Н.Алтанхуяг: Манай улс эрдэмтдээ ашиглаж чадахгүй байна

2013-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж байна. Өчигдөр  Төрийн ордноо эхэлсэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн. Тэрээр “Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд үндэсний эрдэмтэн судлаачдын багийг бэлтгэж чадсан ч тэдний хүчийг ашиглах механизм дутсаар ирсэн. Иймд Шинэчлэлийн

Засгийн газраас эрдэмтдийн хүч, оролцоог нэмэгдүүлж, чухам аль салбарт үндэсний эрдэмтэн судлаачдын хүч хэрэгтэй байгааг тодорхойлох хэрэгтэй.

Ингэснээр эрдэмтэн судлаач, мэдлэг бүтээгч та бүхэн тэргүүлэх чиглэлүүдэд  оюун ухаанаа уралдуулж, тэр хэрээрээ илүү бүтээлчээр ажиллах өргөн боломж нээгдэнэ” гэлээ.

Нийслэлд үйлдвэр, станц, зам барилга олноор барих, аймаг, сумдыг орчин үеийн хөгжлийн төвшинд нийцүүлэн хөгжүүлэх их бүтээн байгуулалт эхэлсэн энэ үед салбар бүрт нарийн судалгаа тооцоо, оновчтой загвар шийдэл хэрэгтэй байна. Ийм загвар шийдэлгүйгээс өмнөх жилүүдэд хийсэн зарим ажил төсөв мөнгө зарлагадсан үр дүнгүй ажил болсныг хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймагт ажиллахдаа нүдээр хараад ирлээ. Ийм байдлыг халах тогтолцоог өөрчлөхөөр шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байна, та нар сэтгэл гарган оролцоорой гэж Засгийн газрын тэргүүн эрдэмтэн судлаачдад уриаллаа.

Үндэсний чуулганд 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаагийн 70 хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл болсон мэдлэг бүтээгчид байв. Мөн зургаан орны 20 гаруй зочин уригджээ. Энэ чуулганаар хэлэлцсэн, дэвшүүлсэн саналыг нэгтгэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулах юм байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин