М.Мөнхцэцэг: Манай оюутнууд Японд ажиллах боломжтой

2018-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Соёл Эрдэм” дээд сургуулийн сургалтын албаны дарга М.Мөнхцэцэгтэй ярилцлаа.   -Танай сургууль  япон  хэлний сургалттай гэдгээрээ  онцлог. Хэзээ­нээс эхлэн үйл ажил­лагаагаа явуулж байна вэ? -Япон улсын хөрөнгө оруулалттай “Соёл Эрдэм” дээд сургууль нь 1993 онд анх үүсгэн байгуулагдсан. Энэ онд  25 жилийн ой тохиож байна. Монгол Улсын хувийн их, дээд сургуулиудын манлайлагчдын нэг болж, ажил олгогчдын шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь бидний зорилго юм. Оюутнуудыг  элссэн өдрөөс нь эхлэн сурал­цах хугацаанд оюутны хөгжлийг дэмжин ажиллаж, Япон улсад 3-6 сараар мөн нэг жилийн цалинтай дадлага хөтөлбөрт хамруулдаг. Мөн төгсөгчдийн ажлын байрыг дэмжих үүднээс Япон улсад 3-5 жилийн хугацаатай ажиллах боломжийг бүр­дүүлж өгдөг. Япон хэлийг анхан шатнаас эхлэн бүх ангиудад заадаг. Ингэснээрээ сургуулийн бүх оюутан япон хэлний  тэтгэлэгт хөтөлбөр болон бусад шалгалтуудыг өгөх бүрэн боломжтой. Багшлах бүрэлдэхүүний хувьд япон хэлний, мэргэжлийн гэсэн хоёр тэнхимтэй. Гавьяат багш,  боловсролын тэргүүний ажилтан, доктор, докторант, магистр цолтой багш нар ажиллаж байна. Мөн Япон улсаас манай сур­гууль мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулдаг. -Гадаад харилцааны тухай тодруулна уу? -Манай сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын 20 гаруй их, дээд сургууль, хэлний коллежтэй хамт­ран ажилласаар ирсэн. “Соёл Эрдэм” дээд сургууль нь Японы их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Сургуульд элсэн орж япон хэлийг шамдан суралцаж япон хэлний шалгалтын болзол хангасан оюутан II курсээсээ Сэйжо, Оберин, Хакүхо, Охара зэрэг их, дээд сургууль болон хэлний сургуулиудад суралцах боломжтой. Япон улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутнууддаа сургуулийн зүгээс  сурч, амьдрах бүх боломжийг бүрдүүлж өгдөг учир “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгтэй адил оюутнууд маань дор бүрнээ хичээж зорилгодоо тэмүүлж хичээн зүтгэвэл боломж өөрийнх нь гарт байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Зуны амралтын хугацаанд Япон улсын “АВК” колле­жийн урилгаар нэг сарын япон хэлний сургалтад хоёр оюутныг сонгон шалгаруулж суралцуулдаг. Амьдрах байр, сургалтын төлбө­рийг 100 хувь хөнгөл­дөг зэргээр манай сургуулийн зүгээс оюутандаа Япон улсад сурал­цах боломжийг байнга бүрдүүлж өгч байдаг.  Мөн  Япон улсын “Бьютик” ХХК-д төгсөгчдөө Япон улсад 3-5 жил ажиллах нөхцлөөр бүрэн хангаж өгсөн. Хамгийн сүүлийн байдлаар 2017 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Бьютик” ХХК-ийн шугамаар Япон улсад ажиллахаар Олон улсын эдийн засгийн ангийн төгсөгч Б.Хоролсүрэн, М.Нямсүрэн,  Б.Мөнх­заяа, Б.Батдулам, Г.Халиунаа,  япон хэлний орчуу­лагчийн ангийн төгсөгч Ж.Мөнхчимэг нар явсан. -Танай  төгсөгчид ихэвч­лэн хаагуур ажиллаж байна.  Тэдэнтэйгээ хэр­хэн уялдаа холбоотой ажилладаг вэ? -Бид төгсөгчидтэйгөө байнгын холбоотой ажил­лаж байна. Япон улсын Элчин сайдын яам, Японы хөрөнгө оруулалттай компани, Бизнесийн байгууллага, Аялал жуулчлалын хувийн компани,   хэвлэл мэдээллийн салбарт ам­жилттай ажиллаж байна. Мөн Япон улсад үргэлжлүүлэн ахисан түвшний сургалтад хам­рагдан ажилд орох то­хиол­дол цөөнгүй байдаг. -Удахгүй элсэлт эхэлнэ. Энэ жилийн элсэлтийн онцлог юу вэ? -БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тогтоосныг мөрдлөг болгож элсэлтийг зохион байгуулна. Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулийн цахим хуудаснаас үзэж болно.  www.soyolerdem.edu.mn , page: соёл эрдэм дээд сургууль, http://www.soyolerdem.edu.mn гэсэн цахим хуудаснаас мэдээлэл авч болно. -Ямар мэргэжлээр элсэлт авч байна вэ? -Элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шалгуур шаардлагыг хангасан элсэгч нарыг дараах чиглэлийн дагуу элсүүлнэ. Япон хэлний орчуулагч, Япон орон судлал,  Экологи -Аялал жуулчлалын менежмент, Олон улсын сэтгүүл зүй, Олон улсын эдийн засаг, Компьютер программ хангамж, мөн гадаад хэл шинжлэлийн магистрын хөтөлбөртөө элсэлт авч байна. - Сургалтын чиглэл хэр өргөжиж байна вэ? -Япон хэлний сургалттай гэдгээрээ манай сургууль их онцлогтой. Иймд  бид өөрийн сургуулийн оюутнууддаа Япон улсын их, дээд сургууль, коллежид тэтгэлэгтэй суралцуулах, мөн цалинтай хэлний дадлагыг тухайн улсад очиж хийх боломжийг олгохоос гадна, төгсөгчдөд Япон улсад гэрээт ажилчнаар ажиллах орчныг бас давхар бүрдүүлж байна . -Монголын боловсролын чанар, хүр­тээмжийн тухайд хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Дээд боловсролын хөгжлийн өнөөгийн түвшинг та юу гэж тодорхойлох вэ? -Шүүмжлэлийг ямар ч өнцгөөс харах боломжтой. Шүүмжлэлд өртөж байгаа асуудлын цаад талыг  авч үзвэл  элсэгчдийн мэргэжил сонголт буруу,  эцэг эхийн оролцоо их. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх ажил олгогчийн эрэлтэд бид үнэхээр нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж чадаж байна уу гэдэгт анализ хийх хэрэгтэй. Шууд дүгнэх боломжгүй ч бид өнөөдөр бодит байдал дээрх асуудалтай зүйлд шүүмжлэлтэй хандаж цаашид яах вэ гэдгийг бодлогын төвшинд авч үзэн нэгдсэн зохицуулалтад  оруулах нь зүйтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин