Т.Эрхэмбаатар: Сүлжээний залилангаар 35 мянган иргэн 56 тэрбум төгрөгөөр хохирсон

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улсын мөрдөн байцаах албаны  Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад  Т.Эрхэмбаатараас зарим зүйлийг тодрууллаа.    -Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр сүлжээний луйврын аргаар хэдэн хүн, хэр их мөнгөөр хохироод байна вэ? -Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба хамтран энэ сарын 11- 25-ны өдрийн хооронд Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.  Сүүлийн үед пирамид тогтолцооны луйврын арга ашиглаж “Сүлжээний бизнес” нэрийн дор бусдыг залилах гэмт хэрэг их гарч байна. Монгол Улсад бүртгэгдсэн сүүлийн гурван жилийн нийт гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад залилах гэмт хэрэг 2016 онд 7.9, өнгөрсөн жил 9.2 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 12.7 хувьд хүрсэн нь энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсч байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдэд шууд борлуулалтын худалдаа нэрээр халхавчилж олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар бараа бүтээгдэхүүн худалдан боруулах болон хөрөнгө оруулалтын сангийн нэрийдлээр хууран мэхэлж хохироох шинжтэй хууль бус үйлдлийг олон төрлийн арга хэлбэрээр цахим мэдээллийн сүлжээ ашиглаж олон нийтэд хүргэн “Сүлжээний бизнес” нэрийн дор гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийг төөрөгдүүлж залилах явдал газар авч үүний улмаас хохирсон иргэдийн тоо өсч байна. Тухайлбал, пирамид хэлбэртэй сүлжээний залилангаар 35 мянган иргэн 56.5 тэрбум төгрөгөөр хохирсон. Ийнхүү пирамид тогтолцооны аргаар залилах үйлдэл газар авч иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа учраас урьдчилан сэргийлэх шаардлагатай. Үүнд иргэдээс гадна цагдаагийн байгууллага анхаарал хандуулж ажиллаж байна. -Сүлжээний луйврын арга нарийсч, шинэ төрөл хэлбэрээр иргэдийг залилах болсон гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгсөн. Энэ талаар тодруулахгүй юу? -Пирамид тогтолцоо­ны аргаар ашиг хонжоо олж байгаа нь бизнес цэвэр луйврын шинжтэй учраас дэлхий нийтээр хориглож байна. Пирамид луйварт дахин дахин  итгээд байгаа шалтгаан нь нэрээ өөрчилдөг, өндөр цалин урамшуулал амладаг, бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдсан хэлбэрт шилжиж арга нь улам нарийсч байна. Өндөр үр ашиг, өгөөж ногдол амлахад иргэд эргэн тойрны хүмүүсээ татан оруулдаг. Энэ мэтчилэн үргэлжилсээр эцэстээ гишүүнээр элсэх хүнгүй, эргэлтийн бараа бүтээгдэхүүнгүй учир луйврын пирамид нурдаг. Үүнээс иргэдэд хялбар аргаар мөнгө олох, өсгөх сэдэл санааг төрүүлдэг. Иргэд луйварт хууртаж машин , орон сууцаа барьцаанд тавьж, эд зүйлээ ломбардаж гишүүнээр элсч байна. -Сүлжээнд элссэн иргэд урамшуулал, цалин авч амжилтад хүрэх мэтээр нийтлэг ойлгодог шүү дээ? -Пирамид тогтолцоо­ны луйврын аргаар бусдаас мөнгө төвлөрүүлж түүнээс урамшуулал, цалин зэргээр ашиг хүртэж байгаа хүмүүс хэзээ ч амжилтад хүрч байгаагүй. Гишүүнчлэл тасралтгүй нэмэгдэж байхад ашигтай, цалин­тай, орлоготой мэт байвч удаан хугацаанд үргэлж­лэхгүй. Бодитой бараа бүтээгдэхүүн үйлд­вэрлэхгүй учир эргэлтгүй болж пирамид нурдаг. -Иргэд урьдчилан сэргийлэх талын мэдлэг, мэдээллийг хаанаас авах вэ? -Үр өгөөж нь хэр бодитой, математик тооцооллоор хэр үндэслэлтэй зэрэг бодит мэдээллийг авахын тулд энэ талын мэдлэг, мэдээлэл бүхий хүнээс асууж нягтлах хэрэгтэй. Мөн хуульчаас зөвлөгөө авч санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх нь сүлжээний луйвраас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ сэргийлэх боломжтой. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг хуульчилсан. Энэ төрлийн гэмт хэрэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 5-12 жилийн ял шийтгэхээр хуульчилсан. Тиймээс цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдэгдсэний дараа биш урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

5 цаг 12 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

5 цаг 39 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

11 цаг 35 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

11 цаг 35 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

11 цаг 35 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

21 цаг 51 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин