Протокол: Хөвсгөл аймгийн Засаг даргатай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Энэхүү дүгнэлт нь Хөвсгөл аймгийн Засаг дарга Д.Ганболдыг хууль бусаар томилсон. Томилохдоо төрийн албанд гурваас доошгүй жил ажиллах ёстой гэсэн заалтыг зөрчсөн талаар иргэн гомдол гаргасантай холбоотой юм.  Гэвч гомдол гаргагч нь гомдлоо эргүүлэн татсан ч Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдын хүсэлтийг хууль зөрчсөн гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, Цэцийг дүгнэлтийг хүлээж авсангүй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Орон нутгийн удирдлагуудыг тогтвортой байлгах шаардлага байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж, Засаг даргыг огцруулах эсэх асуудлаар яригдана. Засгийн газраас Хөвсгөл аймгийн Засаг даргыг долоон жил төрийн албанд ажилласан гэж томилсон. Гэтэл Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын шийдвэрүүдийг хууль бус гэж үзсэн байгаа юм. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх 1995 оны хуулиар улс төрийн албан тушаалыг төрийн албанд ажилласанд тооцно гэсэн журам өнөөдөр ч хүчин төгөлдөр байхад Үндсэн хуулийн цэц яагаад үүнийг авч хэлэлцээгүй юм бэ. УИХ-ын гишүүн Н.Батнасан: -Захиргааны эрх зүйн тухай хууль 2004 оноос хэрэгжиж эхэлсэн. Захиргааны албан тушаалтны хэргийг Захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэх ёстой. Гэтэл иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байгаа юм. Хөвсгөл аймгийн Засаг дарга Д.Ганболд нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Эрх зүйн маргааны олон төрөл хэлбэрүүд хуулийн байгууллагад нэгэн зэрэг шалгагдаад яваад байна. Зарчмын хувьд эрх зүйн маргааныг нэг нь л шийдэх ёстой. Захиргааны хэрэг гэхэд өөртөө тааламжтай хэргээ авч хэлэлцээд, тааламжгүй зүйлээ Үндсэн хуулийн цэц рүү шилжүүлээд байх юм. Хууль дээдлэх гэдэг утгыг цэц өргөн утгаар нь авч хэлэлцэх зүйл биш. Яг маргааныг авч хэлэлцэж үзэх юм бол Хөвсгөл аймгийн Засаг даргын асуудлыг Захиргааны хэрэг л шийдэх ёстой. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  Төрийн албаны тухай хуулийн намын байгууллагад ажиллаж байсан бол түүнийг төрийн албанд ажиллаж байснаар нь тооцно гэсэн заалт байсаар байхад яагаад Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргасан юм бол. Хэрэв УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэх байх. Тэр үеэрээ Үндсэн хуулийн цэц асуудлыг олон талаас нь авч үзэж, хэлэлцээсэй гэж хүсч байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Би бол цэц биш. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн нэр усыг дуудаж, элдвээр хэлж байгаа нь учир дутагдалтай байна.  Түүнээс гадна Үндсэн хуульд хууль дээдлэх зарчим гэж үг бий. Тэгэхээр хууль зөрчсөн тохиолдолд л Үндсэн хуулийн цэц гаргаж, яригдаж ирсэн. Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын хоорондын харилцаан маргаантай явсаар ирсэн. Яг одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар Засгийн газар хууль зөрчөөгүй гэж харж болохоор байгаа ч нөгөө талдаа бас хууль зөрчсөн юм шиг харагдаад байгаа юм. Энэ бол төрийн дээд институци хоорондын хуулийн маргаан үүсээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг ярилцах ёстой. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин