Б.Баасансүрэн: Эерэг дүр бүтээхийг хүсч байна

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Дугаарын зочноор УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Баасансүрэнг урилаа. Тэрээр “Nomadic production”-ын уран бүтээлч бөгөөд шинэхэн бүтээлээрээ бэлэг барихаар зэхжээ.   -Удахгүй продакшны тань тоглолт болох нь. Бэлтгэл гээд зав муутай байна уу? -Манай “Nomadic production” энэ сарын 21-нд “Corporate hotel”-д тоглолтоо хийх юм. Энэ удаагийн тоглолтод УДБЭТ-ын мэргэжлийн бүжигчид оролцоно. Бэлтгэл бүрэн хангагдсан. -Тоглолт хоёр хэсгээс бүрдэж байгаа гэж сонссон? -Эхний хэсэг “Touch the feeling” гээд орчин үеийн модерн бүжгээс бүрдэнэ. Харин дараагийн хэсэгт “Karmen Suit” буюу сонгодог бүдээлүүд багтсан. “Karmen Suit” балетыг өмнө нь манай театр тавьж байсан ч одоогоор манай урын санд багтаагүй. Тиймээс бид энэ бүтээлийг дахин хүргэхээр бэлдлээ. Энэ удаагийн тоглолтыг авьяаслаг хоёр найруулагч маань их өвөрмөц, шинэлэг хэлбэрээр дэглэсэн. -Та аль хэсэгт бүжиглэх вэ? -Би хоёр хэсэгт бүжиглэнэ. Манай продакшн 11 хүний бү­рэл­дэ­хүүнтэй. Тиймээс ажлын ачааллаа үргэлж тэнцүү хуваадаг. Тог­лолтын эхний хэсэг хүний мэдрэх, хүртэх мэд­рэмжийг илэрхийлсэн ут­гатай. Ирээд үзэхээр илүү ойлгомжтой болох байх. -Та энэ театртай амьдрал, уран бүтээлээ хэзээнээс холбосон бэ? -Би 2001 онд анх дагалдан бүжигчин болж, театрын хаалгаар алхаж байлаа. Харин 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд албан ёсоор балетын жүжигчин болсон. Тэр цагаас одоог хүртэл тасралтгүй театртаа ажиллаж байна. -Театр гэдэг ариун сүм нэг орчихоор гарч чаддаггүй нууцлаг ертөнц юм аа даа? -Уран бүтээлч хүн аливаа бүтээлийг чин сэтгэлээсээ хийж байж л амжилтад хүрч, түүгээрээ сэтгэлийн таашаалыг мэдэрдэг. Ялангуяа, театрын урлаг их сайхан. Миний хувьд нэгэнт л энэ урлагт сэтгэл зүрхээ зориулчихсан. Одоо буцах замгүй. -Гэхдээ залуу насны урлаг. Хэзээ нэгэн цагт тайзнаасаа буух мөч ирэх нь гунигтай. Та үүнийг бодож, төсөөлдөг үү? -Залуу насны урлаг гэдэг нь үнэн. Миний хувьд тэр мөч ирэхэд буух болно. Гэхдээ балетаа орхиж чадахгүй байх. Одоогоор бодож, төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ мэргэжлээрээ багшлах ч юм уу ямар ч байсан энэ урлагтай холбоотой ажил хийх болов уу. -Энэ хугацаанд та олон дүр бүтээжээ. Театрын тайзнаа таны залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас билэг тань тодоос тод гэрэлтэж, онцгойрч байна? -Баярлалаа. Би энэ хугацаанд “Үйлийн гурван толгой” балетын Хоролмаа, “Оргилолт булаг” болон “Спартак” зэрэг олон балетад бүжиг­лэсэн байна. Цаашдаа ч дахин сайхан бүтээлүүдэд бүжиглэж, үзэгч түмэндээ хүргэхсэн гэсэн хүсэл зорилго их байна. -Ажаад байхад та ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг? -Би эсрэг дүр бүтээхсэн гэж хүсдэг байсан. Одоогоор бодож, санасан бүх бүтээлдээ бүжиглэсэн байна. Эсрэг дүр уран бүтээлчээс илүү хөдөлмөр, авьяас, мэдрэмж шаарддаг. Тиймээс эдгээр дүрдээ хайртай. -Харин үзэгчид таны “Жизель”-д илүү дуртай юм билээ? -Театрын бүжигчин болоод гоцлосон анхны бүтээл минь “Жизель” байлаа. Би ч ялгаагүй сүнсний хатны дүрдээ хайртай. Энэ балет бү­жигч­нээс дотоод сэтгэл, тех­ник их шаарддаг онцлогтой. -Танд мөрөөдлийн дүр гэж бий юү? -Анх бүжигчин болчихоод бүх дүрийг бүтээхсэн гэж мөрөөддөг байсан. Энэ хугацаанд чамгүй олонд нь бүжиглэсэн байна. Харин сүүлийн үед эерэг дүр бүтээхсэн гэж боддог боллоо. Магадгүй тэр цаг удахгүй ирэх байх. -Бүжигчин болох таны мөрөөдөл байсан уу? -Би багадаа урлагийн мэдрэмжтэй хүүхэд байсан. Ялангуяа, бүжиглэх дуртай. Энэ авьяасыг ээж минь дэм­жээд анх Хөгжим бүжгийн коллежид шалгуулж байсан юм. Түүнээс манай удамд урлагийн хүн байхгүй. Анхдагч нь би болж байна. -Та театрт анх үзэгчийн хувиар ямар бүтээл үзэж байсан бэ? -Анх Хөгжим бүжгийн коллежид орсон жилээ “Шелкунчик” балетыг үзэнгээ оролцож байсан. Анхны тайз, анхны үзэгчид, анхны балет байсан учир жаахан айдастай мөртлөө жаргалтайгаар тайзан дээр гарч байлаа. Тэр мөч санаанаас гардаггүй юм. -Балет хүнд урлаг. Байнгын бэлтгэл сургуулилттай байж амжилтад хүрнэ. Энэ хугацаанд танд шантрах үе гарч байв уу? -Шантрах үе олон байсан. Анх жингээ хасах гэж олон хоног хоолоо сойж, бусдаас илүү дасгал хийгээд байхад турахгүй байх үе байдаг л юм. Дасгал сургуулилтаас болж хөл өвдөнө, чилнэ гээд бэрхшээл их. Гэхдээ эхнээсээ л энэ урлагт бие сэтгэлээ зориулна гээд өөртөө амлачихсан учир бүхнийг даваад л гарсан. -Та энэ хугацаанд ээж болсон. Эргээд хэвэндээ ороход хэцүү байсан уу? -Хүүхэд гаргачихаад эргэж ирэхдээ бүхнийг шинээр эхлэх болсон. Тухайн үед балетаа орхимоор, болимоор санагдсан ч чадаагүй. Би нэгэнт л энэ урлагт дурлачихсан юм билээ. -Бүжиглэж байхдаа та юуг мэдэрдэг вэ? -Тайзан дээр бүжиглэж байхыг минь хараад, үзэгчид түүнээс сэтгэлийн таашаал мэдрээд алга ташиж, хөдөлмөрийг минь үнэлж, урам зориг өгөх мөч хамгийн сайхан. Анх чадахгүй мэт санагдсан бүтээлийнхээ ард гарч, үзэгчдийнхээ өмнө ёслож байхдаа үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авдаг. Балет бол өөрийгөө ялан дийлэх урлаг гэж боддог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

3 цаг 23 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 57 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

11 цаг 16 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

15 цаг 22 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

15 цаг 22 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

15 цаг 22 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин