“Гурван марал” групп 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

2018-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Гурван Марал” группийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхтөрийг урьж ярилцлаа.   -Бизнесээ эхэлж бай­сан түүхээ эргэн санахад сонирхолтой байдаг даа? - 2013 оноос барилгын материал үйлдвэрлэж байна. Би 23 жил хөнгөн  үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан. Энэхүү үйлдвэрлэлийг явуулах болсон шалтгаан нь  Монгол Улс имтортлогч улс. Тиймээс монгол залуус дотооддоо яагаад хийж бүтээж болдоггүй юм гэдэг үүднээс энэ салбар руу зориг шулуудсан. Шийдвэрт нөгөө талаас дов жалганы үзэл их. Дээр нь ажлын байр байхгүй. Хүмүүс ажилгүй байгаа зэрэг нөлөөлсөн. Аливаа бизнесийг эхлүүлэхэд эдийн засгийн боломж санхүүгийн эх үүсвэр чухал. Мөн үйлдвэрлэлтэй холбоотой техник, тех­нологийн мэдлэг зэрэг шаар­дагддаг. Манайх үйлд­вэр­ллийн тоног төхөөрөмжөө  16 сая төгрөгөөр оруулж ирсэн. Түүнчлэн санхүүгийнхээ боломжид тулгуурлан эхлээд ямар үйлдвэрлэл эхлүүлэх талаар бодож үзсэн. Тэгээд барилгын хуурай хольцын хамгийн анхан шатны  бүтээгдэхүүн хар замаск үйлдвэрлэж эхэлсэн. Санхүүдээ тааруулж хамгийн хямдхан тоног төхөөрөмж, 1000 ширхэг шуудай, сав баглаа боодол авчирсан. Түүндээ замаск ууталж борлуулсан түүхтэй. Манайд химийн үйлдвэр хөгжөөгүй учраас гаднаас химийн аргаар гаргасан барьцалдуулагч полимерийг оруулж ирсэн.  Мөн цементээ авах зэргээр бага хэмжээгээр бизнесээ эхлүүлсэн. Түүнээс хойш зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж борлуулсанаар урамшиж үйлдвэрлэлээ өргөжүүлж болох юм байна гэсэн ший­дэл хүрч байлаа. Гэхдээ олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлд­вэрлэх ёстой юм байна гэ­дэг үндэслэлээр ба­рааныхаа нэр төрлийг нэ­мэг­­дүүлсэн. Одоогоор 20 орчим нэр төрлийн бараа бү­тээг­дэхүүн үйлдвэр­лэж байна. -16 сая төгрөгөөр үйлд­вэр­лэл явуулаад хэчнээн төг­рөгийн борлуулалт хийж байв? -Эхний жилдээ 400 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Хүссэн зах зээл нь байсан. Нөгөө талаар импортын бүтээгдэхүүн авснаас монгол хүний бү­­тээ­­сэн брэндийн бү­­тээг­дэхүүн авах сонирхол давамгайлсан. Олсон шар тос буюу орлогоороо дараагийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж хөрөнгө оруулалтаа хий­сэн. Хятадын бүтээг­дэхүү­нээс татгалзаж эхэлсэн. Та нар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бид худалдаж аваад байна гэсэн эрэлт хэрэгцээ бий болсон. Зээл авахаар банкинд хандахад барьцаа хөрөнгө шаарддаг байв. Гэхдээ ажлын байр бий болгоод байхад төр засаг биднийг дэмжихгүй байна. Барьцаа хөрөнгөгүй гэх мэтээр хэл үг хийх шаардлагагүй. Бид өөрсдөө хүсч бизнесээ эхлүүлсэн. Тиймээс өөрсдийн хүч бололцоон дээр тулгуур­лаж үйлдвэрлэлээ явуулж байлаа. Ялархаж  хийх шаардлага ер байгаагүй. Жил бүр бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлсээр байгаа. 2013 онд гаргасан манай бизнесийн төлөвлөгөөнд жилд нэг үйлдвэр байгуулах зорилт тавьж байсан бол 2016 оноос өөрчлөгдөж жилд гурваас доошгүй  үйлдвэрлэл  байгуулах ёстой болсон. Хар замаскны суурин дээр дулаалгын хөөсөнцөр хэ­рэг­цээгээ дагаад бий болсон. Тэгэхээр ду­лаалгын хөөсөнцөр үйлд­вэр­лэх шаардлага гарч байна. Манай 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд хоорондоо бүгд уялдаатай. Тухайлбал, хуурай хольцын ма­те­риал үйлдвэрлэж байснаа гэнэт тавилга үйлд­­­вэр­лэж болохгүй. Тий­­мээс үйлдвэрлэл гэ­дэг хоорондоо уял­даатай байснаар хэ­рэг­цээг хан­гасаар байдаг. Цаашид манайх барилгын 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх төлөвлөгөөтэй. -100 нэр төрлийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх хө­рөнгө оруулалт, санхүү­жилтээ хэрхэн  хийх вэ? - Хөрөнгө оруулалтыг зөвхөн өөрийнхөө нөөц бололцоон дээр тулгуурлаж хийнэ гэхэд хүндрэлтэй. Дэлхийд хэрэгждэг хөнгөлттэй зээлийг авах талаар хүчин чармайлт гаргана. Боломж байгаа гэж үздэг. Барилга  3000 гаруй нэр төрлийн бараа, материалаас бүрддэг. Үүнээс 2022 он гэхэд 100 нэр төрлийн бараа үйлдвэрлэж үндсэний томоохон үйлдвэрлэгч компани болж  “999 брэнд” -ийг гаргах болно. Аливаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч тааламжтай хүлээж авснаар дотоод  брэнд бий болдог. Бизнесийг арга ухаанаар хийдэг. Түүнээс биш их мөнгөөр зодож хийнэ гэж байдаггүй. Их мөнгөтэй хүмүүс үйлдвэрлэлийн бизнес рүү орж ирээд саваж унах тохиолдол бишгүй байна. Дэлхийн капиталаас цуглууж байж үйлдвэрлэлийн бизнест хөл тавихаас биш зөвхөн эрэлт хэрэгцээг тооцож болохгүй. Миний ойлгосноор бизнесийг гурван төрөлд ангилдаг. Үйлчил­гээний, худалдааны, үйлд­вэрлэлийн гэсэн. Үйлд­вэрлэлийн бизнесийг явуу­лахын тулд эдгээр гурван төрлийг зохих хэмжээнд мэддэг байх хэрэгтэй. Урт хугацаанд үйлдвэрлэлийн салбарт ажилласан туршлага, ажлын үр дүнд манай бизнес амжилттай байна гэж боддог. Хэрэв бид огт мэдлэггүй байсан бол 16 сая төгрөгөөр ийм үйлдвэрлэл босгож ирэх үү гэдэг эргэлзээтэй. -Банкнаас зээл авч байсан биз дээ. Дарамт их байсан уу? - Банк манайд 2015 оноос эхэлж хандсан. Гэхдээ манайх банкнаас 1000 төгрөгний ч зээл авч үзээгүй. Зээл хүний юм гэдгээр татгалзсаар ирсэн. Харин саяхан Олон улсын төслөөс санхүүжилт авсан. Бизнесээ зайлшгүй өргөжүүлэхийн тулд авахаас өөр аргагүй. Ингэснээр бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлнэ. Арилжааны зээлээс бол айж явдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин