МИАТ-ийн удирдлагуудын ялыг хэвээр үлдээлээ

2013-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

“Дайны эрсдлийн сан” нэрээр гадаад улс руу  их хэмжээний мөнгө гаргаж,  угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг  хэлэлцэх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Өглөөний 09 цагаас эхэлсэн шүүх хурал оройны 19.30 цагт завсарлаж шийдвэрээ танилцуулсан юм.

Шүүх хуралд анхан шатны шүүхээс ял сонссон хүмүүсийн тус бүр 2-3, нийт 19 өмгөөлөгч, хоёр улсын яллагч, шүүх бүрэлдэхүүн оролцсон юм. Шүүх хуралд яллагдагчид оролцоогүй ч нэг хүн хоёроос дээш өмгөөлөгчтэй байсан учир шүүх хурал өдөржин үргэлжилж, багагүй сунжирлаа.

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийн давж заалдах шатны хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.  Ингэхдээ энэ хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, хэргийг нь шүүхээс зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна гэж дүгнэжээ. Ингээд өнгөрсөн зургадугаар сард анхан шатны шүүхээс ногдуулсан ял болох МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар,  “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг хэвээр үлдээлээ. Харин  МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг хянан хэлэлцээд, уг хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хэвээр үлдээсэн. Н.Гантөмөрийн төлөх байсан хохирлыг дээрх хүмүүс хувааж буюу хүн тус бүрээс нэг тэрбум 560 сая гаргуулах шийдвэр гаргалаа. Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол шүүхийн шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлж, дээд шатны шүүхэд давж заалдана гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин