэм шинжилгээний хурал гэхээр тоо баримт тоочоод өнгөрдөггүй. Судалгаанд ямар арга зүй давамгайлж, түүнийг хэрхэн хэрэглэж үр дүнд хүргэх вэ гэдэг нь чухал. Даяаршлын талаар бид сүүлийн 10 жилийн турш ярьсан. Даяаршил шинэ хуудсаа нээлээ. Технологид тулгуурласан шинэ хувьсгал эхэлж байна. НҮБ-аас 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-д ч технологийн хөгжлийг онцолсон. Иймд СЭЗИС-ийн эрдэм шинжилгээний хурал нь монголын эрдэм шинжилгээ, судалгааны орчинд өөрийн гэсэн орон зайг эзэлсэн гэж үзэж байна. СЭЗИС өнөөдөр юу хэлэх бол, юу гэж дүгнэх бол, цаашдын хөгжлийн чиг хандлагыг яаж харж байгаа вэ гэдгийг Монгол даяараа сонирхдог, үздэг хардаг болсон. Энэ нь эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол юм. Эрдэм шинжилгээний хурал гэдэг нь тухайн улс орны эрдмийн байгууллагын оюуны сэтгэлгээ, академик сэтгэлгээнд хүрсэн түвшнийг илэрхийлдэг ач холбогдолтой байдаг. Өнөөдөр бид үүссэн нөхцөл байдлыг, цаашдын чиг хандлагыг яаж харж, үнэлж байгаа юм, яаж анализ хийж байгаа юм, академик сэтгэлгээ Монголд ямар түвшинд хүрсэн байгаа юм гэдгийг илэрхийлж байгаа учраас бид эрдэм шинжилгээний хуралд маш их ач холбогдол өгч байна” гэдгийг СЭЗИС-ийн Ректор Р.Амаржаргал онцолсон юм.
 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин