Р.Нямдорж: Хэрүүл маргааны хажуугаар худал зүйлс маш их тарааж, гүжирдэж байна

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн байр, суурийг сонслоо. Үндэсний бөхийн холбооны маргаантай холбоотой Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ. Цаашид яах вэ? -Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа асуудлын талаар цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгчид бичгээр тодорхой зүйл мэдэгдсэн байна. Тэр бичигт бөхчүүдийн хооронд болж байгаа зүйл хэрээс хэтэрч байна, гэмт хэргийн шинжтэй үйл явдал гарах болж, олон түмнийг төөрөгдүүлж байна. Тиймээс энэ асуудлаар тодорхой гарц хайхын тулд тодорхой хүмүүстэй уулз гэсний дагуу өнөөдөр уулзлаа. Хоёр тамгатай, гэрчилгээтэй хоорондоо ойлголцохгүй байгаа тэр хүмүүсийг ойлголцож, нэгдэж, дахин хурал хийх гарц байна гэдгийг Ерөнхийлөгч хэлж байгаа юм байна. Тэр хурлыг зохион байгуулахад ямар хүмүүс оролцож, хуралдуулах вэ гэдэг тэр маргалдаад буй хоёр тал тохиролцох ёстой гэдгийг  хэлж байна. Ер нь бол бөхчүүдийн хоорондын маргаан Ерөнхийлөгчийн түвшинд хүрсэн нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон бөхөд маш том хохиролтой. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавьж байгаад баяртай байна. Ерөнхийдөө бөхийн холбооны маргаан Бөхийн өргөө гэх байгууллагатай холбоотой гэж үзэх юм бол Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой шийдвэр гаргаж, Бөхийн өргөөг улсын өмчид авч болно гэсэн саналаа илэрхийлж байна. Мөн хууль дүрэмд захирагдахгүй, ёс бус үйлдэл хийж байгаа, журамд захирагдахгүй байгаа хүмүүсийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах бодолтой байна гэдгээ илэрхийлж байна. Тиймээс бөхчүүд дахин хурал хийж, яаралтай эв эеэ олж, бөхөө хөгжүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна. - Бөхийн өргөө хэний өмчид байна вэ? -Бөхийн өргөө Монголын үндэсний бөхийн холбооны нэр дээр байгаа. Тус өргөө 2,5 тэрбум төгрөгөөр боссон барилга. Бүртгэлд байхгүй байна гэдэг нь дахин үнэлгээ хийгдээгүй байгааг ярьж байгаа болов уу гэж бодож байна. Дүрэмд заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбооны өмчид бүртгэлтэй, сар бүр үндсэн хөрөнгийн татвараа улсад төлөөд явж байгаа. Бүртгэлгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Ер нь хэрүүл маргааны хажуугаар худал зүйлс маш их тарааж, гүжирдэж байна. Тэр асуудлыг нь зогсоохгүй бол улам бие биенээсээ давах гэсэн энэ үйлдлүүд улс оронд ч хортой байж болзошгүй нь гэж харж байна. -Бөхийн өргөөнөөс болж маргаад байгаа бол улсын өмчид шилжүүлээд маргаанаа шийдэх боломж бий юу. Та ямар байр суурьтай байна вэ? -Монгол Улсад 40 мянга орчим бөх бий. Түүнээс 200 гаруй нь Улаанбаатарт бий. 200 гаруй хүүхэдтэй айлаар төсөөлбөл Бөхийн өргөө бол хоёр дахь гэр нь. Хуучин ахмад бөхчүүд хэлэхдээ Бөхийн өргөөнд орж ирэхээр гэртээ орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрдөг гэж ярьдаг байсан. Миний ойлгож байгаагаар бөхийн холбоо нь маргахгүй бол улс заавал өөрийн өмчид авахгүй. Одоогийн ийм байдал цаашид үргэлжилбэл Ерөнхийлөгч улсын өмчид авах шийдвэр гаргана гэдгийг ойлголоо. Эх сурвалж:www.polit.mn    
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

16 цаг 38 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

16 цаг 47 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

16 цаг 53 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

16 цаг 59 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

17 цаг 4 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

23 цаг 13 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

23 цаг 13 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03