С.Зориг агсны эхнэр Д.Булганаар нууцын баталгаанд гарын үсэг зурууллаа

2018-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Өнөөдөр 14 цагийн орчимд Тагнуулын ерөнхий газраас С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өмгөөлөгчийн хамт дуудаж цаг гаруй хугацаанд уулзлаа. Албан бус  эх сурвалжийн мэдээлснээр Д.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт, тайлбар авсан гэсэн боловч түүний өмгөөлөгч Ц.Гүенбат энэ мэдээллийг үгүйсгэлээ. С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг задруулахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлав. Д.Булган хэвлэлийнхэнд яриа өгөхөөс эрс татгалзсан юм. Харин түүний өмгөөлөгч Ц.Гүенбат дараах тайлбарыг өгөв. -Д.Булганыг Тагнуулын ерөнхий газраас ямар асуудлаар дуудсан юм бэ? -Нууцын баталгаан дээр гарын үсэг зуруулсан учраас ямар ч мэдээлэл өгч чадахгүй шүү дээ. -Яллагдагчаар татсан юм биш үү? -Та нар өөрсдөө байгууллагынх нь хүмүүсээс л асуу. Бид юм ярих боломжгүй. -Д.Булган мэдүүлгээ янз янзаар өгөөд энэ хэргийг нуун дарагдуулаад байна гэсэн мэдээлэл байна? -Үгүй тийм юм байхгүй шүү дээ. Анх ямар мэдүүлэг өгсөн. Тэрүүгээрээ л байгаа. -Сая ямар асуудлаар дуудсан юм бэ? -Байцаалт өгөөгүй, тайлбар ч өгөөгүй. Нууцын баталгаан дээр гарын үсэг зурсан. Нотлох баримтуудтай холбоотой нууцыг задалж болохгүй гэсэн баталгаан дээр. Тийм учраас та нартай ярьж болохгүй байна. -Нууцыг задруулах оролдлого хийсэн юм уу. Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан болоод гарын үсэг зуруулсан юм биш үү? -Энэ чинь тагнуул шалгаж байгаа хэрэг учраас хамаагүй ярьж болохгүй байна. Задалсан биш задалчих вий дээ гэж зуруулж байгаа. Задалсан хойно нь зуруулаад байх шаардлага байхгүй шүү дээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин