Иж бүрэн тохижилттой тасаг нэгээр нэмэгдлээ

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “М-Ойл” групп хамтын ажиллагааныхаа хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийг иж бүрэн тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус төв нь 2017-2020 онд хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлон иргэддээ ээлтэй орчны шинэчлэлийг амжилттай өөрчлөн хэрэгжүүлж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн ээлтэй орчныг бүрдүүлэн, шинэ техник технологи нэвтрүүлж, хариуцлага ёс зүйгээ эрхэмлэн ажиллаж байгаа ажээ. Үйлчлүүлэгчийн шаардлага өндөр болсон энэ үед тэдний тав тухыг хангасан тасаг дахин нэгээр нэмэгдлээ. Энэ үеэр албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо. Соёл, хангамж, үйлчилгээний албаны дарга Ц.Лхагвасүрэн: Хийе гэсэн хүнд арга нь олддог -”М-Ойл” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манайхаас хөрөнгийг нь гаргаад тохижилтоо хийсэн. Манай тохижилтын ажилд стандарт тогтсон. Эмнэлгийн байгууллагад ямар материалыг яаж хийх, будаг, хулдаас, гэрэлтүүлгийг стандарт барьж хийсэн. Бид дэлхийтэй хөл нийлүүлэхгүйгээр эрүүл мэндийн салбараа хөгжүүлнэ гэдэг бол цаасан дээр үлддэг байсан үе өнгөрч байгаагийн шинж. Хамт олноороо жил гаруйн хугацаанд орчны шинэчлэлтийг хийлээ. Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, ажилчдын ажиллах байрны ая тухтай байдлыг бүрдүүлсэн. Одоо тохижилт хийгээгүй цөөхөн тасаг үлдэж байна. Хэдийгээр төсөв хүрэлцэхгүй, бага байна гэж байгаа ч хийе гэсэн хүнд арга нь олддог. Хийхгүй гэсэн хүнд шалтаг мундахгүй гэдэг байдлаар бид явж байгаа. Ялгаагүй бүх эмнэлэг, төсвийн байгууллагуудын адил төсөв хүнд байгаа ч бид боломжийг хайж, гаргалгааг нь гаргасан гэв. Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Т.Дэлгэрхүү: “М-Ойл” компанийн хамт олонд баярлалаа -Гэмтэл согог судлалын үндэсний төвийг 1960 онд анх оросууд барьж өгснөөс хойш урсгал засвар хийж байсан. Өнөөдөр ийм сайхан орчин үеийн эмнэлгийн зориулалттай, иж бүрэн засч, тохижуулж өгсөн “М-Ойл” компанийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Ялангуяа, бактерийн эсрэг, эмнэлгийн зориулалттай, эдэлгээ даадаг, чанартай хулдаасыг хийж өгснөөрөө онцлог. Манай тасаг 21 аймаг болон нийслэлийн нуруу, нугасны гэмтэл болон согогийн өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэж байлаа. Гэмтэл согог судлалын үндэсний төв жилд 80 мянга гаруй хүнд осол, гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлж, 14 мянган үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 90 мянга гаруй хүнд төрөл бүрийн мэс засал эмчилгээ хийдэг байна. Мөн амбулаториор 20 мянга гаруй хүнд осол, гэмтлийн болон урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин