Скрипаль нарыг НАТО-гийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэв

2018-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой нууц мэдээллийг Москва хүлээж авчээ. Энэхүү мэ­дээ­лэлд дурдсанаар Сергей болон Юлия Скрипаль нар АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байдаг BZ хэмээх химийн бодист хордсон, тэдний эдгэрч байгаа клиник шинж төлөв Швейцарийн эрдэмтдийн дүнэлтийг баталгаажуулж байна хэ­мээн өнгөрсөн бямба гарагт Оросын гадаад хэр­гийн сайд Сергей Лавров ярьжээ. Гадаад болон батлан хамгаалах бодлогын Зөв­лөлийн хуралдаан дээр Лавров үг хэлэхдээ Шпиц хот дахь радиологийн болон хими- радиологийн шинжил­­гээний Швейцар­ийн төв­ийн тайлан илтгэлийг Москва нууцлах нөхцөлтэйгөөр хүлээж авсан тухай мэдээл­­жээ. Энэхүү төвийн мэргэжилтнүүд гурав­дугаар сарын 27-нд Химийн зэвсгийг хо­риг­лох олон улсын байгуул­лагаас Солсберид болсон хэрэг явдлын газраас авсан дээжээс тэдэнд ирүүлснийг шинжилж дууссаныг сайд онцолсон гэж “РИА-Новости” мэдээл­сэн байна.  

ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТ

“Химийн зэвсгийг хо­­риг­лох олон улсын бай­гууллагад тэдний явуулсан дүгнэлтийг би нэг ч үг гээлгүй эш татъя.  “Сорьцуудад хийсэн магад­­лан шинжилгээний үр дүнд химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид заасны дагуу хоёрдугаар ангиллын (категорийн) химийн зэвсэгт хамаарах BZ химийн хорт бодис, түүний дагалдах хэсгийн ул мөр илэрсэн. BZ нь хүнийг түр хугацаанд ухаан мэдрэлгүй болгодог тархи мэдрэлийг хордуулагч бодис мөн. Үүнийг хэрэглэсний дараа гучаас жаран минутын дараа сэтгэцийг хордуулах үр дагавар илэрч, дөрөв хүртэл хоног үргэлжилнэ. Ийм жороор бүтээсэн бодис АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байсан. ЗСБНХУ болон ОХУ-д химийн ийм нэгдлийг боловсруулах ажил хийг­дэж байгаагүй” хэмээн Лавров мэдэгдэв. Үүний зэрэгцээ Швейца­­р­ийн төвийн мэ­дээл­­с­нээр, Солсбери­­гээс ирүүлсэн сорьцуудаас тархи мэд­рэлийг хор­дуулдаг А234 хэв шин­ж­ийн бо­дис “эх төлөвөөрөө, түү­ний задралын хэс­гүүд, нэ­лээд өндөр концент­­рацитайгаар илэр­сэн” болохыг сайд тодот­госон байна. “Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, А234-ийн олж тогтоосон өндөр кон­­центраци гарцаагүй шууд үхэлд хүргэх байсан, хордуулсан, сорьц авсан цагийн хооронд нэлээд урт хугацаа өнгөрсөн болохоор Шпиц хотын төвийн мэргэжилтгүүдийн олж илрүүлсэн энэхүү бодис цэврээрээ, эх төлөвөөрөө, эх концент­рацитайгаа байгаа нь амархан дэгдэмхий шинж чанартай энэ бодис маш их эргэлзээ төрүүлж байгаа” хэмээн Лавров онцлон тэмдэглэжээ.  

МОСКВАГИЙН АСУУЛТУУД

Сергей болон Юлия Скрипаль нарын клиник төлөв байдал BZ химийн бодис ашигласан тухай Швейцарийн лаборатор­ийн дүгнэлттэй дүйцэж байна хэмээн сайд онцлов. “Юлия Скрипаль болон цагдаагийн ажилтан эмнэлгээс аль эрт гарсан, Сергей, Юлия нартай огт уулзуулалгүйгээр бидэнд өгсөн британчуудын мэ­­­дээл­­­лээр Сергей Скрипалийн биеийн бай­дал дээрдэж байгаа зэргийг анхааралдаа авч үзэх юм бол тэдний клиник төлөв байдал чухамхүү BZ хордуулагч бодис хэрэглэхтэй дүйцэж байна” хэмээн Лавров онцлов. “Шпиц хотын ла­бора­­тор­ийн мэргэжилтнүү­дийн дүг­нэлтийг тусга­сан мэдээлэл эцсийн тайлан­гаас яагаад хасагдсаныг тодруулахаар бид химийн зэвсгийг хориг­лох олон улсын бай­­гууллагад хан­даж бай­на” хэмээн Лавров нэмж хэлжээ. Шпиц хотын лаборато­рийн мэ­дээллийг ашигласнаа химийн зэвсгийг хориг­­лох олон улсын байгуул­лага үгүйсгэсэн тайлбар хийхийг “сонс­вол сонир­холтой” байх болов уу гэж тэрээр “хошиг­носон” байна. Гуравдугаар сарын 4-нд Британийн Солсберид Их Британид ашигтай тагнуул хийсэн хэргээр шүүгдсэн тагнуулын ажилтан асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар хордсон бөгөөд энэ нь олон улс­ын томоохон дуулиан бол­сон юм. Эцэг, охин Скрипаль нарыг А234 бодисоор хордуулсанд ОХУ холбоотой гэж Лон­дон буруутгасан бө­гөөд Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа билээ. Скрипаль нарын халд­лагад химийн хорт бодис хэрэглэсэн байна гэдгийг химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын шинжээчид тодорхойлсон. Тайлан дүгнэлт бичсэн шинжээчид химийн бодис элдэв хольцгүй цэврээрээ байсан гэдгийг онцолж тэмдэглэсэн. Мөн түүнчлэн тайлан­гийн баримт бичигт “Илрүүлсэн химийн хорт бодисын нэр, бүрэл­дэхүүний та­лаар зөвхөн байгуулла­гын гишүүд үзэх боломж­тойгоор нарийн бичгийн дарга нарын газрын маш нууц илтгэлд байгаа” болохыг дурдсан. Химийн зэвсгийг хо­риг­лох олон улсын бай­гуул­лагын хийсэн шинжилгээний үр дүн “Солсберид химийн хорт бодисын улмаас гурван хүн хордсон тухай Нэгдсэн Вант улсын дүгнэлтийг баталгаажуулж байна” хэмээн уг баримт өгүүлсэн байна.  

ШВЕЙЦАРИЙН ЛАБОРАТОРИ BZ ХИМИЙН БОДИСЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛБАРЛАХААС ТАТГАЛЗАВ

АНУ, Их Британи болон НАТО-гийн ор­нуудын зэвсэглэлд байдаг химийн зэвсгийн ул мөр Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой химийн бодисыг магад­лан шинжлэх явцад илэрсэн тухай Москва шударгаар нийтэд ил болгосонд Швейцарийн Шпиц хотын лаборатори булзамхай хариу үзүүлэв. Хийсэн шинжилгээ­ний талаарх мэдээллийг бие дааж тайлбарлах бо­ломжгүй, зөвхөн химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага энэ мэдээллийг тайл­барлах боломжтой хэмээн тус лабораторийн төлөөлөг­чид мэдэгдсэн байна. Британийн Портон -Дауны лаборатори ч гэсэн “Новичок” бай­гааг тогтоосон гэдэгт эр­гэлзэхгүй байна хэмээн тэд онцолсон байна. “Портон -Даун, Шпиц хоёр бол химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас томилогдсон лабораториуд. Нягтлан шалгах стандар­тууд маш хатуу чанд болохоор гарсан дүгнэлтэд итгэж болно” хэмээн   “Twitter”-т байрлуулсан мэдээнд дурджээ. Химийн зэвсгийг хориг­лох олон улсын байгууллага Солсберид эцэг, охин Скрипалийг хордуулахад химийн хорт бодис хэрэглэсэн болохыг баталгаажуулсан магадлан шинжилгээний тайланг өнгөрсөн пүрэв гарагт нийтлүүлсэн. Гэхдээ хордуулагч бодисын нэр, гарал үүслийн талаар тайланд дурдаагүй ажээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "Эрдэнэт" ТӨҮГ-ын үүсмэл гурван ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох болон стратегийн ордуудын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийв.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "Эрдэнэт" ТӨҮГ-ын үүсмэл гурван ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох болон стратегийн ордуудын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийв. 2025.12.25

3 цаг 26 мин
Ө.Шижир гишүүн төрийн бодлогын уялдаа холбоогүй байдлыг шүүмжлэв

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болсон.

4 цаг 10 мин
ХШТХ: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутам харилцан хянахыг дэмжив

Хянан шалгах түр хорооны өнөөдөр /2026.12.24/-ийн хуралдаанаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

8 цаг 34 мин
Ундны ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг хийж байна

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Компакт гэрээ 2026 оны гуравдугаар  сарын 31-ний өдөр дуусгавар болно.  

11 цаг 58 мин
ЗХЖШ-ын 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал боллоо

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлог

12 цаг 58 мин
Х.Нямбаатар: Би хэн сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Х.Нямбаатар: Би хэн нь сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Өчигдөр 14 цаг 02 мин
Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Өчигдөр 13 цаг 48 мин
Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Өчигдөр 13 цаг 27 мин
Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Өчигдөр 13 цаг 18 мин
Итгэмжит редактор Я.Сумьяа

Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ой

Өчигдөр 12 цаг 35 мин