Сурагчийн дэвтрээ ТАБ-аар сольсон электрон жаалууд

2013-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Техник, технологийн асар өндөр хурдыг алдалгүй гүйцэхийг хичээж буй өнөөгийн бидний нийгмийг шүүмжлэх аргагүй. Гэхдээ арай л дэндүү яараад байх шиг. Сурагчийн дэвтрийг мэдэрдэг үзэгтэй таблетаар сольж, хуудсыг нь эргүүлэх бүртээ шинэ зүйл мэдэж авдаг номыг нь цахим хэлбэрт оруулах болов. Үүнийгээ шинэчлэл хэмээн нэрийдэж байна. Сүүлийн үед та бид цахим сургууль гэдэг үгийг олонтаа сонсох болов. Шинэчлэлийн Засгийн газрын урдаа барин сурталчилж буй цахимжсан боловсролын анхдагч жишээ нь нийслэлийн 84 дүгээр сургууль болсон юм. Монголын анхны цахим сургууль гэсэн тодотголтыг аваад буй тус сургууль цахим хичээлийн сантай, хичээлд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг интернэт сайтуудаас татаж авдаг, багш, сурагч, эцэг эхчүүд онлайнаар холбогдож мэдээлэл солилцдог. Мөн цахим номын сан нь 15 компьютер, 40 мянга гаруй номтой. Анхны цахим анги буюу E-class-ийг тус сургуульд байгуулж, сурагчид нь цаасан дэвтэр, чернилэн үзэгний оронд тусгай мэдрэгчтэй таб ашиглаж, багш нар нь цагаан шохой, бор самбарын оронд LED дэлгэцэн дээр видео хичээл заадаг болсон. УИХ-ын дарга хичээлийн шинэ жилийн нээлтэд нь очихдоо ерөнхий боловсролын бүх сургуульд ийм анги байгуулна гэдгээ амаллаа. Боловсролоороо дэлхийд тэргүүлж байгаа нь мэдээлэл, холбоо технологийг сургалтын хөтөлбөртөө түлхүү ашигладагтай нь холбоотой гэгддэг Солонгос улсыг тэрээр жишээ болгов. Цүнхэндээ бал, цаас, дэвтэр, ном гээд элдэв зүйл чихэхгүйгээр нимгэхэн хавтгай компьютер тэврээд хичээлдээ явахад ч сайхан байх л даа. Хүүхэд бүр л E-class-ийн сурагчдад атаархаж байгаа байлгүй. Үйрсэн шохой, самбарын алчууртай зууралдахын оронд зурагт шиг дэлгэцэн дээр хөнгөхөн гэгч нь дараад хичээлээ зааж байгаа багш нарт бусад нь бас атаархаж л байгаа байх.Гэвч технологийн энэ дэвшил боловсролын салбарт ийнхүү хүч түрэмгийлэн орох нь хэр оновчтой бол. Миний, таны хүүхэд цаасан дээр бичилгүйгээр, номын хуудас эргүүлэлгүйгээр боловсрол эзэмшинэ гэхээр ой тоонд нэг л бууж өгөхгүй юм. Одоогийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хэнээр ч заалгахгүйгээр компьютер, интернэт, мэдээллийн хэрэгслийг ашиглаж, даяарчлагдсан нийгэмтэй хөл нийлүүлэх чадвартай болчихсон. Цэцэрлэгийн ахлах бүлгийн охин минь хүртэл фэйсбүүк ашиглаад байхад. Ингээд бодохоор тэртэй тэргүй компьютержиж байгаа хүүхдүүдийн тархийг боловсролын салбарын бодлогоор дахин системчлэх хэрэг байна уу. Салбарын сайд нь хүртэл анхны цахим ангийнхныг электрон жаалууд хэмээн өхөөрдөж байсан. Гэвч хүүхдээ Оросын “Электрон жаал” нэртэй хүүхдийн кинонд гардаг бүхнийг чадагч жаалхүү шиг болгохыг ямар ч эцэг эх хүсэхгүй байлгүй дээ. Хүүхдийг өөрөөр нь бичүүлж, уншуулж, бодуулж, нэг үгээр хэлвэл цаастай ажиллуулах нь хэр чухал ач холбогдолтой болохыг надаас илүү хэлээд өгөх хүн олон байгаа биз. Мэдээж цахимжсан сургууль гэхээр хэмнэлттэй, ашигтай, давуу талууд олон байдаг биз. Өчнөөн том зай эзэлж, байнгын арчилгаа шаарддаг 40 мянган ширхэг цаасан номыг ганцхан компьютерт багтаачихаад хэдэн ч хүүхэд зэрэг ашиглаж болно гэхээр мэдээж сайн хэрэг. Харшлаас эхлээд элдэв арьсны өвчин үүсгэдэг цагаан шохойноос багш нарыг салгах нь мөн л сайшаалтай зүйл. Гэвч аливаа зүйлийг хэт туйлшруулах нь дэмий юм биш үү сайд дарга нар аа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин