БСШУС-ын дэд сайд, МИАТ-ын гүйцэтгэх захирлыг томилов

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр ч томилгоо хийлээ. МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаярыг БСШУС-ын дэд сайдаар томиллоо. Г.Ганбаяр нь  нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг төгссөн. ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс, Санхүү эдийн засгийн дээд сургууль, мөн тус сургуульд магистр хамгаалсан байна. Өнгөрсөн хугацаанд FМ 107.5 радиод ерөнхий менежер, “Гэрэлтэй цонх” студид редактор, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн албанд 2001-2002 онд, “ТВ-5” телевизийн ерөнхий менежерээр 2003-2007 онд, “BSP” компанийн гүйцэтгэх захирлаар 2007-2010 онд ажиллажээ.  Мөн 2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байдаг. Мөн “МИАТ” ТӨХК-ийн гүй­цэтгэх захирлаар Д.Баттөрийг томилохоор шийд­вэрлэлээ. Тус ком­панийн ТУЗ өмнө нь ху­ралдаж, шийд­вэр гаргасан бөгөөд түүнийгээ Засгийн газарт танилцуулсан юм. Засгийн га­зар хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэснээр тэрээр албан ёсоор ажлаа эхэлж байна. Д.Баттөр нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа, Н.Алтанхуягийн Зас­гийн газар бүрдэх үеэр өмнөх Засгийн газраас ганцаараа суудалдаа үлдсэн төрийн нарийн бичгийн дарга хэмээн олон нийтэд танигдсан. Өнгөрсөн хуга­цаанд Герман улсын Берлин хотод Консулаар сууж байсан, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан юм. Мөн  одоогийн ЗТХ-ийн сайн Ж.Бат-Эрдэнэтэй нэлээд дотно найз гэдэг. Ийнхүү тал талын дэмжлэгтэйгээр Д.Баттөр “МИАТ” ТӨХК-ийн гүй­цэт­гэх захирлаар томилогдлоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин