Зээлдэгч горимын дагуу тендерт оролцоно

2018-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН МҮХАҮТанхим, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банктай хамт­ран хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнхэнд зориулсан “Бизнесийн боломж” сэдэвт уул­залтыг өчигдөр зохион байгуулав. Уулзалтаар бизнес эрхлэгчид дээрх банкуудаас зарлагдсан төсөлд хэрхэн оролцох талаар ярилцсан юм. Тухайл­бал, Азийн хөгжлийн банк­наас зарлаж буй төсөлд оролцохын тулд зөвлөхийн менежментийн сис­темд бүртгүүлэх учиртай аж. Түүнчлэн тус байгууллагын сай­таас мэдээллээ нээлттэй, ил тодоор авч болохын зэрэгцээ тог­лоомын дүрмийг мэдэх шаардлагатайгаас гадна төслийн байршлыг ойлгох учиртайг АХБ-ны худалдан авалтын мэргэжилтэн Хиет Тхи Хонг Тран хэлэв. Тендерт оролцогчид гүйцэтгэлдээ анхаарал хандуулах учиртай юм байна. Бизнес эрхлэгч Нарангэрэл тус банкнаас зарласан тендерт оролцсон ч бүтэл­гүйтэж байсан тухайгаа хэлээд зөвлөх менежментийн системд бүртгүүлдэг шиг бараа үйлчилгээний ханган нийлүүлэгчээр бүртгүүлж болох эсэхийг тодруулсан. Харин албаны эх сурвалж “Зээлдэгчийн хувьд тендер зарладаг горимын дагуу оролцох бөгөөд бараа үйлчилгээний хувьд бүртгүүлэх шаардлагагүй. Харин АХБ-ны өөрийн худалдан авалт бий. Хэдийгээр бага хэмжээтэй ч түүнд бүртгүүлэн орол­цож болно” гэлээ. Энэ удаагийн уулзал­тад оролцогчдод тус банк­наас худалдан авах ажиллганааны төлөв­лөгөөг 18 сарын хугацааг хамар­сан байдлаар ил тод, нээлттэй байдаг учир мэдээллийг урьдчилан харж өөрт тохирох ажлыг сонгох боломжийн талаар ярилцсан юм. Дашрамд дурдахад, АХБ-наас 2020 он хүртэл гурван жилийн хугацаанд стратегийн төсөл хэрэгжиж байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин