ТЕГ Б.Булганаас байцаалт авч байсан уу?

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.Хэрлэн Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн гэргий Б.Булганыг өчигдөр ТЕГ дуудаж нууц хадгалах гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэр өөрөө болон түүний өмгөөлөгч Ц.Гүенбаатар нар ингэж тайлбарласан. ТЕГ ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Тиймээс хэвлэлүүд тэдний хэлснээр мэдээллийг дамжуулж, нууцын гэрээнд гарын үсэг зурсан гэсэн ойлголтыг нийгэмд өгөөд байна. Тэгвэл сүүлийн үед Б.Булган ТЕГ-т  бараг өдөр болгон  шахам ирж, очиж байсныг  тэр хавийн оршин суугчид,  зарим  сурвалж хэлж  байна.  Нууц хадгалах гэрээнд өдөр болгон очиж гарын үсэг зурдаг баймгүй. Харин хэвлэлийнхэн мэдэж очсон нь өчигдөр болж таарч байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. Өнгөрсөн хугацаанд түүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулаагүй,  нэр бүхий гурван хүнийг яллаж хорьчихоод байгаа нь хэрэг илрүүлэх мөрдөн байцаах ажиллагааны  тактик  байсан уу.  Энэ хугацаанд ТЕГ Б.Булганыг зүгээр орхилгүй, байцаалт, мэдүүлэг авч байсан нь энэ үү гээд асуулт гарч байна. Өнөөдөр Нийслэлийн прокурор 16:00 цагаас  албан ёсны мэдээлэл хийнэ гэсэн зарыг тарааснаас үзэхэд, Б.Булганд хэрэг үүсгэсэн юм биш үү гэх сэжиг таамгыг төрүүлж байна. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин