Ж.Батзандан: Д.Гантулга гишүүн  өргөдлөө  өгсөн гэж сонссон, УИХ чадамжгүйгээ  харуулж байна

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Л.Хэрлэн Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн “Зөвхөн прокурорын саналаар биш УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой гэж үзэж байна. Цаашид УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд хууль, хяналтын байгууллагуудад шалгуулчихдаг соёлыг тогтоох хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.  Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэе. “...УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар хуулийн төсөл орж ирлээ. Хоёр тохиолдолд УИХ-ын гиүүний бүрэн эрхийг прокурорын саналаар түдгэлзүүлж болно гэсэн агуулгатай байна. Нэгдүгээрт, гэмт үйлдлийн явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчилж, улмаар прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд, хоёрдугаарт, УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүий бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан төсөл орж ирж байна. Өнөөдрийн эрх зүйн орчин ямар байна вэ. Үндсэн хуульд тодорхой хоёр заалт бий. 1.УИХ гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон гэж үзвэл
  1. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татаж болно гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, салбар хууль байхгүй, нарийвчилсан зохицуулалт гараагүй бол эсвэл салбар хууль нь үндсэн хуультайгаа зөрчилдөж байвал эцэг хуулийнхаа үндсэн үзэл, зарчмыг баримтлах ёстой. Зөвхөн прокурорын саналаар биш УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой гэж үзэж байна. УИХ-ын гишүүнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй материалууд ороод ирэхэд хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад, гэм буруутай нь тогтоогдвол цааш яваад, гэм буруугүй гэвэл ажлаа үргэлжлүүлэн хийх нөхцөл бололцоог олгох хэрэгтэй. Д.Гантулга гишүүн өөрөө өргөдөл өгсөн гэж сонссон. Гэтэл УИХ чадамжгүй гэдгийг харуулж байна. Гэтэл манай УИХ зөвхөн чөлөөлөх боломж байгаа, түдгэлзүүлэх боломжгүй гээд байх юм. Уг нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжийг Үндсэн хуулиар нээгдээ өгчихсөн байгаа. Цаашид УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд хууль, хяналтын байгууллагуудад шалгуулчихдаг соёлыг тогтоох хэрэгтэй байна. Эх сурвалж: polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин