Агуйд амьдарч байсан хэлмэгдэгсдийг мөнхжүүлнэ

2013-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд 1939 оноос хойш хилсээр ял үүрч, амиа алдсан 30 гаруй мянган хүн байдгийг түүх гэрчилдэг. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн тэдгээр хүмүүсийн дурсгалыг жил бүрийн энэ өдөр тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтаж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр Хан-Уул дүүргийн хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хэлмэгдсдийг дурсч, хүндэтгэл үзүүлсэн юм. Хан-Уул дүүргийн хувьд 170 хүний аав ээж, ах дүүс хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт өртжээ. Тэдгээрийн дотор тав нь өөрийн биеэр хэлмэгдэж байсан хүмүүс юм байна. Энэ үеэр тэдэнд төрөөс олгодог мөнгөн тэтгэлгийг нь гардуулав. Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэд болон өөд болсон хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нарт 20-50 мянган төгрөг олгодог юм байна. Түүнчлэн хүлээн авалтын үеэр тэдний төлөө өнгөрсөн хугацаанд юу хийсэн, дахин юу хийх шаардлагатайг ярилцсан юм. Өнгөрсөн жилийн энэ өдөр Хан-Уул дүүргийн хэлмэгдсэн иргэдээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг бодитой болгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж байжээ. Энэхүү саналыг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд холбогдох хүмүүст уламжилснаар ажил хэрэг болох шатандаа оржээ. Энэ талаар Ц.Оюунгэрэл “Манай тойргийн сонгогчдын хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох шаардлага байна гэсэн саналын дагуу  УИХ-ын дэд дарга Л.Цогд өнгөрсөн хугацаанд уламжилж ажилласан. Тиймээс Л.Цог дарга энэ тухай хуулийг намрын чуулганд өргөн барихаар зэхэж байгаа” хэмээв.  Харин энэ жилийн тухайд салбарын яамны бодлогын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт буй агуйд нуугдаж байсан лам нарын тухай мэдээллийг бий болгохоор шинэ ажил төлөвлөснөө дуулгав. Тэрээр энэ талаар “Их хэлмэгдүүлэлтийн үед нуугдаж, амь гарч байсан хүмүүсийн амьдарч байсан хад, агуй хаана байдаг талаарх судалгааг эхлүүлж байна. Мэдээж улс төрийн хэлмэгдлийн үеэр агуйг ашигласан байдал нь сонирхолтой баримт мөн. Үүнийг мэдэж судлаад орон нутагт нь агуйнуудын түүх намтрыг тэмдэгжүүлэн аяллын маршрут бий болгох боломжтой” гэлээ. Ийм төрлийн агуй бүх аймагт байдаг гэнэ. Хамгийн алдартай нь  Говь-Алтай аймагт байдаг ажээ.Түүнчлэн Тэрэлж, Даян дээрхийн агуй зэрэгт бий болохыг хэлж байна. Энэхүү ажлыг агуй судлаачид болон явган аяллын багийнхан гүйцэтгэх юм байна.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин