Б.Бат-Эрдэнэ: Л.Чинбатыг даргаар томилсон гурван шатны шүүхийн шийдвэрийг олж хараагүй

2018-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бөхийн холбоо тойрсон асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Би бөхийн өргөөнд ямар нэг цалин, өрөөгүй. Тэргүүн дэд, тэргүүн хоёр ийм байхаар бүтэцтэй болсон юм. Ингээд хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрэмд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа юм. Уг Ганболд заантай утсаар яриад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ. Гэхдээ та нар Цэцдийн зөвлөлийн хурал хийгээд тэргүүлэгчдээ сонгоод гүйцэтгэх захирлаа томилохдоо Нямдорж, Данзан гээд хуучин хүмүүсээ л тавих байхдаа гэхэд нь залуучууд маань тийм юм байхгүй ээ. Бид бүх удирдлагыг авсан гэсэн. Хурлын протокол нь байна. Их-Эе-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон учраас энэ өөрчлөлтөөрөө хурлаа дахин хийе гэхэд нь А.Сүхбат ийм бүрэлдэхүүнээр хурлаа хийхэд асуудалгүй гэж ярьжээ. Ингэхэд нь Б.Гантогтох “Ийм бүрэлдэхүүнээр хуралдвал Бат-Эрдэнэ аварга  гараад ирнэ” гэхэд нь Л.Чинбат “Ийм бүрэлдэхүүнээр хоёр талаасаа хуралдвал Бат-Эрдэнэ аварга ч, би ч дэвшихээ больё” гэж ярилцаад гарын үсгээ зуралцсан юм билээ. Энэ асуудлаа надад хэлэхэд нь би  ч татгалзах юм алга гэдгээ хэлсэн. Намайг дэвшүүлэхгүй гэсэн ч би хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Би Л.Чинбатыг даргаар нь томилсон гурван шатны шүүхийн шийдвэрийг олж хараагүй байгаа. Жаахан тэвчээртэй байж болно доо. Тэрийг хүлээхгүй үймээн самуун дэгдээж, өндрөө аваад байгаа юм. Ингэж өндрөө авах асуудал ч биш. Баримттай, факттай ярьсан асуудал дээрээ л ярих хэрэгтэй” гэв. -Таны бие хамгаалагч Б.Одхүү Сүхбат аваргыг зодсон нь үнэн юм уу? -Би чинь хамгаалагч, туслах, жолооч ч байхгүй. Би тухайн үед тэнд байгаагүй. Хуулийн дагуу гэдгээ хэлчихээд л гарсан болохоор яг тэр үймээний үеэр байгаагүй. Биед нь халдсан асуудал байхгүй гэдгээ ч өөрөө надад хэлсэн. А.Сүхбат гишүүний хувьд хэлэхэд гишүүний халдашгүй байдал гэдгийг бид яаж ч зоргоороо байж болно, юу ч хийж болно гэж боддогоо болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын гишүүн хууль батлан гаргах, энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь л халдашгүй байдлыг нь дархлаажуулж байгаа болохоос биш өөрөө энд тэнд очоод нийгмийг турхирчихаад халдашгүй байдал гэдэг заалтын ард нуугдах гэж яриад байж болохгүй. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдсон хүн. Надад ямар ч халдашгүй эрх байхгүй. Хаана ч би энэ эрхээрээ түрий барьж үзээгүй. -Дүрмийг Улсын бүртгэл бүртгэх процесс нь яасан юм бэ? -Тэр процесс нь хуулийнхаа дагуу явагдаж байгаа. Ер нь иргэний нийгмийн байгууллагын төлөвшилтэй холбоотой асуудалд аль аль талдаа ойлголттой байх ёстой. Гуравдугаар сарын 24-нд болсон ээлжит бус хуралтай холбоотойгоор аливаа бүртгэл хийхгүй байхыг үүрэг болгосон цагдаа, шүүхийн бичиг очсон юм билээ. Иймээс бүртгэхгүй гэж байгаа юм билээ. Хуулийн дагуу хурлаа хийгээд, эвлэлдэн нэгдээд хуулийн дагуур протоколоо өгвөл бүртгэнэ. -Энэ асуудалд Ц.Нямдорж сайдыг оролцсон гэж яригдаад байгаа нь үнэн үү? -Үгүй байх гэж бодож байна. Хүмүүсийн хардах сэрдэх асуудал төвөгтэй юм. Тэр орой би Ц.Нямдорж сайдтай ярьсан. Намайг тэнд болоод асуудал юу болоод байгаа юм. Тараасан дээр байх шүү гэж хэлсэн. Би Хандгайтад зуслан дээрээ байна гэдгээ хэлсэн. Тэндээс мэдээлэл сонсоход согтуу хүмүүс хэд хэд байна гэж хэлсэн учраас сайдад энэ асуудлыг анхаараарай гэж хэлсэн. Иймээс Ц.Нямдорж сайд бас хэлсэн юм билээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин