Герман улс оросын эсрэг хориг арга хэмжээнээс татгалзах бодолтой байна хэмээн шинжээч дүгнэв

2018-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
© РИА Новости / Екатерина Чеснокова
Д.ЭНХЭЭ Хориг арга хэмжээ зөвхөн Оросоор хязгаарлагдалгүй улс төрийн дарамт шахалт үзүүлэх арга хэрэгсэл болж хувирлаа хэмээн Берлинд ойлгож байна.Энэ тухай немцийн бизнесийг Москвагийн эсрэг авах шинэ хориг арга хэмжээнд оролцохоос чөлөөлөхийг хүсч АНУ-д хандах Германы төлөвлөгөөний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг “Russia Today”- д өгсөн ярилцлагад тайлбарлахдаа улс төр судлаач Александр Асафов мэдэгдэв. Түүний хэлснээр шинэ хориг арга хэмжээний багцад гарын үсэг зурах үеэр энэхүү нь Оростой хамтарсан үйл ажиллагаа явуулдаг Европын компаниудад ч хамаарна гэж үзэж байгаа тул Герман улс хориг арга хэмжээг өөрчлүүлэх асуудлыг дэвшүүлэх зорилготой байсан ажээ. Баруун ихэнх үйлдвэрийн газрууд Оросын төслүүдэд шууд хамааралтай учраас хориг арга хэмжээ тэдний хувьд ашиггүй хэмээн Асафов онцлов. Тухайлбал, “Урсгал – 2” төсөлд оролцож байгаа компаниуд бүгд хориг арга хэмжээнд хамрагдах учраас тэд гадаадын зах зээлд ажиллах боломжгүй болох юм. "Ялангуяа энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа Герман, Австри хоёр Вашингтоноос асуулгүйгээр бие дааж Оросын эсрэг хоригийг цуцлах Европын орнууд байх болов уу гэж бодож байна” хэмээн шинжээч дүгнэжээ. Үүнээс өмнө Wall Street Journal эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Германы удирдлага Оросын эсрэг хориг арга хэмжээнээс улсынхаа компаниудыг чөлөөлүүлэхээр АНУ-д хандах зорилготой байна хэмээн мэдээлж байсан билээ. Тус хэвлэлийн газрын мэдээлснээр Германы Сангийн сайд Олаф Шольц Вашингтонд хийх айлчлалынхаа үеэр Москвагийн эсрэг хориг арга хэмжээний асуудлаар немцийн бизнест онцгой нөхцөл гаргуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин