Л.Энхболд: Уул уурхай дагасан намуудын мафи бий болсон

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.   -“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас тодорхой хэмжээний нүүрс алга болсонтой холбоотой асуудал сөхөгдөж, таны нэр холбогдож байна? -Төрийн өмчит Монголын гурван сая иргэний эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой өөрт олдсон баримтыг хэлье. Энэ асуудлаар өмнө ч мэргэжлийн байгууллагуудад хандаж судалж байсан. Гэтэл өнгөрсөн сарын сүүлчээр  тус компанийн нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давж олборлосон байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн учраас үнэн бодит мэдээллийг хүргэх шаардлага үүслээ. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж бодит мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн Тавантолгой хоёрын дундаас байгуулсан ажлын хэсгийн акт ирсэн. Актан дээр “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс орон нутгийн Тавантолгой давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан байсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд Ашигт малтмалын хуулийн 27.1.1 дүгээр заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс үүнд хэн буруутайг тогтоохын тулд АТГ-т гуравдугаар сарын 26-нд  хандаад байгаа.  Монгол Улсын гурван сая иргэний өмч 268 мянган тонн нүүрс буюу өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс хаачсан, хэн авсан нь тодорхойгүй. Хэрэв орон нутгийн Тавантолгой холбогдох юм бол 51 хувийг эзэмшдэг Өмнөговийн ард түмэн өрөнд орох магадлалтай учраас тойргийн гишүүний хувьд авч үзсэн. Тиймээс АТГ мөргөцөг буюу 268 мянган тонн нүүрсийг хэн авсан, мөнгө нь хаашаа орсныг тогтооно. Мөн хэдэн оны хэдэн сард ямар компани авсан нь удахгүй шалгалтаар ил болно. Ер нь сүүлийн үед уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан асуудал олны анхаарлыг татаж байна. Би хэсэг залуусын хамт “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг хөндөж тавьсан. Нэг төгрөг ч байсан Монголын ард түмний өмчийг хулгай хийж болохгүй. -Тэгэхээр 268 мянган тонн нүүрс хулгайлагдсан гэдэг нь баталгаатай гэж ойлгож болох уу? -268 мянган тонн нүүрс алдагдсан нь баталгаатай гэдгийг хэлье. Ер нь бол хулгайлагдсан байх хардлага төрж байгаа. Учир нь 2013 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гомдол гаргасан байдаг. Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн байцаагчийн дүгнэлтэд 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг машиных нь тоогоор бодох юм бол 3758 ширхэг 60-70 тонны даацтай машин нүүрс гэсэн үг. Энэ хэргийг өнөөг хүртэл хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлээгүй.  Тэгвэл дээрх 268 мянган тонн нүүрс ийм замаар гарсан юм биш биз гэсэн хардлага төрж байна. Энэ асуудлыг хөндөнө. -Уул уурхай дагасан мафижсан бүлэглэл гэдгийг тодруулахгүй юу? -Мөн дан ганц 268 мянган тонн нүүрсний асуудал биш 4.2 сая тонн мянган нүүрсийг мөргөцгүүдээс олборлосон байж болзошгүй гэсэн маркшэйдэрийн хэмжилт хийсэн. Баталгаажвал олон нийтэд дэлгэнэ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж эхэлж байна. Уул уурхай нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон байна. Энэ бол нам дамжсан бүлэглэл. Монголын ард түмний өмч болсон газар доорх баялгийг нийлж цөмлөдөг олон жил бугшсан бүлэглэл бий болсон байна. “Эрдэнэт”-тэй дүйцэхүйц асуудал гарч ирэх гэж байна. Хөндлөнгийн хэмжилтээр үнэхээр 4.2 сая мянган тонн нүүрс алга болсон бол эзэн холбогдогчийг тогтоох ёстой. Нөгөө талаас 379 мянган тонн нүүрс хилээр гарсан асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй бол хэдэн жил ийм байдлаар явж ирснийг мэдэхгүй. Энэ асуудалд дан ганц компани оролцоогүй. Төр, хууль хяналтын байгууллагуудын  сүлжээ бий болсон байна. Удахгүй Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүдтэй орон нутгаар явж асуудлыг судална. Иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзана. -Алга болсон нүүрс коксжсон эсвэл исэлдсэн нүүрс гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу? -268 мянган тонн нүүрс Тавантолгойн орд газраас гарсан. Тавантолгой бол өнөөдрийн ханшаар 70-аас доошгүй ам.доллараар зарагдаж байгаа коксжсон нүүрстай газар. Исэлдсэн нүүр өөр үнэтэй. Гэхдээ энэ сорьцийг би хийдэггүй. Мэргэжлийн байгууллагууд нь л хийдэг. Коксжсон ч бай, исэлдсэн нь ч бай энэ бол хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй. Үүнийг л бид шалгаж тогтоох хэрэгтэй байгаа юм. -Энэ хэрэг яг хэдэн онд гараад, одоо олон нийтэд ил болж байгаа юм бэ? -Хэдэн онд, ямар аж ахуйн нэгж 286 мянган тонн нүүрс авсан бэ гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоох ёстой. Би яг хэдэн онд болсон хэрэг гэдгийг сайн  мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоод хилээр гаргачихсан юм биш биз гэж хардаж байгаа. Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон байх вий гэсэн хардлага байна. -Дээрх нүүрс хэдий хугацаанд хилээр гарах боломжтой вэ? -Нэг эргэлзээтэй асуудал байна. Тавантолгой ХК 2017 оны тавдугаар сарын 23-аас нэг сарын хугацаанд бүх үйл ажиллагааг зогсоосон. Зөвхөн “Хуа Лин Тинь жи” гэх хятад компанид нүүрс олборлох эрхийг олгосон байдаг. Энэ бол тусдаа асуудал. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсоогоод 268 мянган тонн нүүрсийг нэг сард ч багтааж гаргаж болно. - 268 мянган тонн нүүрс алдагдсан талаар албан ёсны хуулийн байгууллагуудын гаргасан дүгнэлт байна уу? -268 мянган тонн нүүрс болон 379 мянган тонн нүүрс хилээр гаргасан сар, өдөр давхцах юм бол энэ хулгай нэг замаар явж байгаа юм байна гэж ойлгоно. Нөгөө талаас энэхүү эдийн засгийн гэмт хэрэг хэзээ, яагаад зогсчихов. Эсвэл үргэлжлээд явж байна уу гэдгийг хуулийн байгууллагад хандаж тун удахгүй гаргаж ирнэ. Ер нь  нүүрсийг хилээр гаргасныг мэргэжлийн хяналтын байцаагч тогтоосон учраас би баримт нотолгоо гаргаж ирээд ярьж байна. Харин хэн авсан бэ гэдгийг нь тогтоохын тулд АТГ-д хандсан. -Та Өмнөговь аймгаас сонгогдсон. Ашиг сонирхлын зөрчил бий юу? -1998 онд “Тавантолгой”-н 49 хувь миний мэдлийнх байсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар энэ компанитай холбогдоогүй. Тэр хувьцаа миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон. Гэхдээ би өнөөдрийг хүртэл энэ хэргээр маргаан үүсгээгүй байгаа нь надад нэг кг  нүүрсний сонирхол байхгүй гэдгийг харуулах байх. Нөгөө талаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Өмнөговийн иргэдэд “Нутгаасаа нэг хүрз шороо хөдөлгөхгүй” гэдгийг хэлсэн. Энэ зарчмаараа хамгаалах, орон нутгийг иргэдэд өмчийг нь үлдээх зорилготой байгаа. Тэгэхээр надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгийг нүүр бардам хэлж чадна. Шаардлагатай гэж үзвэл Төрийн өмчит компаниудын удирдлагыг дуудаж асуудлыг тодруулна. -Орон нутагт ажил­лах­даа зарим төрийн бай­гуул­лагуудын даргыг ажлаа өгөхийг сануулсан гэсэн? -Би бол ямар нэг томилгоо хийдэг хүн биш. Мэдээлэл авч байхад төрийн байгууллагууд бизнесийн сүлжээнд холбогдсон талаар олон хүнээс гомдол санал ирсэн. Тиймээс “Төрийн байгууллага бизнесийн сүлжээнд холбогдсон байх юм бол хатуу хариуцлага тооцно” гэдгийг иргэдийн өмнө хэлсэн. Энэ сүлжээг устгахын тулд ажлаа өгөх ёстой. 379 мянган тонн нүүрс хилээр зүгээр гаргачихаад ажиллаж байх ёстой юм. Буруутай бол хариуцлага хүлээх ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

18 цаг 5 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

18 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

18 цаг 20 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

18 цаг 25 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

18 цаг 30 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Уржигдар 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Уржигдар 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин