“Хамелеон” хуулиудаас хөрөнгө оруулагчид жийрхжээ

2013-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

“Дисковер Монголиа” чуулга уулзалт 11 дэх жилдээ Хүүхдийн ордонд үүдээ дэлгэлээ. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ашигт малтмалын эрэлчид хэмнэлтэд шилжээд байгаа энэ үед зохиогдож буйгаараа 2013 оны уулзалт онцлогтой. Оролцогчдынх нь тоо хоёр дахин буурч, 600-гаад хүн бүртгүүлжээ.

Тэд өнгөрсөн арван удаагийн уулзалтаас Монгол Улсад хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдэхийг хүлээж байсан бол энэ удаад ч тэр хүсэлт нь өөрчлөгдсөнгүй. 1997 оны Ашигт малтмалын хуулиас эхлээд 2006 оноос эхтэй хуулийн өөрчлөлтүүд шил шилээ даран хийгдсээр тоо нь 10-д хүрээд байна.

2010 онд хөрөнгө оруулагчдад барьсан Монголын бэлэг нь Оюутолгойн гэрээ байсан бол энэ удаад энэ гэрээний гацаа байлаа. Гацаа, түгжээг тайлахаар Английн нийслэлд томилолт авсан Монголын баг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалттай зөрөөд хилийн чанадыг зорих бололтой. Энэ зуур Монголын Хөрөнгө оруулалтын шинэ хууль, Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлт болоод Татварын багц хуулийн өөрчлөлт нь бусад хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсгэсэн хэвээр байна.

 

Д.Дамба: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ АЛДААГАА ЗАССАН ХЭРЭГ БОЛНО

 

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба ингэж хэлсэн юм. Түүний ярьж буйгаар хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг УИХ-аар батлагдан хэрэгжих цагийг хүлээж байна. Энэ хуульд стратегийн болон стратегийн бус гэсэн ялгаа заагийг арилгасан нь тэнцвэртэй нөхцөл болох аж. “Хөрөнгө оруулалтын шинэ хуультай болно гэдэг нь маш том алхам” хэмээн Д.Дамба ярьж байна. Оролцогчдын тайлбарлаж буйгаар Монголын Засгийн газар яаралтай хөрөнгө оруулагчдын итгэлийг олох шийдвэр, хууль тогтоомж хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа аж.

 

УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ УУЛ УУРХАЙГ “ӨВЧЛҮҮЛЖ” БАЙНА

 

“Дисковер Мон­голиа” чуулга уулзалтыг нээж Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга П.Очирбат нар үг хэлсэн юм. Үүний дараа эхний хуралдаан үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. Энэ үеэр “Хууль эрх зүйн тогтвортой орчин ба уул уурхай” сэдвээр хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийг “Эм ай эйч” группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан удирдсан юм. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн дарга Х.Энхбаяр, Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь, “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран болон “Англо Американ” компанийн Монгол дахь тэргүүн төлөөлөгч, ерөнхийлөгч Грэйм Ханкок нар оролцсон юм. Энэ үеэр тэд Монгол Улс улс төрийн тогтворгүй орчны эрсдэлээрээ 15 улсаас 14-т бичигдэж буйг онцоллоо. “Манай улс төрийн намууд улс төрийн боловсролгүйгээ зах зээлд харуулаад байна. Гэтэл уул уурхай бидний хамгийн их ашиг орлоготой салбар. Засгийн газар солигдох бүрт энэ салбараа бид улам бүр чангалаад байна” гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэллээ. Харин Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “Ашигт малмталын хуулийн өөрчлөлт нь тогтвортой байдлын үндэслэлийг бий болгож байна” гэсэн юм.

Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид энэ удаагийн хууль тогтоомжийн өөрчлөлтүүд нь илүү урт настай, тогтвортой, тэнцвэртэй байгаасай хэмээн хүлээж буйгаа илэрхийлж байлаа. Уулзалтын үеэр Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарын байр суурийг сонссоноо хүргэж байна. 

 

Н.Дорждарь: ЛИЦЕНЗ ОЛГОЛТЫГ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

 

-Чуулга уулзалтын талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?

-“Дисковер Мон­голиа” уулзалтад оролцогчдын тоо буурсан байна. Манай Ашигт малтмал, Татварын хуулиуд тодорхойгүй байгаагаас хөрөнгө оруулагчид хүлээлттэй байна. Төр, засгаас нэлээд шийдэмгий алхам хийх болов уу гэж харж байгаа. Энэ жил иргэний нийгмийн байгууллагуудыг уулзалтад оролцуулж байгаа нь шинэлэг боллоо.

-Таны харж буйгаар УИХ-аар хэлэлцэхээр зэхэж буй Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл хэр нээлттэй, ил тод байна вэ. Олон нийтэд энэ төслийг бүрэн эхээр нь хүргэхгүй, мэдээлэхгүй байгааг хүмүүс шүүмжлээд байна?

-Ийм чухал хуулийг олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх, санал, бодлоо илэрхийлэх хугацааг нь олгохуйц ил байлгах нь зөв. Магадгүй УИХ-д сонсгол хийх зэргээр боломж байна. 

-Одоо хөрөнгө оруулагчдыг хэрхэн олноор нь Монголд авчрах вэ. Зөвхөн Хөрөнгө оруулалтын хууль гаргалаа гээд асуудлыг шийдэж чадах юм уу?

-Дэлхийн зах зээл дээр гол эрдэс баялгийн үнэ бага байна. Ийм үед хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа багасгадаг жишигтэй. Үнэ өндөр байхад бид ямар алдаа гаргаснаа тооцох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулиа хурдан гаргах хэрэгтэй байна. Лиценз олголтыг ингэж удаан хугацаанд хаагаад байх нь зөв үү, буруу юу гэдгээ бас харах л хэрэгтэй.

 

О.Чулуунбат: ТОГТВОРТОЙ ОРЧИН ХАМГИЙН ЧУХАЛ

 

-Юуны өмнө энэ уулзалтаас хөрөнгө оруулагчдын хүлээж буй үр дүнгийн талаар асуумаар байна?

-Бид өмнө нь үйлчилж байсан хуулиудаа өөрчилж, зохицуулалт хийхгүй бол болохгүй байна гэсэн ойлголтод хүрээд байна. Жишээлбэл, урт нэртэй хуулийн хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй. Урт нэртэй хууль бол байгаль орчноо хамгаалах үзэл баримтлалаар УИХ-д орсон нь батлагдахдаа бүгдийг нь зогсооё, эсвэл алт олборлогч компаниудаа шатаая гэсэн санаа нь давамгайлаад гарчихсан юм. Тэгэхээр тэнд стандартын дагуу ажиллаж байгаа, сахилгатай, ухамсартай компани зөндөө байгаа шүү дээ. Бүгдийг нь ганцхан стандартаар хайчилчихаж болохгүй.

-2009, 2010 онд хөрөнгө оруулагчид “Дисковер Монголиа” чуулга уулзалтад цөөхөн ирж байсан. Түүнээс хойш Оюутолгойн гэрээ байгуулагдсан нь хөрөнгө оруулагчдыг татсан юм уу?

-Хамгийн чухал нь тогтвортой орчин байх ёстой. Бас урьдчилан тодорхойлж болох бодлого, Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой.

-Ер нь Эдийн засгийн хөгжлийн яам Уул уурхайн яамтай бодлого нэгтэй ажиллаж чадаж байна уу?

-Нэг талд ажиллахаас аргагүй. Эдийн засгийн хөгжил сайн, орлого их, экспорт сайн, ханш тогтвортой байвал хоёр яам хоёулаа хөдлөөд явж байна гэсэн үг. Хоорондоо сайн ярьж, хамтарч байна гэсэн мөртлөө саяны үзүүлэлтүүд хангалтгүй байвал нэг завин дээр байгаа ч хоорондоо зодолдоод, завь нь савлаад байна гэсэн үг.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин