Б.Булганыг дахин хорих бололтой

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол ТЕГ-ын мөрдөн  байцаах хэлтэс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан Ажлын хэсгээс  УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн  хэрэгт  уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах  явцад шинээр цугласан нотлох баримтын хүрээнд төлийгаачийн хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг Нийслэлийн прокуророос  олон нийтэд мэдээллээ. Зарим эх сурвалж  Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг  зохион байгуулсан  гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан болохыг хэлж байна. Энэ үнэн бол уг хэргийн  захиалагчдыг бас илрүүлж тогтоосон. Удахгүй зарлах нь ойлгомжтой, хэрэг мөрдөн шалгах ажиллагааг ч шувтрах шатандаа орлоо   гэсэн үг. Тэгэхээр гүйцэтгэгч, захиалагчдыг  тусгаарлах үүднээс Б.Булганыг  дахин  хорьж магадгүй юм. Өмнө нь уг хэргийн  гүйцэтгэгчдийг мөрдөн шалгах явцад түүнийг баривчлан  жил тойрон хорионд байлгаад сулласан. Уг хэргийн цорын ганц гэрч гэгддэг түүнийг  шүүх хурлын үйл ажиллагаанд   оролцуулаагүй  үндэслэл  ч ийнхүү тодорхой  болж ирлээ. Өмнө нь талийгаачийн эхнэр, гэргий, гэрч гэхчлэн нэрлэж байсан түүнийг Нийслэлийн прокурор анх удаа “Хамтран амьдрагч”, “Яллагдагч”  хэмээн хүйтэн хөндий зарласан нь ч  олон нийтийн анхаарлыг гадна үлдсэнгүй. Эх сурвалж: polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин