Тойм: Б.Булганыг яллагдагчаар татаж, бөхчүүдэд сануулга өгсөн долоо хоног

2018-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн долоо хоногт төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиолоо.  Мөн түүний хамтран амьдрагч Б.Булганыг  яллагдагчаар татсан нь олны анхаарлыг татав.  Улс төрийн хүрээнд Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой  ажлын хэсгүүд хуралдаж,  Д.Гантулга гишүүний асуудлыг шийдвэрлэх ажлыг хэсэг ч байгуулагдав.  Энэ мэтчилэн өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Бөхийн холбооныхонд сануулга өгөв МҮБХ тэргүүний асуудлаасаа болж нэлээд маргаантай байна. Тиймээс шинэ тэргүүн, хуучин удирдлагуудтай холбоотой хууль бус асуудалд Ерөнхийлөгч анхаарч эхлэв. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бөхчүүдтэй уулзаж, Ерөнхийлөгчийн санал бодлыг хүргэлээ.  Энэ асуудалд Ерөнхийлөгч жудаггүй, журамгүй бөхчүүдэд хатуу сануулга өглөө. Тодруулбал, үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулжээ. Мөн  хууль бусаар хуралдсан “Их эе” хуралдааны шийдвэрийг цуцалж, нэр дэвшсэн хоёр эрхмийг нэрээ татаж, дахин хурал хийхийг сануулжээ. Хэрэв үл ойлголцлолоо нэг мөр шийдэхгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна гэдгээ ч мэдэгдэв. Б.Булганыг яллагдагчаар татлаа С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганыг гэрч биш, яллагдагчаар татаж шалгаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт түүнийг ТЕГ-аас дуудаж нууцын материалд зурсан гарын үсгийг баталгаажууллаа хэмээн өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд хэлсэн ч маргааш нь Нийслэлийн прокурорын газраас түүнээс байцаалт авч яллагдагчаар татсан гэсэн юм. Ийнхүү 20 жил илрүүлж чадаагүй аллагын хэрэгт 3 иргэнийг буруутгаж, улмаар гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон байгаа юм.

Боловсролын дэд сайд, МИАТ-ийн гүйцэтгэх захирлыг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярыг тус албан тушаалд томилжээ. Г.Ганбаяр нь МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга байв. Мөн “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдаж тус компанийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилохоор шийдвэрлэжээ. Д.Баттөр нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг томилох нь гэсэн яриа нэг сар орчмын өмнөөс дуулдаж, төд удалгүй Т.Тамир захирал өргөдлөө өгсөн байсан. Ямартай ч МИАТ” ТӨХК-ийн ТУЗ Засгийн газарт хуралдаж Д.Баттөр албан ёсоор ажлаа эхэлсэн байна.

Газар эзэмших эрхийг 10 жилээр сунгах хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг тав таван жилээр сунгаж ирсэн байна. Хууль 2003 оноос хэрэгжиж газар өмчлүүлэх ажил анх эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг дундаа хамтран өмчилж (өрх) байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн түүнээс өмнөх таван жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Д.Гантулгыг түдгэлзүүлэх ажлын хэсгийг Д.Хаянхярваа ахална Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа. Иймд УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж,  УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.  Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин